05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Б.Лхагважав: Хувийн, төрийн санхүү бүгд нэг гараанаас эхлэх ёстой

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг баталснаар эдийн засгийг цэвэршүүлэх, нийт бизнесийн идэвхжлийг сэргээх том боломж болно хэмээн бизнесийн төлөөлөл онцолж байна. Хуулийн шинэчлэл хийж буй энэ үед МҮХАҮТ-аас онцгойлон анхаарах ёстой хэмээн хэлэлцүүлгийн үеэр тодотгосон юм.

 

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл”-ийн талаарх бизнес эрхлэгчдийн саналыг сонсох зорилгоор МҮХАҮТ-аас өрнүүлсэн хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын  Ерөнхийлөгч Б.Лхагважав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон банк, банк бус санхүүгийн байгууллага, аудит, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг компаниудын төлөөлөл оролцлоо.

 МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ,“ УИХ-аар Ил тод байдлыг дэмжих тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэн батлуулах чиглэлд МҮХАҮТ идэвхтэй ажиллаж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулж  шинэчлэл хийх цаг нь ирсэн. Ил тод байдлын тухай хуулийн гол агуулга нь хувийн хэвшлийнхэн, иргэний, төрийн санхүү  бүгд нэг гараанаас эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл гэрээн дээр байгаа бүх хөрөнгүүдээ ил болгоно. Эхлэлийн тайлан дээрээ далд байсан хөрөнгөө ил гаргана гэсэн үг юм. Уг хуулийг батлуулахаас эмээж буй хүмүүс бол компани, төрийн мөнгөний бодлогоор дамжуулан авлига авсан этгээдүүд” хэмээн онцлов.

Мөн үеэр  бизнес эрхлэгчид 2008 оны Татварын өршөөлийн тухай хууль гарчихаад байхад компаниуд яагаад хоёр тайлан руу эргээд оров гэдэгт төвлөрч ярилцсан юм. Гол учир нь компаниуд НӨАТ-ын буцаан авалтыг өгөх шугамаар татвар төлдөг систем рүү орох ёстой. Үүнийг 2008 оны өршөөлийн хуулиар хийгээгүй учраас хоёр тайланг гаргадаг хэмээн бизнесийн төлөөлөл хэлж байв. Түүнчлэн Монголд бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог сайжруулна гэж эл хуулийн үзэл баримтлал дээр байгаа ч ганц хууль боловсруулснаар бүх зүйл сайхан болохгүй. Бүх шатандаа ил тод байдалд шилжихийн тулд кампанит ажил өрнүүлэх ёстой хэмээн тодотголоо.

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.