07 сарын 19, Пүрэв
°C
USD 2,461.20
USD 2,461.20
EUR 2,861.02
JPY 21.77
GBP 3,219.50
RUB 39.15
CNY 366.80
KRW 2.17

АНУ -ын төсвийн алдагдал 2020 онд нэг их наядыг давна

АНУ-ын Конгрессын төсвийн хороо Бүгд найрамдах намын санаачилсан татвар танах арга хэмжээ болон нэмэлт зардал 2020 оноос эхлэн төсвийн алдагдлыг нэг их наяд ам.доллараас хэтрэх төлөвтэйг анхааруулав. Энд дурдсанаар энэ онд төсвийн алдагдал 804 тэрбумд хүрэхээр байгаа нь өнгөрсөн зуны төлөвлөснөөс 242 тэрбумаар илүү аж. Орлого ба зарлагын зөрүү 2020 он гэхэд нэг их наядаас давахаар байгаа нь төлөвлөснөөс 200 тэрбумаар илүү агаад дараагийн арван жилд нь аажмаар өснө гэж таамаглажээ. Шинэ төлөвт алдагдал нэг их наядаас хэтрэх хугацаа хоёр жилээр наашилсан байна.

Сүүлийн саруудад Конгресс татвар болон зардлын хуулиудыг баталснаас хойш төсвийн хороо анх удаа татварын болон эдийн засгийн төлөвийг гаргаж байгаа нь энэ юм. Бүгд найрамдахчууд арванхоёрдугаар сард татварыг арван жилийн хугацаанд 1.5 их наядаар хорогдуулах хууль баталсан бөгөөд өнгөрсөн сард зардлын таазыг дээшлүүлэхээр шийдвэрлэсний дараа алдагдал ийнхүү өсөх нь тодорхой болов. Төсвийн хорооны төлөвөөс үзэхэд энэ онд Холбооны нөөц хүүгээ өсгөж, тэлэлтийг сааруулахаас өмнө татварын дэмжлэг өсөлтийг эрс дээшлүүлэх аж. Алдагдал нэмэгдэж байгааг харгалзан Төсвийн хороо Засгийн газрын өрийн хэмжээ 2020-иод оны эцэс гэхэд АНУ-ын ДНБ-ий бараг 100 хувьтай тэнцэнэ хэмээн таамаглажээ.

Энэ нь 1946 оноос хойших хамгийн өндөр, сүүлийн 50 жилийн дунджаас хоёр дахин илүү үзүүлэлт юм. Тус хорооны Төсөв ба эдийн засгийн төлөв тайланд “Ийм өндөр атлаа өссөөр буй өрийн хэмжээ төсөв болон улс оронд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ” гэж тэмдэглэснээс гадна АНУ-д хямрал үүсэх магадлал буйг анхааруулав. Бүгд найрамдах намынхан татварыг танасан атлаа дараа нь зардлын таазыг дээшлүүлсэн нь татварын хатуу бодлого баримтлагчдын зүгээс шүүмжлэлтэй тулгарч байна. Тус нам Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааг их хямралаас хойш өрийн хэмжээг нэмэгдүүллээ хэмээн буруутгаж байсан.

Татварын хариуцлагагүй бодлогын эсрэг шүүмжлэлийг сөрөхийн тулд Конгресс дэх БНН-ынхан энэ долоо хоногт төсвийн тэнцвэрийн талаар Үндсэн хуулийн нэмэлт батлахаар бэлтгэж байна. Үүнийг эсэргүүцэгчид заль мэх хэмээн шүүмжлэн уг төсөл сенатаар батлагдахгүй гэж үзэж буй. Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресс 1.3 их наяд ам.долларын зардалтай төсөвт гарын үсэг зурж байгаад харамслаа илэрхийлсэн бөгөөд санаагаа өөрчлөхөөс нь өмнө төсвийн хуульд хориг тавьж магадгүй байсан юм. Засаг захиргаа одоо зардлын зарим хэсгийг царцаахын тулд “дахин хайчлах” арга хэмжээ авч байгаа ч үүнийг хэрэгжүүлэхийн тулд Конгрессоор батлуулах шаардлагатай.

