03 сарын 31, Мягмар
°C
USD 2,775.89
USD 2,775.89
EUR 3,076.52
JPY 25.70
GBP 3,428.50
RUB 34.78
CNY 391.43
KRW 2.27

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГААГҮЙ БОНДЫГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЛАА

Монгол Улсын Хөгжлийн банк ( МУХБ) 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа амжилттай арилжааллаа. Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал боллоо. 

Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ -ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байгаа бөгөөд зах зээлийн эрэлт өндөр байгааг харуулж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол улс болон МУХБолон улсын хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх чиглэлдэрчимтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үр дүн юм. Улмаар олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ- наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан байна.

Тус бонд нь 5 жилийн хугацаатай, 7.25 хувийн купонтой арилжаалагдсан бөгөөд Засгийн газраас олон улсад арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс ялимгүй өндөр буюу 85 суурь нэгж (0.85%)-ийн зөрүүтэй байна. Манай улсаас  сүүлд олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондын хувьд Засгийн газрын баталгаатай байсан бөгөөд купоны түвшин Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан бондын өгөөжийн түвшинээс 280 суурь нэгж (2.8%)-ээр өндөр байсан юм.

Бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтуудыг Хонгконг, Сингапур, Лондон, Бостон болон Нью-Йорк хотуудад зохион байгуулсан.

Бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх бөгөөд ингэснээр ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг бууруулах зорилготой. Олон улсын зах зээлийн жишиг хүү өсөх хандлагатай байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын Хөгжлийн банкны хүлээх хүүгийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байсан юм.

Сүүлийн үед Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд эрчимтэй сэргэж байгаа төдийгүй МУХБ-наас эдийн засгийн өсөлт, ногоон үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж буй оновчтой бодлого нь энэ удаагийн бондийг ийнхүү амжилттай босгоход чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
03/22/2020
АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа. Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
03/20/2020
Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш. -Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.