08 сарын 22, Лхагва
°C
USD 2,468.94
USD 2,468.94
EUR 2,842.86
JPY 22.41
GBP 3,167.40
RUB 36.73
CNY 360.93
KRW 2.21

"Монголын эдийн засгийн чуулган 2018" -д оролцлоо

Монголын эдийн засгийн чуулган 2018 форум өнөөдөр /2018.05.21/ Төрийн ордонд эхэлж байна. “Хүчээ нэгтгэе” уриатай тус чуулганы “Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого ба хэрэгжих хөтөлбөрүүд” нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр панелистаар оролцож, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын санг байгуулж, урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдсэн талаар илэрхийлсэн юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд уул уурхай, дэд бүтэц, ногоон хөгжил, хөдөө, аж ахуйн салбарт чиглэсэн томоохон хөгжлийн болон өгөөж бүхий төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан ажиллаж байгаа талаар дурьдлаа. Дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулалтын сан байгуулсан олон улсын туршлагыг судалж хамтран ажиллаж байна. АНУ-ын Засгийн газар, Сангийн яам болон манай оронтой ижил түвшний улс оронд тухайн хөрөнгө оруулалтын санг хөгжүүлсэн туршлагатай экспертүүд ирж ажиллана.

Мөн томоохон төслүүдийн техник эдийн засгийн үзүүлэлт нь Монгол Улсын Хөгжлийн банк болон хуулийн шаардлагыг хангадаггүй, үүнийг шийдэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Иймд төслийн ТЭЗҮ-г хөрөнгө оруулалтын сангаас санхүүжүүлээд эргээд төлүүлэх боломж байгаа талаар онцлон тэмдэглэлээ.  

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ХѲЛС ДУССАН МѲНГѲ
ХѲЛС ДУССАН МѲНГѲ
08/08/2018
…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж. Урд шѳнѳ нь жаргаж алсалсан наран эргэж ирэн мандаж байгаа нь миний хувьд алдагдсан боломж минь эргэн ирэх шиг хѳгжүүн мэдрэмж тѳрүүлнэ. Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. (дэлгэрэнгүй…)
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
“СТАНДАРТ” -ГҮЙ ХОТ
Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан бороо орвол үер болон урсаж, эвдэрсэн зам болон нурсан элдэв овоолго дундуур иргэд нь харайн үсчинэ. Гэр хорооллын модон жорлонгуудын бохир ялгадсууд борооны устай хамтдаа урсаж хаа саагүй ѳмхий үнэр ханхлах ба тэрхүү заваан усыг туучин давхилдах машинууд хамаг брендээрээ гоёсон хүмүүс рүү цацлан хээв нэг давхилдах аж. Борооны ус зайлуулах суваг нь битүүрсэн хийгээд бохирын ус зайлуулах байгууламж нь хуучирч, ачааллаа даахаа больсон ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү. (дэлгэрэнгүй…)
БЭЛЭГ
БЭЛЭГ
АНУ д түр хугацаагаар ирээд буцаж байгаа хүмүүст “бэлэг цуглуулах” гэдэг зовлон бий. Буцаж очоод бэлэг ѳгѳх хүмүүсийнхээ нэрийг жагсааж бичнэ. Хүн болгонд юу авч очихоо сонгох гэж хэдэн ѳдѳр дэлгүүрүүдээр эцэж цуцатлаа тэнэнэ. Мэдээж хангалттай мѳнгѳтэй биш болохоор аль хямдхан үнэтэйг нь эрж хайна. “Сайн яваад ирээрэй” гэж хэдэн доллар ѳгсѳн хүн болгонд тэр мѳнгѳнд нь тааруулж бэлэг сонгох гэж зовно. Бэлгээ цуглуулсаны дараа чемодан цүнхэндээ багтаах гэж хэрдээ хѳлсѳѳ дуслуулна, онгоцонд авч явах ачааны хэмжээт жин “хэтэрчих вий” гэж санаа зовно. Тэгж цуглуулж авч очсон бэлэг эзэндээ хэрэг

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.