Хамгийн сүүлд 2012 онд их хямралын дараа АНУ-ын төсвийн алдагдал нэг их наяд ам.доллараас давсан удаатай. Эдийн засаг эрчимтэй тэлж буй үед Төсвийн хороо даваа гарагт төсвийн дутагдлын талаар анхааруулга өгсөн нь гайхалтай алхам болсон. Өрийн хэмжээ ийнхүү өссөнөөр тус улс улсын төсвийнхөө үлэмж хэсгийг эргэн төлөлтөд зориулахад хүрч болзошгүй. Хүүгийн төлбөр 2028 онд ДНБ- ий 3.1 хувьтай тэнцэхээр байгаа нь өнөөгийн 1.6 хувиас бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болох аж. Шинэ төлөвт тооцоолсноор хүүгийн төлбөр 2024 он гэхэд батлан хамгаалах зардлаас давах юм байна. Түүнчлэн энэ онд АНУ-ын эдийн засгийн өсөлт 3.3 хувьд хүрч, өнгөрсөн оныхоос 0.7 хувиар дээшлэх боловч 2019 оноос эрчээ алдаж, 2.4 хувь, 2020 онд 1.8 хувьтай байна гэж Төсвийн хороо таамаглажээ.

Сэм Флеминг

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СУМЫН НААДАМ
СУМЫН НААДАМ
07/10/2018
Завханы Завханмандал суманд миний бага нас ѳнгѳрсѳн. Наадмын урд ѳдрүүдэд аав ээж минь худалдаж авч оёж ѳгсѳн цоохор даавуун ѳмд цамц, цагаан ултай гутлаар гоёсон хүүхэд насны наадам. Ѳглѳѳ эртээ тугалыг нь тавьсан эхлээр үнээнүүд. Хүнгий голыг гатлан элсэн манхан тал рүү билчээсэн эхлээр хонь хурганууд хүүхэд бидний л адил жаргаж асан наадмын ѳдрүүд. Голын зүлэг ногоон дэнж дээр салхины аясаар дэрвэх асар майхнууд бидний сэтгэлийг адил хѳвсѳлзүүлнэ. Хааяа тургилах адуунуудын чимээ, хѳлснийх нь дотно үнэр тэр гэхийн аргагүй сэтгэлд үнэртэнэ. Салхины аясаар дэрвэх майхны хаяагаар хамар сэтлэм
ТѲР ба ШАШИН
ТѲР ба ШАШИН
07/04/2018
Би хэдийгээр аль нэгэн шашныг онцгойлон шүтдэггүй ч бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Аливаа нэгэн шашины ард, олон зуун сая хүний итгэл үнэмшил оршиж байдаг. Нѳгѳѳ талаасаа шашин нь хуулиар зохицуулж болдоггүй хүмүүс хоорондын харилцааны олон асуудлыг зохицуулж чаддаг. Хувь хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд нѳхѳрлѳл, ойлголцлыг тодорхой чигт залж чиглүүлж байдгийнх нь тѳлѳѳ шашинд хүндэтгэлтэй хандах учиртай. Гэхдээ хүн болгон заавал шашин шүтдэг байх бас албагүй. Ѳѳрийн мѳн чанар, үнэт зүйлсээ ѳѳрѳѳ бүтээж, ѳѳртѳѳ итгэж, бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс ѳѳрийн дотоод сэтгэлгээний
 НОМ УНШИХ “УРЛАГ” \  Лос- Анжелэс хотын “Монгол номын сан”-гийн 10 жилийн ойн баярын тэмдэглэл \  
 НОМ УНШИХ “УРЛАГ” \  Лос- Анжелэс хотын “Монгол номын сан”-гийн 10 жилийн ойн баярын тэмдэглэл \  
 Хүмүүс амьдралынхаа ээдрээтэй олон асуултын хариуг номноос уншиж ухаардаг. Бусад хүмүүсийн амьдрал хийгээд хүний амьдралд байж болох олон учрал тохиолуудын талаар ч номноос олж уншина. Их зүйл олж мэдэхийг хүссэн хүнд ном илүү тус болдог. Ном их уншдаг хүний бодол эргэцүүлэл нь тэнцэрч үг хэл, яриа нь хүртэл тэгширдэг. Ном амьдралын баяр, гунигийн их далай. АНУ ын Лос- Анжелэс хотноо ажиллаж амьдардаг миний дотны найз нар болох Г. Алтанхуяг, Б.Ган- Энхбаяр нар маань гэртээ “Монгол номын сан” байгуулаад 10 жилийг үджээ. Анх “Монголчуудын Холбоотой”- гоо хамтраад эхэлж байсан бол ѳдгѳѳ 1000

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.