05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Монголбанк эрсдэлийн удирдлагын албатай болсон нь том үзүүлэлт

Дотоод Аудитын Газрын Захирал Г. Тогтохбаатар: Монголбанк эрсдэлийн удирдлагын албатай болсон нь том үзүүлэлт, Европчууд хүртэл 15 жил маргасны үр дүнд саяхнаас ийм байгууллагатай болсон.

-Танай газар сонирхлыг маань их татаж байна. Монгол банкин дахь нарийн ширийнийг мэдэж болохоор санагдаад…?
-Ямарваа нэг байгууллагад өөрийнх нь аюулгүй байдлыг хариуцдаг газар байдаг шүү дээ. Манай дотоод аудитын газар Монгол банкны системд хяналт шалгалтын ажил явуулдаг. Төвдөө болон 17 салбартаа гэсэн үг. Монгол банкны ерөнхийлөгчид шууд харъяалагддаг, биө даасан статустай газар. Манай газрын шалгалтын актад бусад газрын захирлууд нөлөөлөхгүй. Олон улсын зарчим ч тийм байдаг. Харин шалгаж байгаа хүн маань бие даасан, хамгаалагдсан байх ёстой. Хянан шалгагчид маань сайн бэлтгэгдсэн. Хамгийн доод тал нь гурван жил ,Монгол банканд ажиллаж байгаа хүмүүс. 2004 онд ОУВС-ийнхан ирээд “Монгол банкны хувьд дотоод аудитын ажил олон улсын стандартыг хангаж байна, боловсон хүчин хангалттай” гэж дүгнэсэн.

Дээр нь эрсдлүүдээ урьдчилан тооцоолж гаргадаг. Ер нь дотоод аудитын газрыг санитар, өрхийн эмч ч гэж хэлж болно. Өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг заах, оношилгоог нь гаргах, эмчилгээний жорыг нь өгөх гээд.  Эрсдэлийн удирдлагын алба, санхүүгийн мэдээллийн алба гэж байгуулагдсан нь бүтцийн өөрчлөлтөөр хийгдсэн шинэлэг ажил л даа. Нэгдсэн европ 15 жил маргасны үр дүнд ерөнхийлөгчийн дэргэд эрсдэлийн удирдлагын алба гэж тусдаа байх ёстой гээд саяхнаас европын төв банкинд ийм алба байгуулагдсан. Хоёр хөршид маань ч бие даасан байдлаараа ийм алба байхгүй. Бид европын төв банкны туршлагыг авч байгаа.
-Нэгэнт шалгалт хийгдсэн болохоор тодорхой хэмжээний зөрчил дутагдал илэрсэн байх. Тэр талаар мэдээлж болох уу. Сүүлийн үед Монгол банкны талаар сөрөг мэдээлэл их гарах болсон?
-Манайх Монгол банкны Ерөнхийлөгчид шууд харьяалагддаг газар. Бас банкны ажилтнууд бүгд нууцын зэрэглэлтэй байдаг. Ерөнхийлөгч зөвшөөрвөл гаргаж болох ч ноцтой зүйл байгаагүй. Ихэвчлэн техникийн дутагдлууд байсан. Би 1995 оноос хойш Монгол банканд ажиллаж байна, дөрвөн өрөнхийлөгчийн нүүр үзлээ. Миний амьдрал, ажил албан тушаал бүгд энэ байгууллагатай холбоотой.Тийм болохоор үндэслэлгүй мэдээллүүд гарч байгаад үнэхээр харамсаж байна.Манайд бүх зүйл ил тод байх гэсэн зарчимаар явагддаг.

-Эрсдэлийн удирдлагын алба байгуулагдсанаар болзошгүй ямар хохирлоос байгууллагаа хамгаалж чадав. Ач холбогдлыг нь л асууж байгаа хэрэг л дээ?
-Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан эрсдэлийн матриц гэж бий. Төв банкны бүхий л үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ өгдөг юм. Жишээ нь мөнгө тоолоход хүн сугална, дутуу тоолно, тухайн өдрийн сэтгэл зүйн байдал нөлөөлнө гэх мэтээр гарч болох алдаануудын шалтгааныг жагсааж байгаад үр дагаврыг нь тооцож эрсдэлээс хамгаалдаг. Наад зах нь л тоологчдод анхаарлыг нь сарниулахгүй байх ажлын орчин бий болгох жишээтэй. Мөн манай дэргэд мөнгө угаахтай тэмцэх хуулийн дагуу мөнгө угаахын эсрэг арга хэмжээ авдаг, түүнийг бүртгэдэг, хянадаг байгууллагыг байгуулж байна. Энэ цоо шинэ зүйл. Ач холбогдол нь ч өндөр.

Монгол улс терроризмтэй тэмцдэг юм байна, Монгол улсад мөнгө угаах ямар ч боломжгүй, Монгол улс ил тод санхүүгийн системтэй юм байна гэсэн мессежүүд очиход манайх руу орж байгаа хөрөнгө оруулалт, мөнгөн гуйвуулга ямар нэгэн саадгүй болж байна гэсэн үг. Гадаадад ажиллаж байгаа олон хүн олсон хэдээ бусдад луйвардуулж байна. Тэгвэл энэ бүхнийг хийснээр Монгол руу мөнгө гуйвуулахад амар болж байна шүү дээ. Гадаад хөрөнгө оруулагчид Монголд мөнгө оруулахад аюулгүй юм гэсэн дохиог авах жишээтэй. Ер нь манайд бүх зүйл хатуу хяналттай. Гадагшаа төлбөр хийхэд л дөрвөн хүн оролцдог. Бас олон улсын төлбөр тооцооны свифт сүлжээнд хамрагдсан байгаа.

Энэ сүлжээнд оролцож буй улсууд ОУ-ын бүх стандартыг автоматаар авч болдог. Сүүлийн үед баруунд технологийн шинж чанартай гэмт хэрэг их гарч байгаа. Аз болж манай хөгжлийн түвшнээс хамааран тэр бүр сонсогдохгүй байгаа ч хэтдээ сүлжээ рүү орж данснаас мөнгө идэх ч юм уу энэ төрлийн гэмт хэрэг гарч болох магадлалтай. Ийм хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч авч байна. Гадны хөндлөнгийн байгууллагууд ч бидний ажлыг сайнаар үнэлж байгаа. Монгол банк улсын зэрэглэл хариуцдаг улсынхаа зэрэглэлийг ахиулж “В” байсныг “В+” болгож чадлаа шүү дээ.

Эх сурвалж: sonin.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.