10 сарын 30, Баасан
°C
USD 2,852.41
USD 2,852.41
EUR 3,347.73
JPY 27.35
GBP 3,708.85
RUB 36.17
CNY 425.38
KRW 2.52

СТАНДАРД ЭНД ПҮҮРС АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ “В” БОЛГОН ДЭЭШЛҮҮЛЭВ

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна.

Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа ба ОУВС-ын хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна. 2017 оны эцэст ДНБ-ний бодит өсөлт 5.2%-д хүрсэн бол 2018 оны 1-р хагаст 6.3%-д хүрч, цаашид 2021 он хүртэл түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, Таван толгой болон Оюу Толгой нь (2-р шат) үйлдвэрлэлээс хамаарч жилд дунджаар 5.2%-ийн өсөлттэй байх хүлээлттэй байна.

Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 10 жилийн жигнэсэн дундаж өсөлт 5.4% байгаа ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоо улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн гүйцэтгэл ихээхэн илүү байгаа. Гэхдээ эдийн засаг нь түүхий эдийн үнээс хамааралтайгаар эмзэг хэвээр байна. Энэхүү эмзэг байдал нь эдийн засаг болон төсвийн өөрчлөлт, хэлбэлзлийг нэмэгдүүлж байгаа.

Монголд хэрэгжиж буй хоёр мега төслүүдэд ахиц гарлаа. Нэгдүгээрт Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгойн алт, зэсний уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалт юм. Хоёрдугаар төсөл нь Засгийн газрын тооцоогоор 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Таван Толгойн орд бөгөөд 3 байгууллага хамтарч ажиллахаар байгаа.

Түүхий эдийн үнийн өсөлт болон зардал тал дээр сахилга баттай хандсанаас үүдэлтэйгээр төсвийн данснууд 2018 оны туршид сайжирлаа. 2018 оны эхний 9 сарын байдлаар төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 28.6% өссөн бол зардал 5.4% өссөн байна. Засгийн газар 2019 онд төсвийн зардлыг бага зэрэг тэлэх төлөвтэй байгаа ч одоогийн баримталж буй чиглэлд ямар нэг аюул учрахгүй.

ОУВС-аас тэргүүлэн, бусад зээлдүүлэгч нартай хамтран хэрэгжүүлж буй 5.5 тэрбум ам.долларын реформын хөтөлбөр тус улсад санхүүгийн болон техникийн томоохон дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улс хөтөлбөрийн зорилт бүхий тоон үзүүлэлтийг амжилттай хангаад байгаа нь гадаад орчны болон төсвийн дарамтыг бууруулав. 2015-2016 онд макро эдийн засаг болон санхүүгийн огцом стрессийн дараа үүссэн эдгээр ахиц нь уг улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүллээ.

Эх сурвалж: www.standardandpoors.com/ratingsdirect

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
МОНГОЛЫН УЛС ТѲР ДЭХ “ШИНЭ ҮЕИЙНХЭН”
10/18/2020
Mонголын Мэдээллийн Технологийн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Хүмүүсийн яриаг шууд бичвэрт шилжүүлдэг “ЧИМЭГЭ” апплекейшнийг С.Бадрал олон жилийн хѳдѳлмѳрѳѳрѳѳ бүтээснийг мэднэ. Америкт байгаа Ч.Ганболд дүү минь хэдэн жилийн ѳмнѳ энэ тухай надад ярьж, С.Бадралтай онлайнаар холбогдож байсансан. Монгол залуусын энэ бүтээл ямар олон хүмүүсийн хѳдѳлмѳр цагийг хэмнэж байгааг та анзаарах болно. Сүүлийн ѳдрүүдэд монгол залуусын бүтээсэн Тѳрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлж буй “E MONGOLIA” апплекейшн танилцуулгаа хийв. Иргэд Тѳрѳѳс авч болох 180 орчим үйлчилгээг цахим
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
МОНГОЛДОО ИРЭЭД 8 САР БОЛОВ
09/11/2020
Гэнэт шийдвэр гаргаад корона дэлгэрэхээс ѳмнѳ Монголдоо буцаж ирснээс хойш 8 сар болж байна. Намайг “мэдрэмжтэй” гэдгийг анзаараагүй найз нар минь жаахан “гомдоллож” байгаад чимээгүй болсон л доо хэхэхэ. Монголын тухай ѳѳрийн гэсэн тѳсѳѳлѳл байсан хэдий ч, бодит байдлыг мэдрэх гэж бараг 500 орчим хүмүүстэй уулзан ярилцаж, хэд хэдэн уулзалтад илтгэгчээр оролцов. Энэ уулзалтууд ѳѳрийн санаачилж хэрэгжүүлсэн тѳслүүдээ бусдад зѳвѳѳр ойлгуулахад чиглэж байсан. Жалгандаа ууссан давчуу сэтгэлгээний орон зайд 3 нийтлэг хандлага байна. (дэлгэрэнгүй…)
“БИ ЧАДНА”-чууд
“БИ ЧАДНА”-чууд
07/31/2020
*Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм. 1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана 2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ 3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ 4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна 5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна 6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.