10 сарын 15, Даваа
°C
USD 2,563.84
USD 2,563.84
EUR 2,972.90
JPY 22.83
GBP 3,397.86
RUB 38.86
CNY 370.77
KRW 2.26

Баянхонгор, Дархан-Уул аймагт алтны сорьцын хяналтын лаборатори нээгдэнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичил уурхайн аргаар олборлосон алтыг Монголбанкинд тушаахад орон нутгаас ирэх зардал өндөрөөс гадна эрсдэл учирдаг тул төв болон баруун бүсэд алт сорьцлох хяналтын лаборатори байгуулахаар болоод байна.

Манай улсад анх 1997 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Бороогийн алтны ордын орчим иргэд хувиараа алтны хүдрийн орд олборлож эхэлснээр ашигт малтмал хувиараа олборлох үйл ажиллагаа буюу бичил уурхай эхэлсэн гэж үздэг байна. Үүнээс хойш тухайн иргэдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж алт олборлох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Ингэснээр бичил уурхай эрхлэгчид нөхөрлөл, хоршоо байгуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, нийгмийн даатгал, мөн татвар төлж зөвшөөрсөн газар нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд бичил уурхай эрхлэгчдэд олборлосон алтаа тушаах нь хүндрэлтэй асуудлын нэг болоод байна.

Тодруулж хэлбэл, тэд олборлосон алтаа тушаахын тулд заавал сорьцлуулсан байх ёстой юм. Ингэхийн тулд зөвхөн нийслэл хотод ирэх шаардлага үүсдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Дархан-Уул, Баянхонгор аймагт алт сорьцлох хяналтын лаборатори байгуулж итгэмжилсэн газар, банкинд иргэн, ААН алтаа тушаах боломжтой болох юм. Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засаг Д.Алтансүхаас тодруулахад, “Өнөөгийн алтны нийлүүлэлтийн сүлжээ нь бичил уурхай эрхлэгчид болон хувиараа алт олборлогч иргэдийн хувьд орон нутгийнхаа ченжүүдэд өгдөг, тэд нар нь сум болон аймгийн наймаачдад, аймгийнхан нь нийлүүлээд хотод авчирч Монголбанкинд тушаадаг ийм сүлжээ зам бүхий дүр зурагтай байгаа юм. Энэ байдлыг өөрчлөх үүднээс Монголбанк, “Тогтвортой бичил уурхай” төсөл, Сорьцын хяналтын газар хамтран орон нутагт нь олборлосон алтыг албан ёсоор сорьцлож газар дээр нь үнэлээд, тэнд нь Монголбанк болон Төвбанкнаас эрх олгосон банк худалдан авдаг больё гэж байгаа юм. Ингэснээр:

  • Алтны нийлүүлэлтийн сүлжээ албажих,
  • Бичил уурхайчид болон хувиараа алт олборлогч иргэд илүү үр ашигтай тусах,
  • Олборлон тушааж буй алтны гарал үүсэл тодорхой болох зэрэг ач холбогдолтой юм гэв.

500-1000 км хол газарт алт олборлож буй иргэд алтаа тушаах гэж Улаанбаатар хотод ирэх нь санхүү, эдийн засгийн хувьд ирж очих зардлаас эхлээд тээвэр, хамгаалалтын асуудал эрсдэлтэй тусдаг байна. Тэгвэл төв болон баруун бүсэд сорьцын лаборатори байгуулснаар дээр гарч болох бүх эрсдлийг бууруулж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн эксперт Н.Уранчимэг энэ талаар, “Алтны нийлүүлэлтийн сүлжээ албан бус байгаад нөлөөлж буй бас нэг зүйл нь худалдааны төвлөрсөн байдал юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөвхөн Монголбанк, Үнэт металлын сорьцын газраас зөвшөөрсөн сорьц бүхий алтыг худалдан авч байгаа. Гэтэл худалдан авдаг цэгүүд нь зөвхөн нийслэл хотод байрладаг. Энэ нөхцөлд бичил уурхайгаар бага хэмжээгээр олборлосон алтыг цуглуулж аваад Улаанбаатарт авчирч тушаах нь төвөг чирэгдэлтэй, эрсдэлтэй үйл ажиллагаа болоод байдаг. Тиймээс худалдааны төвлөрлийг сааруулах ажлыг хийх шаардлагатай байдаг. Энэ үүднээс бид хамтран алт сорьцлох төвүүдийг орон нутагт байгуулах ажлыг туршилтаар эхлэх гэж байна” гэв.

Түүнээс гадна өмнө нь алт тушаахад өндөр татвартай байдгаас болж иргэд, ААН-үүд Монголбанкинд тушаах алтаа хувь хүн наймаачдад өгөх, хууль бусаар хил гаргах явдал их байв. Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгосноор Төв банкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн жилүүдэд нэмэгдэж ирсэн юм. Энэ хувь хэмжээний үйлчлэх хугацаа 2019 онд дуусгавар болох тул үүнийг 5 жилээр сунгах саналыг салбарыханд хүргүүлээд байна.

Тодруулга: Энэ оны наймдугаар сарын байдлаар Монголбанк иргэд, ААН-үүдээс 12.2 тонн алт худалдан аваад байна.

Б.Болд

 

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/14/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)
"Боловсролтой хүн" гэж хэн бэ?
09/07/2018
Монголын боловсролын салбрын хѳгжил дээр бид 2 асуудлыг буруу ойлгоод байдаг юм. 1. Боловсрол гэдгийг диплом гэж ойлгодог 2. Хүүхдэд мэдлэг олгох гэж чармайх хэрнээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлнэ гэдэгт анхаардаггүй БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ЮУ ЮМ БЭ? Боловсрол гэдэг нь тухайн хүний тѳлѳвшилийг илтгэдэг нотолгоо юм. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ гудамжинд нус цэрээ, бас хогоо хаяад явдаг бол түүнийг боловсролтой хүн гэж үзэх аргагүй. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ хүнтэй боловсон харилцаж сураагүй бүдүүлэг, ажил хэрэгч бус хайнга хэнэггүй хандлагатай,
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
-Ta яаж хүмүүстэй муудалцаж, хэрэлдэлгүй аятайхан харьцаад байж чаддаг юм бэ?
-Ямар ч хүн, юу ч гэж ярьсан би түүнд “Чиний зѳв ѳѳ” гэж хариулдаг юм
-Шал тэнэг юм, юу гэж тийм юм байх билээ?
-Чиний зѳв ѳѳ
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.