04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ЭСЯ-ны мэдээлэл: АНУ-ын хөрөнгө оруулалт

Сүүлийн 16 жил Америкийн Нэгдсэн Улс, манай улсын төр,  худалдаа, эдийн засгийн гол түнш байсаар ирсэн. Монгол улсын Засгийн газраас худалдааны гол түншийн хувьд АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.  

    Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засагт 1990-ээд оноос шилжин орсон үеэс эхлэн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. 
 

     Өнөөдрийн байдлаар Монгол улсад АНУ-ын хөрөнгө оруулалттай 110 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 25 нь худалдаа үйлчилгээний, 17 нь геологийн хайгуул, олборлотын, 12 нь аялал жуулчлалын, 10 нь хөнгөн үйлдвэрийн, 5 нь банк санхүүгийн, 5 нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулах чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт ажиллаж байна.  

 

     1990 оноос өнөөдрийг хүртэл  АНУ-ын  нийт 110 компани 88 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд АНУ нь хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр 4-р байранд орж байна. АНУ-аас хөрөнгө оруулалттай 110 компани бүртгэгдсэнээс 53 нь Америкийн зуун хувийн хөрөнгө оруулалттай компани юм. АНУ-аас хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд хэлбэлзлэлтэй байсан. 1996 онд 10,25 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2006 оны эхний 12 сард 37 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 2006 онд АНУ-ын 22 компани шинээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Єнгєрсєн онд нүүрсний олборлолтоор дэлхийд тэргүүлэх АНУ-ын Пибоди энэржи корпораци, банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Ситигруп зэрэг АНУ-ын үндэстэн дамнасан корпорациуд манайд тодорхой тєслүүд дээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, тєлєєлєгчийн газраа нээв. Үүнээс үзэхэд АНУ-ын томоохон компаниуд манайтай улстай хамтран ажиллахыг сонирхож хєрєнгє оруулалт цаашдаа чанаржих хандлагатай байна.    

     Сүүлийн 16 жилийн хугацаанд АНУ-аас Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалт жилд дундажаар 5.5 сая ам. доллар болж буй бөгөөд нэг аж ахуйн нэгжид 0,7 сая ам. доллар оноогдож байна. Статистикаас мэдээнээс үзэхэд АНУ-ын дэлхийн бусад орнуудад оруулсан шууд хєрєнгє оруулалтын хэмжээ нь 2003 оноосоо 15 хувиар єсч 2004 онд 2.06 триллион ам. доллар хүрсэн байна.  Энэхүү хєрєнгийн оруулалтын урсгалыг манай улс хєрєнгє оруулалтын таатай орчноо улам сайжруулж, мєн түүнчлэн АНУ-ын хєрєнгє оруулагчдыг манай улсын хєрєнгє оруулалтын эрх зүйн орчны талаар үнэн, бодитой мэдээлээр тухай бүр хангаж хєрєнгє оруулалтын урсгалыг манай улсруу чиглүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.   

     Энэ бүгдээс үзэхэд Америкийн хөрөнгө оруулалт нь бодитой зүйл болж Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн зохих хувь нэмрээ оруулж байна.  

Н.Түмэнбаяр,

Худалдаа эдийн засгийн ННБД

n.tumenbayar@mongolianembassy.us

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.