05 сарын 19, Ням
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Автомашин үйлдвэрлэгч компаниуд зах зээлээ өргөжүүлнэ

ТОКИО. /NHK/. Автомашин үйлдвэрлэгч компаниуд 2015 онд АНУ болон бусад зах зээлд тогтвортой борлуулалт хийхээр төлөвлөж, томоохон компаниуд зах зээлд эзлэх хувиа өргөжүүлнэ.

 

Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани 2012, 2013 онд 10 сая автомашин жилд борлуулж, дэлхийн автомашины зах зээлийг тэргүүлсэн.

Өнгөрсөн жил, 1-11 дүгээр сарын хооронд “Тоёота” компани 9,3 сая машин борлуулсан бол мөн хугацаанд Германы “Волксваген” компани ачааны машинаа оролцуулалгүйгээр есөн сая автомашин худалдаалжээ.

Энэ жил гурван компани үйлдвэрлэлээ бэхжүүлэхээр зэхэж байна.

“Тоёота” компани Японд бүтээсэн анхны цахилгаан машинаа дэлхийн хамгийн том автомашины зах зээл болох Хятадад гаргахаар төлөвлөжээ. Мөн компани АНУ-д анх удаагаа тансаг загварын машин гаргахаар төлөвлөсөн ажээ.

“Волксваген” компани Герман дахь шинэ үйлдвэрээ бүрэн хэмжээгээр нь ажиллуулж, Хятад дахь үйлдвэрлэлийн чадавхаа нэмэгдүүлнэ.

Д.Нямтулга


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.