05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Монгол удахгүй өөрийн гэсэн “Лас-Вегас”-тай болно

МОСКВА. /asiarussia.ru/. Монгол Улсын шинэ Засгийн газар казиногийн тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барихаар төлөвлөж байна.

 

Энэ нь Монголын эрх баригчид уг асуудлыг сонирхсон анхны тохиолдол биш юм. 1998 онд УИХ-ын гишүүн Д.Баттулга, Х.Байгаль, С.Батчулуун нар казиногийн тухай хуулийн төслийг Монголын парламентаар хэлэлцүүлэх саналыг тавьж байжээ. Гэвч тухайн үед уг гурван гишүүн авлигын хэрэгт буруутгагдсан байна. Тэд Макаогийн нэгэн бизнес эрхлэгчээс авлига авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдож, ял шийтгүүлжээ.

Гэхдээ энэ удаа Монголын Засгийн газар казиногийн шинэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хуулийн төсөл чухам ямар заалттай байх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ уг хууль нь аялал жуулчлалын салбартай нягт холбоотой байх ёстой гэдэг нь тодорхой юм. Хуулийн төслийг тус улсын Ногоон хөгжил, байгаль орчны яам хэдийн боловсруулж эхэлсэн тухай мэдээлэл байна. Энэ хуулиар Монголын иргэдэд мөрийтэй тоглоом тоглохыг хязгаарлах эсвэл зохицуулна. Магадгүй тэд мөрийтэй тоглоом тоглох эрхгүй болно.

Монголын ирээдүйн “Лас Вегас”-ыг хаана байгуулах нь одоогоор тодорхойгүй байна. Мөрийтэй тоглоомын газрыг урьд нь Буриадтай хил залгаа Алтанбулаг болон Замын-Үүдийн чөлөөт худалдааны бүсэд байгуулахаар төлөвлөж байжээ. Гэхдээ одоо шинэ казиног Улаанбаатар хотоос холгүй байгуулахыг үгүйсгэх аргагүй.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.