04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Засгийн газар иргэдээс хувьцаа худалдаж авч эхэллээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн хувьцаа”  арга хэмжээ өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, иргэд өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж байгаа 1072 хувьцааныхаа 30 хувьтай тэнцэх буюу 322 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь Засгийн газар худалдаж байна.

“Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдахын тулд иргэд аль нэг арилжааны банкинд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хувьцаагаа худалдах хүсэлтээ гаргаж байна. Хувьцааг худалдах иргэн хүсэлтээ зөвхөн нэг банкинд гаргана. Иргэн нэгээс илүү банк сонгож хүсэлт гаргавал хувьцааны мөнгийг олгохгүй юм байна. Иргэдийн эзэмшлийн хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Түүнчлэн иргэд энэхүү хувьцаагаа зарахгүй байж болох юм. 

Засгийн газар цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байгаа аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.