05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Франчайзе ба түүний орчин

Франчизинг систем гэж юу вэ ?

Бид дэлхийн олон оронд явахдаа МсDonald’s, Burger King, Wendy’s-д орж хамбvргэр идэж, Мister Minit-эд очиж тvлхvvрээ хувилуулж эсвэл гутлаа засуулж, Hilton болон Ramada-д буудаллаж, Нertz-ээс машин хєлсєлж, Shell-ээс бензин авдаг.
Хаана ч очсон эдгээр компаниудын барааны нэр тєрєл, чанар, vйлчилгээ нь нэг л хэвийн байх агаад vйлчлэгч нарынх нь ємссєн хувцас, єлгєєтэй байгаа рекламных нь єнгє зvс хvртэл яг адилхан байдаг билээ.

Yvний учир нь юунд байна вэ?

Єнєєдєр бид „Хэрэглэгч бол хаан хэмээх” зах зээлийн алтан зарчимд захирагдаж хэрэглэгчийн нийгэмд амьдарч байна.
Иймээс ч зєвхєн хэрэглэгчийн эрх ашиг-сонирхолд нийцэх бараа нийлvvлж, vйлчилгээ vзvvлж чадах аж ахуйн нэгж, компаниуд єєрийн хvрээгээ тэлж, зах зээлээ бататган хамгаалж чадна.
Ер нь орчин vед аж ахуйн нэгж, компаниудын хувьд бизнесийн баталгаат орчиноо хангах, улмаар зах зээл, vйлдвэр, vйлчилгээний хvрээгээ тэлэх хууль эрх зvйн болон эдийн засгийн таатай орчин олон бий.
Yvний нэг нь олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн Франчизе систем юм.
Франчизе системийг єнєєдєр тvргэн vйлчилгээний газрууд, татварын зєвлєлгєє єгєх компаниуд, гоо сайхны салон-ууд, бvжгийн студvvд, эмчилгээний цэгvvд, жолооны сургуулиуд, хувийн мєрдєн байцаах газрууд, оршуулгын компаниуд, ажил жуулчлагчид, vнэртэй усны болон тавилгын дэлгvvрvvд єргєнєєр хэрэглэж байна.

Тvvнчлэн франчизе системд хамрагдах vйлдвэр, vйлчилгээний газруудын дампуурах магадлал тун бага байдаг ба дундаж Америк хvн 3 доллар бvрийнхээ нэгийг ямар нэгэн франчизе системийн худалдаа, vйлчилгээнд зарцуулдаг зэрэг нь энэхvv эдийн засаг-эрх зvйн институци тухайн улс орны хєгжил, эдийн засгийн єсєлтєд ямар их нєлєєтэй болохыг батлан харуулж байна.

Франчизе ба тvvний тухай ерєнхий ойлголт

Франчизе хэмээх vг нь утгын хувьд дундад зууны vеийн Францын „chartres de franchise” гэгдэх зєвшєєрлийн бичгээс гаралтай гэгддэг.
Энгийн утгаараа Франчизинг нь нэг талаас систем худалдагч (franchisor) нєгєє талаас систем худалдан авагч (franchisee) хоёрын хооронд vvссэн худалдааны гэрээ юм.
Эрдэмтдийн дунд франчизингийн гэрээтэй холбогдохуйц онолын асар их маргаан байдаг.
Жишээ нь: Германы эрдэмтэн Бауденбахер, Велтрих нар Франчизингийн гэрээ нь бусад худалдааны гэрээнvvдийн олон элементийг агуулсан холимог шинжтэй гэрээ гэж vзсэн байхад Унгарын эрдэмтэн Мишголцы Боднар Петер Франчизинг бол vндсэн гэрээнvvдийн янз бvрийн элементvvдийг агуулсан бие даасан гэрээний хэлбэр гэж vздэг.
Ер нь Франчизингийн гэрээг дотоод агуулгынх нь хувьд vйлдвэрлэлийн, vйлчилгээний, худалдааны франчизе гэсэн гурван хэсэгт хуваадаг .
Yйлдвэрлэлийн франчизинг нь систем худалдагчаас олгосон эрхийн дагуу ямар нэгэн бvтээгдэхvvн vйлдвэрлэх, борлуулахад чиглэдэг бол vйлчилгээний франчизинг нь янз бvрийн vйлчилгээг (зочид буудлын, тvргэн засварын, гоо сайхны, vс засах салоны гэх мэт) аль болох єргєн хvрээнд vзvvлэх зорилготой байдаг.
Харин худалдааны франчизинг нь зарим нэг онцлог шинжтэй бvтээгдэхvvн, бvтээгдэхvvний тєрлийг борлуулахад чиглэдэг.
Франчизингийн системд франчизее, франчизор хоёр нь эрх зvй, эдийн засгийн хувьд хэдийгээр бие даасан байдалтай авч тэдний хамтын ажиллагаа, харилцан хамаарал нь гэрээний хамгийн чухал элемент болдог байна.
Иймээс ч систем худалдан авагч (франчизее) нь бvх хариуцлагыг єєртєє хvлээж єєрийн нэр дээр франчизе системийг ажилуулах бvрэн эрхтэй ба хэрэглэгчидтэй шууд харилцаанд орж гэрээний болон хуулийн vvргийг дангаараа хариуцдаг.
Систем худалдагч (франчизор) нь систем худалдан авагчийн (франчизее) vйл ажиллагаанд хяналт таваих эрхтэй тєдийгvй шаардлагатай тохиолдолд заавар. зєвлєлгєє єгєх бvрэн эрхтэй байдаг.
Франчизор, Франчизее хоёрын хооронд гэрээнээс vvсэх удирдлагын харилцааг vндэслэн тухайн Франчизингийн системийгзєєлєн ба хатуу гэсэн хоёр хэсэгт хувааж vзэж болох юм.
Хатуу системд Франчизорын Франчизеед vзvvлэх нєлєє их байх агаад системийн шинэчилэл, маркетинг vйл ажиллагааг бvхэлд нь франчизор хариуцаж явуулах ба єргєн хvрээнд хяналт тавих, зааварчлага єгєх эрхээр хангагдсан байдаг.
Зєєлєн системд Франчизее (систем худалдан авагч) нь харьцангуй бие даасан байх бєгєєд Франчизортой зєвхєн хамтын эрх ашгийн vvднээс харилцаанд ордог байна.
Франчизингийн гэрээний дагуу франчизорын гол vvрэг нь систем худалдан авагчийг систем ажилуулахад дэмжих зорилгоор холбогдох шаардлагатай бvхий л мэдээллийг єгєх, сургалтанд байнга хамруулж байх явдал юм. Систем худалдан авагч нь системийн тєлбєрєє цаг тухай бvрд нь тєлєх vvрэгтэй бєгєєд франчизорын єгсєн зєвлєлгєє, зааврын дагуу бараа, vйлчилгээний борлуулалтыг бvрэн хариуцаж явуулдаг.
Олон улсын болон европын франчизингийн ёс зvйн дvрэмд франчизор нь системээ худалдахын ємнє франчизе системд амжилттай ажиллаж буй єєрийн гэсэн бие даасан нэгжтэй, бизнесийн тусгай концепцитой байх зайлшгvй шаардлагатай ба систем худалдан авагчдад зориулж єєрийн бизнесийн vйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл єгєх, шаардлагатай баримтыг нийлvvлэх vvрэгтэй байдаг.
Иймээс ч Франчизингийн гэрээг талууд гол тєлєв урт хугацаатай(ерєнхийдєє 1-20 жил хvртэл) байгуулдаг байна.

