04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

АНУ-ын Худалдаа Хөгжлийн Агентлагаас зохиосон уулзалтанд Монголын төлөөлөгчид ирж оролцлоо

Монголоос энэ долоо хоногт Улсын Мэргэжлийн Хяналтын Газар, Барилга Хот Байгуулалтын яам, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн алба, Уул Уурхайн Үндэсний Холбоо, Худалдаа Аж Үйлдвэрийн Яам, Үндэсний Стандартчлалын Төв гэсэн төрийн болон бусад байгууллагын нийт 15 төлөөлөгчид ирж 7/18нд Вашингтон Ди Сид, USTDA (U.S. Trade and Development Agency) буюу АНУ-ын Худалдаа Хөгжлийн Агентлагаас зохион байгуулсан уулзалтанд оролцлоо.

Монгол орон Орос, Хятад, АНУ болон Европын Холбооны улсуудыг оролцуулаад олон орондтой худалдааны хэлэлцээртэй ба сүүлийн жилүүдэд гадаад худалдаа өргөжин тэлж байгаатай холбогдуулан стандартын aсуудал чухлаар тавигдаж байгаа юм. АНУ-тай хийсэн Trade and Investment Framework Agreement (TIFA)-тай холбоотойгоор 2 орны хилийн худалдааг ихэсгэх шаардлагын дагуу стандартын асуудал хамгийн нэн тэргүүний чухал зүйл болоод байна. Иймээс энэ удаагийн уулзалтанд оролцохоор Монголын өөр өөр агентлагуудын төрөл бүрийн стандартын асуудлыг хариуцан ажилладаг төлөөлөгчид ирсэн юм.

Уулзалтын гол зорилго нь АНУ-ын худалдааны болон үйлдвэрийн стандарт хэрхэн гардаг, шийдвэрлэдэг болон хэрэгжүүлдэг системийн талаар мэдээлэл солилцох, Монгол-Америкийн хоорондын чөлөөт худалдааны асуудлыг хэлэлцэх зэрэг юм.
Уулзалтанд оролцохоор ирсэн гол хүний нэг Худалдаа Аж Үйлдвэрийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Нямсүрэнгээс бид товчхон ярилцлага авсан юм.

saraa 183.jpgТэрээр хэлэхдээ Монгол Улсын нийт худалдаа барааны эргэлт 2006 онд 3 тэрбүм доллар байснаас экспөрт нь 1.5, импорт нь 1.5 байж, гадаад худалдааны баланс анх удаа 57 сая долларын ашигтай гарсан. Энэ хэмжээгээр Монгол улсын зах зээлд шингэж байна гэсэн үг юм. МУ чөлөөт зах зээлийн системд шилжээд 16 жил болж байгаа, энэ хугацаанд бидний гол худалдааны түнш бол Хятад, Орос улсууд байсан. Харин эдгээр улсуудтай хийх худалдааг зохицуулах тал дээр замбараагүй байсаар ирсэн. Европын Холбооны Улсууд болон Америктай чөлөөт худалдааны харилцаанд орсоноос хойш өмнөх үейин замбараагүй байдлыг арилгах нэн тэргүүний зорилго гарч ирж байгаа юм, Хамгийн гол асуудал бол хүн амыг эрүүл хүнсээр хангах, Монголын зах зээлийг олон улсын нэр томёонд нийцсэн бүтээгдэхүүнээр хангах, ингэснээр яваандаа гар дээрх наймааг алга болох тийшээ хандана. Америкт ирж ийм уулзалтанд оролцож байгаагийн гол ач холбогдол бол Америкийн стандартчлалын систем хэрхэн яаж явагддагийг мэдэж авах, Монголынхоо стандартчлалыг оновчтой тодорхой болгохын тулд хэлэлцэх, мэдээлэл солилцох, тарифийн болон тарифийн бус саад тотгоруудыг арилгах шаардлагатай байгаа. 2006 онд 100 хувийн хөрөнгө оруулалттай АНУ-н компани манайд нээгдэж байгаа ч яг үнэндээ тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа. тиймээс гадаад худалдааны асуудлыг зохицуулах, хууль дүрэм журмаа тодорхой болгох хэрэгтэй байна гэж байлаа. saraa 180.jpg

Оюу Толгой төслийн талаар USTDA-н төлөөлөгчид сонирхон манай хүмүүсээс сонирхож асууж байсны дагуу бид ч түүнээс энэ талаар лавлахад тэрээр тогтвортой байдлын гэрээ нь Хөрөнгө оруулалтын гэрээ гэж өөрчлөгдсөн. Оюу толгойн хувьд Засгийн газар 34 хүртэлх хувийн хөрөнгө оруулалтыг хийж, хувь эзэмших эрхтэй ба ажилчдийн 90% нь Монгол ажилчид байх ба Айвенхоу Майнз хайгуулын зардалд одоогийн байдлаар 900-д мянган доллар зарцуулсаныг буцааж өгөх байсныг больсон гэж хариулсан юм. Тэрээр гадаадад суугаа Монголчууддаа хандаад энэ мэтчилэнгээр уул уурхайн томоохон төслүүдийг аль болох ард түмэндээ ашигтайгаар шийдэж, ингэснээрээ эдийн засгийг сайжруулж, үйлдвэрийн салбараа хөгжүүлж, ядуурлыг бууруулан гадаадад байгаа Монголчуудыгаа буцаж ирээд ажиллаж амьдрах нөхцлөөр хангахыг зорьж байна гээд Монголдоо буцаж ирж, сурсан мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэн ажиллаж улсаа хөгжүүлээсэй гэж хүсэж явдагаа дамжуулсан юм.

saraa 214.jpg

Харин Мэргэжлийн Хяналтын албаны дарга Г.Батнэмэхийн хувьд тэрээр барилгын хүнд болон хөнгөн машин механизм, тоног төхөөрөмжийн асуудлыг хариуцдаг болохоор Caterpillar зэрэг хүнд тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг процессыг харах сонирхолтой иржээ. Мөн Монголын засгийн газрын 40000 орон сууцны төслийн дагуу, эндэхийн цахилгаан шат болон бусад барилгын тоног төхөөрөмжийн ажиллагаа яаж явагддагийг мэдэх зорилготой ирсэн байна.

Нямсүрэн дарга түрүүлж буцан бусад төлөөлөгчид Америкийн мужуудаар яван Caterpillar болон бусад үйлдвэрүүдтэй танилцах юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.