05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Монголын оюутны холбооныхон монополийн эсрэг тэмцэнэ

Мобиком корпораци энэ наймдугаар сарын 1-нээс эхлэн зарим үйлчилгээгээнийхээ үнийг бууруулах болсонтой холбогдуулан Монголын оюутны холбооноос хэвлэлийн бага хурал зарлав. Тус холбооныхон өнгөрсөн өвлөөс хойш Мобикомынхонд хандан үнээ бууруулж, ашгийнхаа тодорхой хэсгийг нийгэмд зарцуулаач гэсэн шаардлага удаа дараа тавьж байсан юм.

Хийсэн ажлынхаа үр дүнг мэдээлэх гэж сэтгүүлчдийг цуглуулсан нь энэ байж. Тухайлбал, Мобикомын сүлжээнээс гадуурх ярианы тариф 100 төгрөг болжээ. Өмнө нь 150, нэмүү өртгийн татвартайгаа нийлээд 160 шахам төгрөг байсныг бодвол ч хямд үнэ. Мөн сүлжээнээс гадуурх мессеж 40, оюутан залууст зориулсан Мобистудент үйлчилгээний сүлжээн дэх ярианы тариф 80 төгрөг болж хямдарсан байна.

Тус холбооныхон хойшид нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг арилгахын төлөө, ялангуяа манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудын тогтоосон монополь үнийн эсрэг тэмцэх болно гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.