05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хувьцаагаар тоглохын нууц

Хувьцаа гэдэг нь компанийн хeрeнгийн тодорхой хэсэг. Та хувьцаа худалдан авснаар тухайн компанийн хувь нийлvvлэгч болж, vйл ажиллагаагаа тeлeвлeхeд оролцож саналаа хэлэх эрхтэй болж байгаа юм. Та нэг ширхэг хувьцаатай байлаа ч энэ эрхийг эдэлнэ. Мeн ашгаас нь ногдол ашиг авах эрхтэй.

Хувьцаа худалдан авснаар ямар давуу талтай вэ ?
Хувьцааг худалдан авснаар танд дараах боломжууд нээгдэнэ.
1. Компанийнхаа vйл ажиллагааг анхаарч, ямар хvнээр удирдуулахыг шийдэхэд оролцох боломжтой.
2. Та тухайн компанийнхаа жил бvрийн ашгаас ногдол ашиг авна.
3. Хувьцааг нь худалдан авсан компани тань ашигтай ажиллаж, vйл ажиллагаа нь eргeжихийн хэрээр хувьцааны vнэ нь eсдeг. Эндээс та бага vнээр авсан хувьцаагаа eндeр vнээр зарж ашиг олох зэрэг боломж бий.

Эдгээр боломжуудыг яаж эдлэх вэ ?

Хувьцаат компаниуд жил бvрийн эхний 4 сард багтаан хувь нийлvvлэгчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах ёстой. Энэ хурлаараа eнгeрсeн жилийнхээ тайланг хэлэлцэж, цаашид хийх ажлын тeлeвлeгeeгee хэлэлцvvлэн баталдаг. Мeн ашигтай ажилласан бол ногдол ашиг тараах эсэхээ шийдэж, компанийн удирдлагыг ч сонгодог. Хувьцаа эзэмшигч бvр энэ хуралд оролцож, асуудлыг шийдвэрлэхэд санал eгeх эрхтэй. Иймд та хуралдаа заавал оролцож, саналаа eгeх нь хэрэгтэй.

Компанийн цэвэр ашгаас та ногдол ашиг авах эрхтэй бeгeeд хувь нийлvvлэгчдийн хурлаар нэг хувьцаанд хэдий хэмжээний ногдол ашиг тараахыг шийддэг.

Та хувь нийлvvлэгчдийн хуралдаа сууж, компанийнхаа цаашдын тeлeвлeгeeг хэлэлцэн удирдлагыг зeв сонгож ажиллуулсанаар компанийн орлого нэмэгдэн, нэр хvнд нь eснe. Энэ хэрээр хувьцааны ханш eсдeг бeгeeд та зeв сонголт хийснийхээ дvнд хувьцааны vнийн зeрvvнээс ашиг олж болно. Энэ бол таны бас нэгэн боломж юм.

Үнэхээр ашигтай ажиллаж чадах компанийн хувьцааг худалдан авч хeрeнгe оруулан хожим нь хувьцааны ханшийн eсeлтeeс ашиг олж баяжсан тvvх дэлхийд олон бий. Та бидний хамгийн сайн мэдэх интернэт хайлтын Google компанийн хувьцаа анх 0000 цент байсан бол eнeeдeр 0000 ам.долларт хvрээд байна. Тэгэхээр бид ирээдvйг хэр сайн харж чадна, тeдий хэр хэмжээний ашиг олох боломжтой юм.

Та компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг бол компанийг заавал удирдах шаардлагагvй. Чадварлаг удирдлагыг сонгон ажиллуулж, eeрийн хeрeнгee eсгeх нь нээлттэй юм. Ингэснээр та амарч аялж байсан ч мeнгe тань eссeeр байдаг.

Хувь нийлvvлэгчдийн хурлаа хийхгvй бол яах вэ ?

Хэрэв эхний 4 сарын хугацаанд компанийн удирдах зeвлeлeeс хувь нийлvvлэгчдийн хурлыг зарлан хуралдуулаагvй бол удирдах зeвлeлийн эрх дуусгавар болдог. Дараа нь хяналтын зeвлeл 15 хоногийн дотор мeн хурлыг зарлах шаардлагатай. Энэ хугацаандаа хувь нийлvvлэгчдийн хурлыг зарлаагvй бол аль нэг хувь нийлvvлэгч нь хурлыг зарлах эрхтэй болно. Энэ тохиолдолд хурлын зардлыг компани хариуцдаг байна.

