05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Татварын мөнгөө 5 сарын 2-ноос эхлэн буцаан авна

Даваа гаригт АНУ-гийн Татварын алба (IRS)  5 сарын 2 гэхэд 130 саяас ч их долларын эдийн засгийн түлхэц бүхий буцаан төлбөрийн эхнийхийг шилжүүлэх гэж буй ба үүнийг долдугаар сар гэхэд дуусгана гэж мэдээлсэн байна.
Татварын алба хэлэхдээ” ихэнх дундаж орлоготой ганц бие хүмүүст 600 долларын хөнгөлөлтийг, дундаж орлоготой хосуудад 1200 долларын хөнгөлөлтийг тухайн татвар төлөгчийн Нийгмийн даатгалын дугаарынх нь  сүүлийн 2 ганц оронтой дугаар луу илгээх юм байна.  Татвар төлөгчид төлбөрийг хүлээн авахын тулд 2007 онд татвараа бодуулж явуулах ёстой.
Энэхүү төлбөр бол өнгөрсөн сард ерөнхийлөгч Жорж Бушийн зурсан “эдийн засгийн түлхэц бүхий буцаан төлбөр” болох 152 тэр бум долларын нэг хэсэг явж байгаа юм байна. 5 сарын 2-ноос эхлээд 3 долоо хоногийн дараа гэхэд IRS 34 сая долларыг  шилжүүлсэн байх юм байна. Татвар төлөгчид татварын мөнгөө буцаан авахдаа Шууд данс руугаа шилжүүлэх аргыг сонгох аваас энэ үйл ажиллагааг илүү хурдан болгож чадах юм. Энэ төрлийн шилжүүлгийг сонгоод ,мөн 4 сарын 15 гэхэд өөрийн татвараа  бодуулж явуулсан тохиолдолд эдгээр хүмүүс 5 сарын 2- 16 хооронд мөнгөө авах болно. Хэрвээ тухайн хүн шууд данс руугаа шилжүүлэх аргыг сонгоогүй ба татвараа 4 сарын 15 гэхэд бодуулж явуулсан бол 5 сарын 16-наас эхлэн 7 сарын 11 хүртэл тухайн хүний  шуудан руу Чекээр илгээх юм байна.
http://news.yahoo.com/s/nm/20080317/pl_nm/usa_economy_stimulus_payments_dc


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.