05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Барилгын компаниуд орон сууцны үнийг хөөргөдөхөө болино

Хэдхэн жилийн өмнө орос ах нарын бэлэглэсэн хорооллуудаас өөр орон сууцгүй шахам байсан нийслэлд өдөр ирэх бүр өндөр барилгууд боссоор. Их бүтээн байгуулалтыг гардан хийдэг ч энэ минийх гэж зарладаггүй арын албаныхан, барилгын салбарын алтан үеийнхэн өчигдөр уулзав. “Барилгын салбарын үнэ бүрдэлтийг боловсронгуй болгох арга замууд” сэдэвт уг уулзалтын үеэр 2008 онд хийх ажлаа төлөвлөв.
 
Барилгын зөвлөлийн зүгээс энэ жил барилгачдын цалинг нэмэгдүүлж, өртөг тооцох тал дээр анхаарахаар төлөвлөөд байна. Ингэснээр компани бүр ашиг харж, дураараа үнэ хэлдэг байдалд бага боловч өөрчлөлт гарах боломжтой талаар мэргэжилтнүүд онцолсон. Одоогоор байрны ам метр талбайн үнэ дунджаар 600 ам.доллар хүрэв. Хүн амын дийлэнх хэсгийг дундаж орлоготой иргэд эзэлдэг манайд ийм өртгөөр байртай болно гэдэг биелэгдэшгүй мөрөөдөл билээ. Үнийг хэрхэн бууруулах талаар мэргэжилтнүүдийн санал бодлыг сонслоо.

Барилгын зөвлөлийн гишүүн, “Координат” төвийн захирал Т.Норовжав  “Барилгын салбарт үнэ бууруулахын тулд материалын зардалд онцгой анхаарах ёстой. Ингэхэд төрийн оролцоо хэрэгтэй. Засгийн газар үнэ бууруулдаг механизм бий болгохын тулд боломж байвал газрыг дуудлага худалдаагаар оруулалгүй үнэгүй өгөх хэрэгтэй. Гол асуудлыг нь ингэж зохицуулж өгвөл үнэ буух боломж бий.” гэлээ.

Барилгын хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны төвийн захирал Ж.Цэвээнрагчаа “Барилгын бүх тооцоо норм гардгаараа гарч байна. Харин зөв хэрэглэх, хэрэгжүүлэх асуудал нь үнийн өсөлтөд нөлөөлөөд байгаа хэрэг. Өнөөдөр барилгын салбарт шинэ технолог нэвтэрч байна. Гэхдээ шинэ юм болгоныг шууд авч хэрэглэж болохгүй, турших хэрэгтэй.

Ингэж хийхгүй бол тооцоолоогүй үр дүн гарч, алдагдал хүлээнэ, тэгэхээр дахиад л үнэд нөлөөлнө. Төр бодлогоор үнийг зохицуулах хэрэгтэй. Хятад улс гэхэд Засгийн газраас нь барилга барихад тоосго хэрэглэхгүй гэсэн заавар гарахад ханаа нимгэлэн хийж эхэлсэн. Иймэрхүү маягийн бодлого байвал үнэ буурах боломж байна” гэв.

Б.Ундраа

Эх сурвалж: Өнөөдөр сонин 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.