Яагаад ногдол ашиг тараадаггvй вэ ?
Хувьцаат компани нь тухайн жилд ашиггvй ажилласан бол мэдээж ногдол ашиг тараахгvй. Мeн ашигтай ажилласан боловч хувь нийлvvлэгчдийн хурлаар хэлэлцэн компанийнхаа цаашдын хeгжилд нэмэр болохуйцаар ашиглахын тулд ногдол ашгийг тараахгvй байж болдог. Энэ тохиолдолд тухайн компани техник технологийн шинэчлэл хийх зэргээр vйл ажиллагаагаа эрчимжvvлэн орлогоо улам нэмэгдvvлж, хувьцааны ханшаа eсгeдeг. Ийнхvv тухайн жилийн ногдол ашгийг авалгvйгээр илvv их ашиг олох боломжийг танд олгож байгаа юм. Энэ бvгд нь компанийн удирдлага менежменттэй холбоотой бeгeeд хувь нийлvvлэгчдийн хурлаар eмнe eгvvлсэн бvхий л асуудлыг шийдвэрлэдэг гэдгийг та мэддэг боллоо шvv дээ.

Тэгэхээр таны хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн хeгжил, eeрийн тань олох ашиг танаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна.

Өeртэйгee ажиллах тухай
Хувьцаа эзэмшигч ямар эрхтэй вэ ?
Мэдээж хувь нийлvvлэгчдийн хуралд саналын эрхтэйгээр оролцдог гэдгийг та мэддэг болсон. Дээр нь нэмээд танд дараах эрхvvд хуулиар олгогддог. Юуны eмнe та хувь нийлvvлсэн компанийнхаа санхvvгийн тайланг vзэх эрхтэй. Тухайн компани шинээр нэмж хувьцаа гаргах бол хувьцааг нь эзэмшдэггvй хvмvvсээс урьтаж худалдан авах эрх танд байдаг. Мeн компанийг татан буулгасны дараа eeрийн хувьцаанд ногдох хэмжээний хeрeнгийг авах эрхтэй. Компанийг eeрчлeх, хувь нийлvvлэгчдийн хурлаар томоохон хэлцэл хийхээр шийдэхэд эсрэг саналтай байсан болон хувь нийлvvлэгчдийн эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан vед та хувьцаагаа буцаан худалдаж авахыг компанийн удирдлагаас шаардах эрхтэй болдог.

Компанийн нийт хувьцааны 75-аас дээш хувийг нэг хvн буюу нэгдмэл сонирхолтой хvмvvс эзэмшиж байгаа vед та хувьцаагаа буцаан худалдаж авахыг бас шаардаж болдог байна. Компанийнхаа хувьцаанаас нэмж худалдан авч болох тухайд энд eгvvлэх нь илvvц бeгeeд та бvх хувьцааг худалдан авсан ч болно.

Би ямар vvрэгтэй вэ ?
Хувьцаа эзэмшигч байхын тулд танд хуулиар заасан зарим vvрэг ногдоно. Та ямар нэг компанийн нийт хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэг бол Үнэт Цаасны Хороонд мэдэгдэх vvрэгтэй. Цаашид эзэмшиж байгаа хувьцааны чинь хэмжээ 5 хувиар eeрчлeгдeх бvрт мeн мэдэгдэж байх vvрэг хvлээдэг. Мeн та компанийн нийт хувьцааны 1/3-ээс илvv хувийг эзэмшдэг бол бусад хувь нийлvvлэгчдээс хувьцааг нь худалдан авахаар санал гаргах vvрэгтэй.

Хувьцааны эрсдлийн тухай
Хувьцаа эзэмшигч нь eeрийн оруулсан хeрeнгийн хэмжээгээр л хариуцлага хvлээдэг. Эрсдлийн хэмжээ нь зeвхeн хувьцаа худалдан авахад зарцуулсан vнээр хязгаарлагдана.

