04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Монгол сарлагийн хөөвөр ямааны ноолуурыг орлох боломжтой юу?

Цас, мөсөнд хучигдсан Монголын өргөн талд малчид сарлагаа хөөвөрлөж байхтай тааралдаж л байсан биз дээ? Өмнө нь сарлагийн хөөвөр бараг л хэрэгцээгүй зүйл байсан бол Нанси Жонстон малчдад энэ түүхий эд ямар үнэ цэнэтэйг ойлгуулснаар бүх зүйл өөрчлөгджээ.

Монгол ямааны ноолуур дэлхийн ноолуурын зах зээлийн багагүй хувийг бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар ноолуурын эрэлт ихсэхтэй зэрэгцэн Монголд ямааны тоо толгой нэмэгдсэн юм. 1990-ээд онд Монголъд нийт 5 сая орчим ямаа байсан бол 2009 онд энэ тоо 19, өнгөрсөн онд 27 сая болж өсчээ. Энэ нь нэг талаараа ашигтай ч нөгөө талаараа байгаль орчин, бэлчээрт муугаар нөлөөлдөг.

Жонстоны хэлж байгаагаар ямааны туурай хөрсийг ихээр сэндийчдэг ба нэгэнт талхлагдсан хөрс ахин сэргэх нөхцөлгүй болдог гэнэ.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын судалгаагаар Монгол улсын ан амьтан, малын тоо бэлчээрийнхээ хэмжээтэй харьцуулахад хэт их. Үүнээс болоод нийт нутгийн 90 хувь нь цөлжих эрсдэлд өртжээ. Түүнчлэн таван хошуу мал, тэр дундаа ямаан сүргийн өсөлт, цаг уурын өөрчлөлт бэлчээрийн доройтолд ихээхэн нөлөөлдөг.

Жонстон: “Хангайн сарлаг ямаатай харьцуулахад бэлчээрийг бага талхалдаг. Тиймээс ямааны ноолуурын оронд сарлагийн хөөвөр ашиглавал Монголчууд нүүдлийн соёл, бэлчээрээ авч үлдэж чадна.”

Дээр дурдсан асуудлуудыг шийдэхийн тулд Жонсон “Тэнгри” хэмээх сүлжмэл эдлэлийн компани үүсгэн байгуулж, Монгол сарлагийн хөөврийг ашиглаж байна.

Хамгийн хэцүү асуудал нь сарлагийн хөөврийг таниулах

Жонстон: “Сарлагийн хөөвөр яг л ямааны ноолуур шиг зөөлхөн, дулаанаа сайн хадгалдаг. Харамсалтай нь ихэнх хүн үүнийг мэддэггүй учраас сарлагийн хөөвөр эрэлт багатай байна”

Робин Диас, нэхмэлийн техникч: “Сарлаг ихэвчлэн хүйтэн уур амьсгалд амьдардаг учраас ноолуур нь маш чанартай. Одоогоор хамгийн том асуудал нь сарлагийн хөөврийг ямааны ноолуурын адил сурталчилж, улмаар эрэлт бий болгох юм.”

Монголоос Лондон хүрсэн сарлагийн хөөвөр

“Тэнгри” компани үүсгэн байгуулагдаад гурван жил болж байгаа ч тун амжилттай ажиллан, хүрэмний үйлдвэрүүдэд Монгол сарлагийн хөөврөө нийлүүлж байна. Сонирхуулахад, сарлагийн хөөврөөр хийсэн нэг хүрэм 11-12 мянган ам.доллар хүрдэг байна.

Тус компанийн гол зорилго нь зөвхөн өөрсдөө ашиг олох бус, малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох шат дамжлага бүрт ажилласан хүмүүст ашгаа эрх тэгш тараахад оршдог. Тиймдээ ч сарлагийн хөөврийг нь аваад малчдад багагүй мөнгө төлдөг байна. Өнөөдрийн байдлаар тус компани 4500 гаруй малчин өрхтэй хамтран ажилладаг болжээ.

Жонстон: “Бид малчдын амжиргааг сайжруулах хүсэлтэй учир хүрэмнийхээ үнийг эхний өдрөөсөө л өндрөөр тогтоосон. Мэдээж хүн бүр 11-12 мянган ам.долларын хүрэм авч чадахгүй ч худалдан авагчид сарлагийн хөөврөөр урласан хүрэмний үнэ цэнийг ойлгох нь л чухал байгаа юм."

Эх сурвалж: cnn.com 

Орчуулсан Д.Түшигт-Эрдэнэ /gogo.mn/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.