03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ОПЕК-ийн орнуудад олборлолт буурчээ

АСТАНА. /KAZINFORM/. Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнуудын олборлож буй газрын тосны хэмжээ өнгөрсөн тавдугаар сард хоногт 100 мянган торхоор бууран дунджаар 32.36 сая торх /хоногт/ болжээ.

Кувейт, Иран болон Саудын Аравид түүхий нефтийн олборлолт нэмэгдсэн бол Нигери, Венесуэл болон Иракт буурсан байна.

ОПЕК-ийн хамгийн том нефть үйлдвэрлэгч бөгөөд экспортлогч болох Саудын Арави тавдугаар сард хоногт 10.241 сая торх нефть үйлдвэрлэжээ. Энэ нь дөрөвдүгээр сарын үзүүлэлтээс 84 мянган торхоор илүү аж.

Харин Иран өнгөрсөн сард дөрөвдүгээр сарынхаас өдөрт 89 200 торхоор илүү буюу өдөрт 3.562 сая торх нефть үйлдвэрлэсэн байна. Иракийн нефтийн олборлолт өнгөрсөн сард өдөрт 60 100 торхоор бууран 4.281 сая торх болжээ.

ОПЕК-ийн тооцоолсноор, тавдугаар сард дэлхий даяар нефтийн нийлүүлэлт өдөрт 0.73 сая торхоор бууран өдөрт дунджаар 94.51 сая торх болсон байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.