04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Дэлхийн дулаарал өлсгөлөнг авчирна

2030 он гэхэд Гимлайн уулсын оргил дахь мөс хайлсанаас болж Африкын орнуудад улам илүү их өлсгөлөн болон ядуурлыг авчирхаас гадна энэхүү үзэгдэл нь хамгийн түрүүнд ус ургамал, амьтанд шууд нөлөө үзүүлэнэ  гэсэн судалгааг Нэгдсэн Үндэстний байгуулга гаргасан байна.

“Бидний хамгийн ихээр санаа зовж буй зүйлс бол ногоон хүлэмжийн хий болон машинаас ялгарч буй утаа юм, үүнээс гадна зарим нэг арлууд болон Бангладеш-н далайн түвшин нь 20 инч ээр ихссэн байгаа нь олон газрууд үерт автах магадлалыг ихэсгэж байгаа юм”гэж Нэгдсэн Үндэстний Хүрээлэн буй орчны хөтөлбөрийг хариуцсан дарга Achim Steiner хэлсэн байна.

Өнгөрсан даваа гаригт Белгид болсон 100 гаруй орнуудын эрдэмтэдийн уулзалтаар дэлхийн дулаарал болон ирж буй янз бүрийн хүндрэлээс хэрхэн зайлсхийх талаар авч хэлэлцсэн аж.

Энэхүү төсөл нь нийт 21 дэд бүлгүүдээс тус тус тогтож байгаа юм.

Хамгийн өндөр уул болох Гимлайн мөс хайлах нь олон сая хүмүүст муугаар нөлөөлөхөөс гадна уридчилсан судалгаанаас үзэхэд одоогийн 500,000 –с 100,000 метр квадрат нь 2030 он гэхэд хайлах юм байна.

Энэхүү төсөл дээр 2,500 эрдэмтэн шинжээчид ажиллаж байгаа аж. Температурын хэмжээ ихэссэнээс Арктикын мөс хайлж Сахарын Африк улам хатаж, харин Азийнхан маш их үер автана гэжээ.Энэхүү дулаарлын үйл явц нь аль хэдийн эрэг хавийн газруудад эхэлчихсэн байгаагаас шинжээчдийн хэлж буйгаар ирэх 30 гаруй жилдын дотор бие организмын болон биологийн системд өөрчлөлт орох юм байна.

Энэ бүхэнд хамгийн ихээр өртөх буюу эмзэгээр тусах нь ядуу зүдүү оронууд хэмээн уг тайланд тэмдэглэсэн байна.Түүнээс гадна мэдээж мөсөн туйлын цагаан баавгай,оцон шувуу гэх зэрэг амьтадад хүндээр тусаж эхлэсэн тухай амьдатын эрхийг хамгаалагчид хэлжээ.

Ингээд л дулаарсаар байвал 2050 он гэхэд агаарын хэм 7-8 градусаар нэмэгдсэний улмаас 2 тэрбум хүн усгүдэж 20-30 хувь нь бүр мөсөн устах мөн түүнчлэн хүмүүс өлсгөлөн, халдварт өвчин,хэт халуун, үер болон ган гачгийн улмаас үхэх болох ажээ..

Гэвч зарим нэг хүмүүс эдгээр судалгааг тийм их ноцтойгоор авч үзэхийнхээ оронд харин ч зарим оронд ургац сайн хурааж авч байгаа нь хүмүүсийн амьдралд сайн нөлөөг үзүүлж байгааг бас эергээр харах хэрэгтэй хэмээжээ.

Тэгээд уг асуудлын талаар энэ зун 6 сард Их найман орны чуулга уулзалтыг зохион байгуулах юм байна.

www.news.google.com,www.yahoo.com 
 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.