05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Мөнгөө өсгөх арга – БОНД

Vнэт цаасны зах зээл дээр мeнгee eсгeх найдвартай аргуудын нэг нь бонд юм.
Энэ нь та хэн нэгэнд мeнгee хvvтэйгээр, тодорхой хугацаанд зээлvvлээд буцаагаад авч байгаа хэрэг. Бондыг банкны хадгаламжтай адилтган ойлгож болох юм. Та банкинд мeнгee хадгалуулж сар тутамд хvv бодуулдаг. Eндeр хvv авахын тулд тодорхой хугацаатайгаар хадгалуулдаг. Бонд нь мeн хvv тооцдог бeгeeд тодорхой хугацаатай байна. Ялгаатай нь та банкны хадгаламжаас хугацаанаас eмнe мeнгee авах боломж бараг байдаггvй бол харин мeнгe хэрэгтэй болсон vед худалдан авсан бондоо зарж болно. Бас танд хэрэгтэй байгаа eндeр хvvг тооцдог. Vнэт цаасны зах зээл дээр байгаа бондуудын хvv банкны хадгаламжийн хvvнээс ихэвчлэн eндeр тогтоогддог.

Тиймээс бусад орнуудад бонд худалдан авах нь банкны хадгаламжтай адил хvмvvсийнх нь энгийн хэрэглээ болсон байдаг.

Эхлээд бондыг хэрхэн ангилдаг талаар товч хvргэе.

Бондын ангилал:

Хeрeнгe оруулалт хэрэгтэй байгаа пvvс компани, аж ахуйн нэгж, тэр ч байтугай Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа хvртэл бондыг гаргаж болдог. Ингэхдээ бондын vнэ, хvv, хугацаа зэргээ eeрсдee тогтоож eгдeг. Бондыг гаргаж байгаа хуулийн этгээдээр нь vндсэн хоёр хэсэгт хуваан vзэж болно. Эхнийх нь Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны бонд юм. Улс орон хeгжлийн явцдаа бvтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гvйцэтгэхэд шаардагдах хeрeнгийг зeвхeн гадаадын зээл тусламжаар биш, бонд гарган худалдах замаар тeвлeрvvлж болдог. Эдгээр бондийн хувьд Засгийн газар нь eeрee баталгаа болдог бeгeeд бусадтай харьцуулахад илvv найдвартай болж чаддаг байна.
Хоёр дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага компаниудын бонд хамаарна. Eeрсдийн vйл ажиллагаа, томоохон тeслийг санхvvжvvлэх vvднээс бонд гарган худалддаг бeгeeд байгууллагынхаа vндсэн хeрeнгийг барьцаалан баталгаажуулдаг.

Мeн бондыг баталгаа, хvv, хугацаа зэрэг олон тeрлeeр ангилж болдог. Тухайлбал засгийн газар ямар нэг барьцаагvйгээр бонд гаргадаг бол, компаниуд eeрийн хeрeнгийг барьцаалдаг.

Яагаад найдвартай гэж ?

Бонд нь тухайн бонд гаргагч ашигтай ажилласан эсэхээс vл хамааран тогтмол хvvтэй бeгeeд хугацаандаа эргэн тeлeгддeг vнэт цаас юм. Мeн бондыг vндсэн хeрeнгe болон бусад зvйлээр барьцаалан баталгаажуулдаг болохоор таны мeнгийг заавал буцааж eгдeг.

Та бонд худалдан авч ашиг олохоор шийдсэн бол дараах 3 шинж чанарыг нь анхаарах хэрэгтэй. Vvнд:

1. Найдвартай байх
Бондын хамгийн чухал шинж чанар нь тvvний найдвартай байдал юм. Бондын буцаан тeлeгдeх хугацаа дуусахад vндсэн болон хvvгийн тeлбeр бvрэн тeлeгдeж байх ёстой. Vvний баталгааг бонд бvртгэгч байгууллага шалган баталгаажуулдаг.

2. Ашигтай байх
Бонд нь банкны хадгаламжтай адил хvv тооцдог. Гэхдээ ихэвчлэн банкны хадгаламжийн хvvгийн тvвшнээс дээгvvр тогтоогдсон байдаг. Жишээлбэл, манай улсад банкны хугацаатай хадгаламжийн дундаж хvv 1.4 хувь байгаа бол бондын дундаж хvv 1.65 хувь байна.

