04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Эдийн Засагчид ядуу оронд үзүүлж буй тусламж нь ямар ч нөлөө үзүүлэхгүй байна гэжээ.

Ядуу буурай оронд өгч буй тусламж дэмжлэг нь тэдний эдийн засгийн өсөлтөнд маш бага нөлөө үзүүлж байгаа болохоор энэхүү  улс төрийн бодлого нь яг юун дээр тулгуурласан байгааг дахин шалгах нь зүйтэй хэмээн Олон Улсын валютын сангийн экс эдийн засагчид болох Raghuram Rajan болон  Arvind Subramanian нар энэ сард бичсэн нийтлэлдээ дурьджээ.

“Бид тусламж болон өсөлт хоёрын харилцан уялдаа маш бага байгааг олж тогтоосон бөгөөд цөөн ганц тусламжийн ажил л нүдээ олж байна ” хэмээн Rajan 2006 оны сүүлээр Олон Улсын Валютын сангийн ахлах эдийн засагчийн суудлаасаа огцрох үедээ хэлсэн байна.

Rajan одоогоор Чикагогийн их сургуульд багшилж байгаа бөгөөд Subramanian Вашингтоны үндэслэсэн Петерсоны Олон Улсын Эдийн засгийн Институттай хамтран ажиллах болсон байна.

“Бидний энэ судалгаагаараа тусламжийг ирээдүйд хэрэгтэй зүйлд нь зарцуулж, тусламжийн системийг дахин сайтар авч үзээсэй хэмээн бодож байгаа”хэмээжээ.

Хар салхи болон газар хөдлөлтөөс болж хандив нэмэгдэх нь эдийн засгийн өсөлтийг зогсоож байгаа бөгөөд энэхүү ер бусын нөхцөл байдалд дасан зохицох арга замыг эдийн засагчид хайсаар байгаа юм.

“Гадаадын дэмжлэг тусламжаар улсаа хөгжүүлнэ гэсэн эдийн засгийн бодлого нь хамгийн гол асуудал болоод байна. Жишээ нь л гэхэд ядуу буурай орнууд тэр чигээрээ байдгын гол шалтгаан бол тэд баян үндэстнээс өөрсдийн өсөлт хөгжлийн эх үүсвэрийг авч байгаа болохоор л тэр, гэвч хэрвээ энэ мэт тодорхой бус шалтгааны улмаас тусламж огцом өссөөр байвал дараа нь маш их мөнгийг өглөг буян хийгээд тараасны хэрэг гарахгүй ”хэмээн тэд хэлсэн байна.

Тусламжийн мөнгийг судалгаа шинжилгээнд түлхүү зориулж, хөгжлийн сан /Development fund/ хувийн секторуудынхаа бүтээгдэхүүнүүдийг авч ядуу буурай оронд туслаасай гэж боддог хэмээн Subramanian утсаар өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Хувийн компаниуд хумхай өвчний вакциныг хөгжүүлэх санхүүгийн хувьд маш бага үүсгүүртэй байдаг бөгөөд жишээ нь гэхэд баян үндэстэн амласан ханлдиваа өгөхийн тулд ядуу оронд бүтээгдэхүүн худалдаж авбал компаниуд илүү судалгаа шинжилгэнд хөрөнгө оруулах сонирхолтой болно

Тэгэхээр хэрхэн зөв зүйлдээ зориулж сайн үр дүнд хүрэх вэ гэдэг нь л чухал юм гэж Subramanian хэлсэн байна. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.