04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Рональду, Месси хоёрын ДАШТ дууссан ч брэндүүдийн өрсөлдөөн үргэлжилсээр байна.

Спортын баг тамирчдын ивээн тэтгэгчдийн  хувьд хөл бөмбөгийн ДАШТ нь бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах томоохон боломж юм. Америкийн Nike, Германы Adidas зэрэг дэлхийд тэргүүлэгч брэндүүдтэй хамгийн өндөр үнээр гэрээ хийсэн Криштиано Роналду, Лионель Месси нар нь тэмцээнээс хасагдаж нутаг буцахаар болсон билээ.

Мэдээж компаниуд аль болох түрүүлэх магадлалтай гэсэн баг тамирчдыг ивээн тэтгэхийг боддог. Ингэснээр тус брэнд байнга олны нүдэнд байж, тус брэндийн нэр нь хүмүүсийн дунд үргэлж ялалт, амжилт дагуулдаг мэт санагдах болно.

2014 оны ДАШТ-ий үеэр Nike компанийн цэвэр ашиг 23 хувиар өссөн гэдэг.

2014 онд Adidas компани хөл бөмбөгийн хувцас хэрэглэлийн борлуултаараа 2.5 тэрбум ам. долларын ашиг олсон ба үүнд Бразилд болсон хөл бөмбөгийн ДАШТ хамгийн том нөлөө үзүүлсэн болохыг мэдэгдсэн.

Тэгвэл нөгөө талаас 2014 оны ДАШТ-ий үеэр Nike компанийн цэвэр ашиг 23 хувиар өссөн гэдэг.

Бразилд болсон ДАШТ-ий үеэр Nike анх удаа Adidas компанийг ивээн тэтгэсэн багуудынхаа тоогоор гүйцэж байлаа. Дэлхийн аваргад өрсөлдөж байсан 32 багийн 12 нь Nike компанийн бэлгэ тэмдэг бүхий хувцас өмссөн байсан бол 10 нь Adidas-н логотой хувцас өмссөн байв.

Гэсэн хэдий ч эцсийн дүнд Adidas компани Бразил дахь хөл бөмбөгийн ДАШТ-ий гол ивээн тэтгэгчээр ажиллаж, албан ёсны бөмбөг, хэрэгслийг хариуцаж байснаараа Nike-г гүйцсэн юм. Түүнээс гадна Adidas компанийн ивээн тэтгэж байсан Аргентин, Германы багууд Дэлхийн аваргын финалд шалгарсан ба тус компанийн ивээн тэтгэсэн 3 дахь баг хөл бөмбөгийн дэлхийн аварга болжээ.

ДАШТ-д оролцохоор Орост ирсэн үнэ цэнэтэй 200 тоглогчийн 132 нь Nike-н гуталтай, 59 нь л Adidas-н гуталтай тоглож байгаа аж.

Харин Nike компанийн ивээн тэтгэсэн баг Дэлхийн аварга болсон ганц тохиолдол бий нь 2002 оны Дэлхийн аварга Бразилийн шигшээ баг юм.

ОХУ-д болж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр эсрэгээрээ 12 баг Adidas-н өмсгөлтэй, 10 баг Nike-н өмсгөлтэй өрсөлдөж байна.

Тоглогч бүрийг тус тусад нь авч үзвэл Америкийн Nike компани тэргүүлж байна. Нийт хөлбөмбөгчдийн 60 орчим хувь нь тус компанийн гуталтай талбайд гарчээ.

CIES Football Observatory байгууллагын хийсэн судалгаагаар ДАШТ-д оролцохоор Орост ирсэн үнэ цэнэтэй 200 тоглогчийн 132 нь Nike-н гуталтай, 59 нь л Adidas-н гуталтай тоглож байгаа аж.

Nike-н бүүтстэй тоглож байгаа тоглогчдын дунд тус компанитай 1 тэрбум ам. доллараар насан туршийн гэрээ хийсэн Криштиано Роналду багтаж байгаа юм.

Роналду Nike-тай 1 тэрбум ам.долларын гэрээтэй

Шигшээ багийн өмсгөл дээр компанийн бэлгэ тэмдгээ байршуулах нь тийм ч хямд тусдаггүй. Жишээ нь Nike компани Францын Хөл бөмбөгийн Холбоотой 2026 он хүртэл хийсэн гэрээнийхээ дагуу жилд 50 сая ам. долларыг тус холбоонд төлөх аж. Түүнээс гадна тус компани Англи болон Бразилийн хөл бөмбөгийн холбоодтой хэдэн арван сая ам. долларын гэрээ хийжээ.

Adidas компани Германы Хөл бөмбөгийн Холбоонд жилд 58 сая ам. доллар төлдөг.

Adidas компани Германы Хөл бөмбөгийн Холбоонд жилд 58 сая ам. доллар, Испанийн Хөл бөмбөгийн холбоонд 47 сая ам. доллар, Аргентины Хөл бөмбөгийн холбоонд 11 сая ам. доллар тус тус төлдөг байна.

Германы шигшээ баг ДАШТ-ээс хасагдсан нь Adidas компанийн хувьд таатай байгаагүй ч Германы шигшээ багийн өмсгөл өмнөхөөсөө их зарагдах болсон нь нэг талаасаа сайн мэдээ юм. 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр 8.6 сая Германы өмсгөл зарагдсан бол 2014 онд энэ тоо бараг хоёр дахин нэмэгдэж 14.2 саяд хүрчээ. Өмсгөлийн дундаж үнэ 66 ам. доллар юм.

Ивээн тэтгэгчтэй хийсэн гэрээний дагуу хөлбөмбөгчид бүгд ивээн тэтгэгчийнхээ лого бүхий өмсгөлыг өмсөх ч гуталны хувьд тоглогч бүр өөрсдийн ивээн тэтгэгчийнхээ брендийн гутлыг өмсдөг.

Энэ удаагийн шөвгийн 16-д багтсан багуудын хувьд Nike компанийн лого бүхий өмсгөлыг Хорват, Англи, Франц, Португалийн шигшээ багууд өмссөн байна. Харин Adidas-н логотой өмсгөлыг Аргентин, Бельги, Колумб, Япон, Мексик, ОХУ, Испани, Шведийн багууд өмсжээ.

Дасслерийн гэр бүлийн үүсгэн байгуулсан Puma компани Уругвай болон Швейцарийн багуудыг ивээн тэтгэсэн бол Данийн шигшээ баг үндэсний үйлдвэрлэгч Hummel брендийг ивээн тэтгэгчээрээ сонгосон байна.

Хөл бөмбөгийн оддын хувьд Nike компани Бразилийн тоглогч Неймар, Английн Харри Кейн, Францын Килиан Мбаппе нарыг амжилт үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

Adidas компанийн ивээн тэтгэсэн авьяаслаг хөл бөмбөгчдөөс хэсгийн шатны тоглолтоос  Германы шигшээ багийн тоглогч Месут Озил, Египетийн Мохаммед Салах нар хасагдан нутаг буцсан билээ. Гэсэн хэдий ч Францын Пол Погба, Уругвайн Луис Суарез, Бразилийн Габриэль Жэзус нар шөвгийн 8-д тоглохоор болсон билээ.

Роналду, Месси хоёрын Дэлхийн аваргын тоглолт дууссан ч брэндүүдийн өрсөлдөөн үргэлжилсээр байна.

С. Заяа.

Эх сурвалж: gogo.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.