04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Бизнес эрхлэгч Монголчуудын талаарх тойм судалгаа

Саяхан Чикаго хотноо бизнес эрхлэгч Монголчуудын уулзалт болсоныг та бүхэн сайн санаж байгаа бизээ. Энэ үеэр нэгэн сонирхолтой судалгааг Монголын улсын элчин сайдын яамны зүгээс авсаныг толилуулъя. Оролцсон хүний тоо харьцангуй бага ч гэлээ танд ямартаа ч тодорхой нэгэн дүр зураг харагдах болов уу.

Судалгаанд 88 хүн хамрагдсанаас 

- 27 хувь нь  АНУ-д ганцаараа байгаа,
-42 хувь нь эхнэр, нөхөр, хүүхэдтэйгээ, өөрөөр хэлбэл гэр бүлээрээ амьдардаг
-21 хувь нь хүүхэд монголд үлдсэн
-бусад нь эцэг эх,  эгч, ах дүү нарынхаа хэн нэгэнтэй амьдардаг  гэсэн байна.
- 74 хүн нь дээд боловсролтой, 14 нь оюутан, дунд боловсролтой,
дээд боловсролтой хүмүүсээс 14 нь мастер, 3 нь докторын  зэрэгтэй юм байна
-25 хувь нь нутаг буцах бодолтой
65 хувь нь эндээ суурших бодолтой

бусад нь "одоогоор шийдээгүй байна", "харж байж шийднэ"  гэх зэрэг  хариулт өгчээ.

- нутаг буцах бодолтой  хүмүүсийн олонхи нь эрэгтэйчүүд

эндээ суурших бодолтой хү мүүсийн олонхи нь эмэгтэйчүүд

- 25 хувь нь харласан

16 хувь нь ногоон карттай

8 хувь нь Н ажлын визтэй

бусад нь хүчин төгөлдөр  F, В,  Е, G-2 визтэй  гэнэ

- 33 хүн хувиараа бизнес эрхэлдэг, үүнд  үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, хими цэвэрлэгээ, барилга засварын газар, эмнэлэг, программ хангамжийн компани,  даатгал, татварын зөвлөг өөний компани, гоо сайханы сүлжээний бизнес, япон, монгол хоолны газар, авто засварын газар зэрэг

- 65 хувь нь нутагруугаа мөнгө явуулдаг гэж хариулсан,  үлдсэн нь явуулдаггүй, эндээ өөрийгөө аргалдаг, эсвэл харин ч монголоос сургалтын тө лбөр, амьдрах зардал зэрэг  нь ирэхийг хардаг бололтой

- мөнгө явуулдаг 58 хүний 13 хүн нь тоймтой мөнгө явуулдаггүй, алдаг оног мөнг ө шилжүүлж монголд буй гэр бүлийн хүмүүс, эцэг, эх, ах дүү нарынхаа  амьдралд нь нэмэр болдог, байрны  мөнгийг төлөхөд нь нэмэрлэдэг бололтой. Харин байр, газар  худалдан авахад хү рэлцэхүйц хэмжээний мөнгийг нийт 17000-50000 доллар явуулсан гэж 7-8 хүн хариулсан байна. Мөнгө монголруу явуулдаг 58 хүний 30 нь сард дунджаар  100-1000, эсвэл жилд дунджаар 600-2000 доллар явуулдаг гэж хариулсан нь төдийлөн их биш байна.

Хувиараа бизнес эрхэлдэг гэсэн 33 хүнээс

- тэн хагас нь эмэгтэй

- 27-59 настай, дундаж нас 38

- 5 хүн нь дунд, тусгай дунд боловсролтой, үлдсэн 28 нь дээд  боловсролтой, эдгээрээс 5 нь мастерын зэрэгтэй,

 2 нь докторын зэрэгтэй байна

- АНУ-д 3-15 жил амьдарч байгаа, дунджаар 7 жил болж буй

- 24 хувь нь хувиараа бизнес эрхэлж байгаа ч цаашдаа нутаг буцах бодолтой

- 11 хүн нь бизнесээ эхлэхэд их мөнгө хэрэг болоогүй, 13 нь өөрөө хадгалсан мөнгөөрөө бизнесээ эхэлсэн,

 2 хү н банкнаас зээл авсан гэж хариулжээ

- олж буй орлого, монголруу явуулж буй мөнгөний талаар хэлэхэд, "илүү мөнгө гардаггүй",

"илүү гарсан мөнгөө буцаан бизнестээ оруулдаг"  гэж хариулах нь ц өөнгүй байгаа  бөгөөд ихэнхи нь монголруу тоймтой буюу тогтмол мөнгө явуулдаггүй нь харагдаж байна.

- "хэл сайн мэдэхгүй тул бизнес эхлэж чадахгүй байна"  гэж 36 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй

"4 х үний ажлын байр бий болгосон, томсож өргөжих боломжтой боловч  виз харалсан

тул зориглож чадахгүй байна" гэх мэтээр судалгаанд хамрагсдын зарим нь санал сэтгэгдлээ бичжээ

МУ-ын ЭСЯ-ны ННБД Н.Түмэнбаяр

n.tumenbayar@mongolianembassy.us


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.