Хувьцаа эзэмшигч таны баримтлах 5 зарчим
1. Бие даасан байх:
Та eeрийн хуримтлалаас зeвхeн урт хугацаанд ашиглагдахгvй хэсгийг хувьцааны зах зээлд оруулах нь зvйтэй. Биржийн эртний нэгэн дvрэмд: “бага vнээр худалдан авч, eндeр vнээр худалд” гэсэн байдаг. Та хувьцаа худалдах болон худалдан авах цаг хугацаагаа eeрee тогтоох боломжтой учраас бусад хvчин зvйлээс хамаарахгvй, бие даасан байж чадах юм. Яарч худалдах нь ихэвчлэн алдагдал авчирдаг.

Та хувьцааны арилжаанд оролцохын тулд банкны зээл авч хэрхэвч болохгvй! Ханш унахад таны хувьцааны vнэ цэнэ унаж, анх худалдан авсан vнээс доогуур орж болно. Энэ vед таны зээлийн хугацаа дуусвал бага vнээр худалдахаас eeр аргагvй болж, хeрeнгийнхee томоохон хэсгийг vгvй хийнэ.

Иймд та хувьцаа авахад зориулан ойрын 4-5 жилд хэрэглэхгvй хуримтлалаа хeрeнгe оруулах хэрэгтэй.

2. Мэдээлэлтэй байх:
Хувьцааг нь худалдан авах гэж байгаа компаниа та сайтар судлах хэрэгтэй. Өнгeрсeн vеийнх нь vр дvнг харахаас гадна ирээдvйд олох орлогынх нь дvр зургийг анхаарах нь илvv чухал юм. Хeрeнгe оруулалт нь тухайн компанид зах зээл дээр амжилт олох eндeр боломжийг олгодог. Мeн менежментийн арга барилыг нь анхаарч vзэх нь чухал. Энэ талаар мэдээллийг тухайн компанийн тайлангаас уншиж болохоос гадна eдeр тутмын болон эдийн засгийн сонин сэтгvvл, хэвлэлvvдээс байнга сонирхож байх хэрэгтэй.

3. Удирдах, удирдах, удирдах:
Та олон янзын хувьцаа худалдан авч eeрийнхee хeрeнгe оруулалтын эрсдлийг багасгах хэрэгтэй. Нэг салбарын компаниуд гэхэд л дотроо янз бvр байдаг. Та eeрийн хeрeнгee бодлоготойгоор байршуулах нь ойлгомжтой боловч дор хаяж тав, гэхдээ арваас дээшгvй тeрлийн хувьцаа авах ёстой гэсэн зeвлeмж байдаг юм. Хэт олон тeрлийн хувьцаа эзэмшсэнээр та анхаарал хяналтаа алдаж магадгvй. Эдийн засгийн хeгжил, vйл явцыг ажиглан тvvнтэй уялдуулан хeрeнгe оруулалтаа байнга хянаж байх нь чухал гэдгийг та санаж яваарай.

4. Зeв цаг хугацааг сонгох:
Та хувьцаагаа худалдах болон худалдан авах зeв цаг хугацааг сонгоорой. Энэ нь хэлэхэд амархан боловч хийхэд хэцvv нь ойлгомжтой.

5. Зeвлeгee авах:
Та мэргэжлийн хvмvvстэй ярилцаж зeвлeгee аваарай. Гэвч юуны eмнe ямар ч гайхамшгийг хvлээх хэрэггvй гэж хэлмээр байна. Хувьцааны vнэ ханшийг урьдчилан харж чадах vнэн зeв баттай аргыг eнeeдрийг хvртэл хэн ч олоогvй байгаа билээ.

Урьдчилан харахын аргагvй маш олон зvйл биржид нeлeeлж болох талтай. Зeвлeгee нь яг баталгаатай vнэн байна гэж байдаггvй, тиймээс та “их орлого олохыг урьдчилан хэлдэг” “мэргэжилтнvvдээс” болгоомжлох хэрэгтэй. Таны eeрийн хувийн нeхцeл байдал, эрсдэл хийхэд бэлэн эсэх тань vvнд мeн их нeлee vзvvлнэ. Тиймээс та зeвлeгee eгeх мэргэжлийн хvмvvст найдаж болохгvй, хeрeнгe оруулалт бол зeвхeн таны шийдвэр юм. Гэвч та тэднээс сонирхсон асуултаа асуух эрхтэй.

Хувьцаагаар тоглохын нууцыг багахан ч гэсэн тайлсан гэдэгт итгэлтэй байна.

http://namkhai.blogspot.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.