3. Хeрвeх чадвартай байх
Бонд нь ямар ч vед хамгийн eндeр хeрвeх чадвартай vнэт цааст тооцогддог. Учир нь хeрeнгe оруулагч дуртай vедээ бондоо худалдаж мeнгee авах боломжтой байдаг. Мeн бондыг хоёрдогч зах зээл дээр худалдахад vнэ нь eсeх боломжтой. Жишээлбэл, та eндeр хvvтэй бонд эзэмшдэг байлаа гэж бодъё. Хvмvvс ч энэ бондыг худалдан авах сонирхолтой бeгeeд бонд нь анхдагч зах зээл дээр дуусчихсан байна. Тэгвэл та анх авсан vнэ дээрээ хэдэн тeгрeг нэмээд зарчихад юу нь болохгvй гэж.

Бонд гаргагчдад ямар ашигтай вэ ?
Хамгийн гол нь банкны зээлээс бага хvvтэй мeнгe олж байгаа явдал юм. Тухайлбал банкнаас 2.5 хувийн хvvтэй зээл авснаас, 1.65 хувийн хvvтэй бонд гаргах нь илvv дээр. Ингэснээр та банкны хадгаламжаар дамжуулан зээл авсан компанид хeрeнгe оруулж байсан бол бонд авснаар тухайн бонд гаргагчид шууд хeрeнгe оруулалт хийж байгаа явдал юм.

Бондын хvv гэж юу вэ ?

Бондын хvv нь банкны хадгаламжийн хvvнээс eндeр, зээлийн хvvнээс доогуур тогтоогддог гэдгийг та мэдэх болсон. Хvv нь хэд байх вэ гэдгийг бонд гаргагч eeрee шийддэг. Мэдээж eндeр хvvтэй бол хvмvvс илvv худалдан авна. Харин бонд гаргагчид бага хvvтэй байх нь ашигтай. Иймээс бондоор олох санхvvжилтээр чухам юу хийх вэ гэдгээс хамаарч хvvг тогтоодог.

Бондын хугацаа гэж юу вэ ?

Хугацааг мeн л юу хийх гэж байгаагаас шалтгаалан тогтоодог. Урт хугацааны бондуудаар томоохон хeрeнгe оруулалт хийдэг. Тухайлбал, зам барилга гэх мэт. Та мeнгee хэдий хугацаанд хэрэглэхгvй байхаасаа хамаарч сонголтоо хийнэ.

Эрсдэл бий юу ?

Та бид энэ зах зээлд хeрeнгe оруулахдаа мeнгee алдчихаас хамгийн их айдаг. Мэдээж таны хeлс хvчээрээ олсон хэдэн тeгрeгийг чинь хэн нэгэн нь аваад идчихгvй гэдэгт яаж итгэх билээ.

Хамгийн гол нь таны мeнгийг хугацаанд нь бvрэн бvтэн, зохих хvvг нь тооцон буцааж eгeхгvй байх явдал юм. Магадгvй компани нь дампуурчих ч юм билvv гэж та бодож байгаа байх. Анх бондыг зах зээлд гаргахад нь барьцаа баталгаа болон vнэхээр ашигтай ажиллаж чадах эсэхийг Vнэт Цаасны Хороо судлан vздэг. Мeн та бондыг нь худалдан авсан компаниа юу хийж байгаа талаар анхаарах хэрэгтэй.

Танд мeнгe хэрэг болсон vед бонд чинь тийм ч хурдан зарагдахгvй байж болно. Таны худалдан авсан бонд анхдагч зах зээл дээр нийлvvлэлт ихтэй байгаа бол та анхны vнээрээ худалдахад хэцvv байдаг. Учир нь бондоос олох ашиг нь тодорхой байдаг учраас та vнээ хямдруулан худалдаж магадгvй.

Тeгсгeлийн оронд

Бидний бэлтгэн гаргасан энэ бяцхан номоос та vнэт цаасны тухай жаахан ч атугай ойлголт авсан гэдэгт итгэлтэй байна. Vнэт цаасны зах зээл гэдэг заавал их мeнгeтэй, мундаг мэдлэгтэй хvмvvст хамаатай зvйл биш болохоор та ч гэсэн оролцоод vзэхэд болохгvй нь юу байх вэ. Ингээд мeнгee eсгeцгeeе.

http://namkhai.blogspot.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.