04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ЭСЯ-ны мэдээлэл: Монгол, АНУ-ын худалдаа

 АНУ нь Монгол улсын гадаад худалдааны гол түншийн нэг ìºí. Монгол, АНУ-ын хоёр талын худалдаа нь эрх зүйн гурван баримт бичиг дээр тулгуурлан явагдаж байна. Нэгдүгээрт, 1991 оны “Худалдааны харилцааны гэрээ ”,  хоёрдугаарт, 1994 оны “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээр”,  гуравдугаарт, 2004   оны “ Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх тухай ” хэлэлцээр болно.  

      Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих эхэн үеээс АНУ-ын худалдаа, бизнесийн салбарынхан манайд хөрөнгө оруулах, худалдаа арилжаа хийх чиглэлд идэвхийлэн оролцож эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Вагнер Ази тоног төхөөрөмж, ГЛ монполимет, Соко Тамсаг Монгол Инк зэрэг компани Геологи, уул уурхай, газрын тосны эрэл, хайгуул, судалгаа, олборлолтын салбарт, Эрдмин компани катодын зэс үйлдвэрлэх, Монгол – Амикаль, Форте кашмир зэрэг компани ноолуур боловсруулах, Кока-кола хүнсний салбарт, цахим холбоо, интернетийн үйлчилгээ үзүүлдэг Ситифон, оёдлын үйлдвэрийн салбарын Тин фар интернэшнл групп зэрэг.  

      Давхар татвараас харилцан хамгаалах хэлэлцээр хараахан байгуулагдаагүй байгаад талууд анхаарч цаашид энэхүү хэлэлцээрийг байгуулахыг анхаарч ажиллах нь хоёр орны хооронд бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чухал юм.  

      2006 оны 12-р сарын байдлаар Монгол-Америкийн худалдааны нийт эргэлт  162 сая ам. доллар болж, үүнээс манай экспорт 118,8 сая ам. доллар, Монголын нийт экспортын 7.8%, импорт 44 сая ам.дол буюу нийт импортын 2.96%  байна. Энэ үзүүлэлтийг 2005 онтой харьцуулбал 33 сая ам.доллараар буурсан дүнтэй байна. АНУ-тай хийж байгаа манай гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа бөгөөд гадаад худалдааны нийт эргэлт өмнөх онуудаас буурч байгаа нь 2005 оны 1 дүгээр сарын 1-нèé ºäðººñ Дэлхийн худалдааны байгууллагын Оёмол, сүлжмэл эдлэлийн хэлэлцээр дуусч оёмол, сүлжмэл эдлэлд ноогдуулдаг байсан худалдааны хязгаарлалтын квот хүчингүй болсонтой холбоотой гэж үзэж байна.  

      АНУ-руу гаргаж буй монголын экспортын 40 орчим хувийг бэлэн хувцас эзэлж байгаа бєгєєд бэлэн хувцас нь дотроо хоёр үндсэн тєрєлд хуваагдаж байна энэ нь сүлжмэл хувцас ба оёмол хувцас, экспортын 30 орчим хувийг боловсруулагуй алт, 4 орчим хувийг жоншны экспорт тус тус эзэлж байна. Монгол улс АНУ-аас улаан буудай, уул уурхайн хүнд тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, суудлын болон ачааны машин, автомат хэмжих хэрэгсэл, зэрэг барааг импортлож байна. 

Н.Түмэнбаяр,

Худалдаа эдийн засгийн ННБД

n.tumenbayar@mongolianembassy.us


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.