Франчизингийн гэрээ ба тvvний зохицуулалт

Франчизингийн гэрээгээр франчизор нь єєрийн худалдааны болон барааны нэр, тэмдэг, goodwill, vйлдвэрлэлийн болон ашиглалтын завгар,патентын эрх, зохиогчийн бvтээлvvд (softver, database гэх мэт), know how зэрэг эрхvvдийг систем худалдан авагчдад шилжvvлж єгдєг.
Ингэснээр тухайн франчизе системийн нэгдмэл чанар хангагддаг ба бизнесийн бусад системээс ялгарах єєрийн гэсэн онцлогтой болдог билээ.
Мєн франчизингийн харилцаатай холбогдох эрх зvйн зохицуулалт улс орон болгонд харилцан адилгvй байна.
Жишээ нь1989 оны Францын бага, дунд аж ахуйн нэгжvvдийг дэмжих тухай „Doubin”хууль, 1996 оны Испанийн жижиглэнгийн худалдааны тухай болон 1973 оны бага дунд худалдааг дэмжих тухай Японы хуульд франчизингийн гэрээний талаар хэсэгчилсэн зохицуулалт орсон бол Америкийн зарим нэг муж улсууд ба Канад, Бразил (1994), Австрали (1998) нь франчизингийн тухай бие даасан хууль батлан гаргасан байдаг ба эдгээр хуулиуд нь гол тєлєв систем худалдан авагчийн эрхийг хамгаалахад, франчизорт хамаарах vvрэг, тvvний биелэлтийг хангахад чиглэдэг.
Нєгєє талаас франчизингийн харилцааг зохицуулахад олон улсын болон бvс нутгийн шинжтэй франчизингийн холбоодоос гаргасан ёс зvйн асуудалтай холбогдох дvрэм журмууд чухал vvрэг гvйцэтгэдэг.
Иймээс ч олон улсын (IFA) ба Европын франчизингийн холбооны гишvvнээр элсэхэд тэдгээрийн ёс зvйн дvрмийг хvлээн зєвшєєрєх зайлшгvй шаардлагатай болдог.

Эцсийн vг буюу миний хэдхэн санал

1. Монгол улсад Франчизингийн талаархи хууль эрх зvйн зохицуулалт vгvйлэгдэж байна.
Иймээс нэн даруй бие даасан „Франчизингийн тухай хууль” батлан гаргах шаардлагатай.

2. Франчизе системд ажиллах сонирхолтой бага, дунд аж ахуйн нэгжvvдийн vйл ажиллагааг засгийн газрын зvгээс бодлогоор дэмжих.
Ингэснээр дэлхийн нэртэй компаниудын vйлдвэр, vйлчилгээг Монголд хурдан нэвтрvvлэх єргєн боломж нээгдэх юм.

3.Монголын Франчизингийн холбоог байгуулах, Олон улсын болон Европын франчизингийн холбоонд гишvvнээр элсэх.
Энэ нь Монгол улсад гадаадын хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэхэд болон эдийн засгийн бие даасан баталгаат байдлыг хангахад чухал vvрэгтэй болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.