05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Орон гэргүй тэнэмэл хүмүүс банкинд хураагдсан эзэнгүй байруудад орогнох боллоо

КЛИВЛЭНД – АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн  зах зээлд гараад буй хямрал тэнэмэл хүмүүст харин эсрэгээр нөлөөлж байна. Эдгээр хүмүүс эзэнгүй байшингуудын гадуур олноороо эргэлдэх болсноос гадна зарим байруудыг бүр эзэмшиж, орогнох явдал гараад байна.
Яг хэдий хэрийн хүмүүс эзэнгүй байруудад орогнож байгаа талаар тооцоо гаргаагүй байгаа ба, тухайн байрны байршил, эсвэл байрны тог, ус, газрын хий зэрэг үйлчилгээнүүд таслагдсан бол эдгээр гэргүй хүмүүс очиж орогнох нөхцлийг бүрдүүлээд байна. Гэхдээ эзэнгүй байранд очсоноороо лаа асаасны улмаас гал гарах, мансууруулах бодис худалддаг хүмүүс, биеэ үнэлэгчид, зэсний хулгайч, цагдаа нартай тулгарах зэрэг эрсдэлтэй байнга учирдаг байна.
“Олон тэнэмэл хүмүүс үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын улмаас хураагдаад буй эзэнгүй байруудад үнэгүй орогнохыг завшаантай тохиолдол гэж үзээд байна.” хэмээн Нортист Охаёгийн Орон Гэргүй Хүмүүст Туслах Холбооны тэргүүлэгч Брайн Дэвис Кливлэнд хотын төвд гадаа хоноглож буй гэргүй хүмүүсийн тооллогоны талаар товч дүгнэлтэндээ хэлсэн байна.

Энэхүү тооллогоны дүнгээр бол өмнө нь 40 хүн хотын төвд гадаа хоноглодог байсан бол одоо 17 болж буураад байгаа юм байна. Брайн цааш хэлэхдээ, дунджаар 4000 орон гэргүй хүмүүс Кливлэнд хотод байдаг бөгөөд 15000 хувийн орон сууц Кливлэнд ба хотын захын Куяхога Бүс нутагт хураагдаад эзэнгүй байгаа гэсэн тооцоо байгаа юм байна.

Бертан хэмээх тэнэмэл эр сүүлийн есөн жил орон гэргүй амьдагч байгаа бөгөөд  мансууруулах бодистой холбоотой хэрэг болон бусад хэргээр шоронд хоригдож явсан байна. Тэрбээр гэргүйчүүдийн орогнох газрын дүрэм журамд дургүй бөгөөд эзэнгүй хураагдсан байшингууд олширсныг ажиглаад авсан байна.
50 настай Шелиа Вилсон мөн мансууруулах бодисны уршгаар маш олон жил тэнэмэл амьдралаар явж байгаа бөгөөд эзэнгүй байшингууд хэсэж амьдрах болсон байна.
Гэргүйчүүдийн орогнох газраас удаа дараа дүрэм зөрчсөн буюу мансууруулах бодистой холбоотой асуудлаас болж хөөгдөн гарж байжээ.
Гэхдээ энэ хоёр хоёул эзэнгүй байранд хоноглох нь аюултай гэдэгтэй санал нийлж байгаа юм байна. Учир нь мансууруулах бодис наймаалагчид, биеэ үнэлэгчид иймэрхүү байраар эргэлдэх ба улмаар яваандаа цагдаа нар ирж болзошгүй юм.

Үндэсний Орон Гэргүй Хүмүүст Туслах Холбооны гүйцэтгэх захирал Майкл Ступс харин эзэнгүй байранд гэргүй хүмүүс орогнох явдал өсөхгүй байгааг хараад нэг их гайхахгүй байна. Тэрбээр үүний учрыг тайлбарлахдаа, лаа асаагаад байшин шатаасан хэрэг, дулаан байх гээд гал асаагаад шатаж үхсэн зэрэг явдлууд нь орогнох газар хайж олсон нь дээр гэсэн эрмэлзлийг орон гэргүй тэнэмэл хүмүүст төрүүлээд байна.  

Кливлэндийн хураагдсан байшингийн тоо өссөн, мөн хотын төвийн гэргүйчүүдийг орогнуулах байрнууд хувийн орон сууцны хороололтой ойрхон байрладгийн улмаас энэхүү асуудал Кливлэндэд өргөн дэлгэрээд байна гэж Дэвис дурдсан байна.   

Улс даяар цагдаа нар эзэнгүй байр болон үүнд орогнож буй хүмүүстэй холбоотой хорлон сүйтгэх асуудлуудтай тулгарах болоод байна.
Жишээлбэл, Сан Францискогоос зүүн зүгт байрлах Мантекад усыг нь тасалсан эзэнгүй байшингаас хуулийн зөрчлийн улмаас эрэгтэй хүнийг баривчилсан байна. Мантека нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гүн хямралд ороод байгаа газруудын нэг юм байна. 

http://news.yahoo.com/s/ap/homeless_foreclosure;_ylt=
ArGeKnDn1Qvn1__540DJ7t8DW7oF


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.