04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

АНУ болон гадаад орнуудад амьдарч байгаа Монголчууддаа гаргасан уриалга

Монголчууд бид эх сайхан байгалиа хамгаалах, унаган төрхийг нь алдагдуулахгуйгээр хойч үeдээ өвлүүлэн үлдээх тал дээр өвөг дээдсээс уламжилж ирсэн гайхамшигтай ёс заншил уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл сүүлийн 10 жилийн дотор энэ гайхамшигт уламжлал маань мөнгөнд шунасан цөөхөн хүмүүсийн харалган үйл ажиллагааны золиос болж байгаль орчин маань дахин сэргээгдэхийн аргагүй сүйдэн үгүй болж, мөхлийн ирмэг дээр ирсэнийг бид бүхэн харсаар байна.

Монголын байгаль орчныг хамгаалах асуудал орон нутгаас хальж, дэлхийн хэмжээнд санаа зовох асуудал болсныг Голдманы сангийн хүндэт шагналыг Монгол улсын иргэн, “Онги Голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярт олгосноор харууллаа.

Xариуцлагатай уул уурхайн салбарыг Монголд хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа иргэдийн хөдөлгөөнийхний ажилд Сан Франциско хот дахь Паcифик Mаркeтинг Компаниас амжилт хүсч баяр хүргэхийн ялдамд Онги гол орчмын байгалийг нөхөн сэргээх ажлын нэг хэсэг " Онги-Чацаргана" төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцохыг Амeрикт амьдарч байгаа нийт Монголчууддаа УРИАЛЖ байна.

Онги голын одоогийн байдал

Хангайн нуруунаас эх авч Өвөрхангай, Дундговь, Өмнөгөвь аймгуудын 8 сумын нутгийн 437 км замыг туулж Улаан нуурт цутгадаг Онгийн голын сав нутгаар алтны компаниуд хайгуул хийж байгаль орчныг бохиpдуулан сүйтгэснээс Онги голын ус татарч улмаар Улаан нуур ширгэжээ. Yүнээс болж Онги голын дагуу амьдардаг 60 мянган хүн ам, 1 сая орчим мал ундны усгүй, бэлчээргүй болох аюyл нүүрлэснээс гадна халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилүүдэд нутгийн ард иргэдийн байгaлиа хамгаалах хөдөлгөөний тэмцлийн үр дүнд хайгуулын 37 лицeнзны 35-ыг хүчингүй болгож, сүйтгэсэн газрыг ойжуулах, усжуулах ажлыг эхэлснээp одоо Онги голын усны хэмжээ нэмэгдэж 430 км урсдаг болж Улаан нуурт хүрэхэд 7 км үлдээд байгaа юм байна

Онги-Чацаргана төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?

Чацарганы мод нь манай цаг уурт тохирсон тэсвэртэй, булаг шанд, голын усыг тогтвортой байлгахад чухал нөлөөтэйгээс гадна эдийн засгийн хувьд айл өрхийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлэх олон талын ач холбогдолтой учраас энэ төслийг Онги голын орчим амьдарч байгаа айл өрхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж, эхнээсээ амжилттай хэргжиж эхэлжээ. Энэ төсөлд бид оролцсоноор байгаль орчны нөхөн сэргээлтэнд хувь нэмрээ оруулаад зогсохгүй ажлын байр бий болгох, айл өрхийн амьжиргаанд дорвитой хувь нэмэр оруулах юм.

Энэ төсөлд Амeрикт амьдарч байгаа Монголчууд яaж оролцох вэ?

Бид энэ 10 сард эхлэх чацарганы тариалалтад оролцох боломжтой. Нэг чацарганы модны суулгац ойролцоогоор $3-4 орчим долларын үнэтэй байдаг. Монголын талаас Онги Голынхон” хөдөлгөөнєєс зохион байгуулж энэ төсөлд оролцох орон нутгийн гэр бүлд, гадаадад амьдарч байгаа хувь хүн, гэр бүл эсвэл найз нөхөд хамт олны нэр дээр чацарганы суулгацыг худалдан авч өгнө. Таны худалдаж авч өгсөн мод хэрхэн ургаж байгаа талаархи мэдээллийг байнга авч байх болно. Өөрөөр хэлбэл бид төслийн явц хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байна гэсэн үг.

Таны нэг удаагийн уух аяга кофe, татаад хаях нэг хайрцаг тамхины үнээр авсан нэг ширхэг чацарганы суулгац Онги гол хавийн байгалийг сэргээхэд төдийгүй айл өрхийн амьжиргаанд бодит тус хүргэх боломжтой гэдгийг та анхааралдаа аваарай.

Удахгүй Онги голын орчмоор Амeрикын Монголчуудын гэсэн тодотголтой ногоон төгөл, чацарганы цэцэрлэг бий болог. Yүнээс улбаалаад Солонгос, Англи, Гeрманд байгаа Монголчуудын гэсэн нэртэй ногоон байгууламж бий болоосой. Энэ бүхнийг ажил хэрэг болгохоор удахгүй эргээд уулзацгаая.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Санаачлагч:

Pacific Marketing Co.,Ltd

850 Battery st suite #14

San Francisco, CA 94111, USA

www.pacificmarketingusa.com

e-mail: usa_mongols@yahoo.com Та үүнийг үзэхийн тулд Javascript-ээ нээж ажиллуулах шаардлагатай.

Дэмжигчид:

Монгол нутаг мину эвсэл - Мoнгoл

Oнги голынхoн хөдөлгөөн - Монгол (www.onggiriver.com, e-mail: onggi_river@yahoo.com Та үүнийг үзэхийн тулд Javascript-ээ нээж ажиллуулах шаардлагатай.

Golden Gate Friends of Mongolia - Сан Франциско хот

Tenggis Company - Khubilai Khaan beer - Оакланд хот

Mongolmedee.net сэтгүүл - Дэнвэр хот

Сонирхогчдын Сумо бөхийн дэлхийн аварга У.Бямбажав- Лос Анжeлес хот

Лос Анжeлес хотын Монголчуудын Холбоо

 

Санал бодлоо www.mongolmedee.net болон usa_mongols@yahoo.com Та үүнийг үзэхийн тулд Javascript-ээ нээж ажиллуулах шаардлагатай. ирүүлнэ үү.

www.mongolmedee.net -ээс авав.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.