05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Саусгоби сэндс”ХХК онц их хэмжээний татвар төлөхөөс зайлхийснийг шүүхэд шилжүүлжээ

Канадад төвтэй Айвенхоу Майнзын охин компани болох “Саусгоби сэндс” 2006 онд Монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь Овоот толгой нүүрсний ордод олборлолт хайгуул, экспортын үйл ажиллагаа явуулдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг гадны хөрөнгө оруулалттай компани юм.

Эднийх Торонто болон ХонКонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Гэвч Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа 35 тэр бум төгрөгийн татвараас зайлхийснийг хуулийн байгууллагаар тогтоон шалгаж байгаа билээ. Гэтэл гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ явдалд Монголыг буруутган хөрөнгө оруулагчдыг хавчин шахдаг мэтээр мэдээлж байгаа нь огт үндэслэлэгүй болохыг УЕПГ-ын ХМОНХА-аас албан ёсоор мэдэгдэж, тайлбар хийсэн юм.

Энэ хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа АНУ-ын иргэн Жастин Капла нь “Саусгобисэндс” ХХК -нд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа мөн компанийхаа санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, яллагдагч, Филиппин улсын иргэн, Хиларион В.Кажукомтай бүлэглэн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа татварын ерөнхий хууль, АНОАТ тухай хууль, НӨАТ-хуулиудын хэд хэдэн заалтыг зөрчиж,татварт ноогдох зардлын тоог зориуд нэмж,орлогыг бууруулсан зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан байна. Мөн хэрэгт санхүүгийн ерөнхий менежерээр нь ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР болон санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар шалгагдаж нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 р шүүхэд шилжүүлжээ. Хэргийг шалгахад холбогдох материалуудын орчуулгууд баталгаажаагүй, ашиг сонирхолын зөрчилтэй хүнээр орчуулгаа хийлгэсэн. Хуулийн шаардлага хангаагүй, зэрэг олон шалтгаанар хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар нилээдгүй хугацаа зарцуулсан байна.Үүний эцэст 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэсэг ажиллаж онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг дүгнэлт гаргаж хэрэг нийслэлийн анхан шатны шүүхэд шилжээд байгаа юм байна. Хэрэг эцэслэгдэх хүртэл МУ-ын хилээр нэвтрэн гарах эрхийг нь 2012 оны 5-р сарын 8 ны өдрөөс түтгэлзүүлсэн ба Монголны банкнууд дахь дансуудыг нь битүүмжилжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.