05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Сенатын төлбөр байшингийн зах зээлийн уй гашууг зогсооно

Байшингийн зах зээл дээрх цоорхойг бөглөхийн тулд Сенат төлбөрийн тал дээр хэлцэл хийх хэрэгтэй болоод байна. Сенат олонхын удирдагч Харри Рэйд, Д- Нэв болон цөөнхийн удирдагч Мич Макконнэл, Р-Ки нар 2 долоо хоногийн завсарлагын дараа Лхагва гаригт хэлцэл хийсэн нь сонгогч нарыг бухимдуулж, байшингийн зах зээлийн хямрал эдийн засагт нөлөөлж байна гэж Конгрессын хаалгыг нүдэхэд хүргэв.

“2 нам гэр бүлүүдийг ирээдүйд байшин барьцаалж зээлээ төлөх байдлыг гаргуулахгүй байх тал дээр анхаарч, гаргасан шийдвэрээс болж хор хөнөөл амссан холбоодуудад тусалж байна” гэж Рэйд МАкКоннэл нар хэлсэн юм. Рэйдийн “Эрүүл илгээмж” нэртэй төлөвлөгөө нь дампуурлын шүүгч нар үл хөдлөх хөрөнгө барьцаалж ззэл авах үйл ажиллагааг багасгах байсан хэдий ч няцаагдсан байна. Харин төлбөр нь зээлээ төлөхөөр барьцаалсан байшинг худалдаж авсан хүн болгонд 7000 долларын 2 жилийн татварын зээлээр хангаж, ийм төрлийн байшинг худалдан авч, буцаан өгөхөд засгийн газраас 4 тэрбум доллар зарна. Энэ санал болгогдож байгаа татварын зээл нь 3 жилийн 15000 долларын зээлийн саналаас бага юм.

Энэхүү байшин худалдаж авч байгаа хүмүүст татварын зээл олгох нь АНУд тулгараад байгаа асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Зээл төлөхөөр байшин барьцаалах нь байшин эзэмшигчидэд аюулыг бий болгож байгаа ба зээлийн хүүгйин өсөлт тэднийг буцаан төлөх аргагүйд хүргэж байна. Аюултай нөхцөл байдал үүсэн ийм үед Конгресс асуудлыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажиллах ёстой гэж Сэн. Ами Клобучар, Д- Мин хэлэв.

Гэвч гарч байгаа шийдвэрүүд зээлдүүлэгч нарын талд ашигтайгаар гарч байна. Гэтэл зээлдэгч нар арай бага төлбөр дээр санал нийлвэл зарим нэгэн үл хөдлөх хөрөнгө барьцаалалтыг даатгалд хамруулж болох байсан юм. Цаашид хэлцэлийг илүү хүчтэй байлгах шаардлагатай юм.

http://www.examiner.com/a-1317738~Senate_OKs_bill_to_tackle_housing_woes.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.