04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Bill Gates–г бут цохисон дэлхийн хамгийн баян хүн

Мексикийн цахилгаан холбооны толгой баян Carlos Slim дэлхийн хамгийн баян хүнээр тодорч Microsoft компанийн эзэн Bill Gates-г гүйцэн түрүүлсэн байна.

Ноён Slim н хөрөнгө одоо 67,8 тэрбум доллар-р тоологдож байгаа бол Bill-н хөрөнгө 59,2 тэрбум доллар байгаа юм байна.

Ноён Слим ихэнх хөрөнгийнхөө эх үүсвэрийг America Movil компаниас олдог ба энэхүү том компанийн 27 хувийн ноогдол ашгийг хүртдэг ажээ.Мөн тэрээр Латин Америкийн хамгийн том цахилгаан холбооны 33 хувийг эзэмшдэг байна.

Слим багадаа Ливан гаралтай 67 настай эцгээ даган Мексикт цагаачилж ирсэн байна.

Тэрээр өөрийнхөө бизнесийн гарааг хөрөнгийн бирж,лонхний үйлдвэр зэргээс эхлээд одоо утасны салбар хүртэл олон салбарыг дамжсан байна.


Ноён Слим Inbursa санхүүгийн групп болон Grupo Carso хэмээх чулуулгын үйлдвэрийг тус тус эзэмшдэг ба тэрээр саяханаас сүлжээ дэлгүүрүүд болон ресторануудыг маш их сонирхож эхэлсэн ажээ.

1980-аад оны Латин Америкийн санхүүгийн хямралын жилүүдэд тэрээр чухал хэрэгцээт бараануудыг бусад компануудаас маш доогуур үнээр худалдаж авдаг байсан ба дараа нь энэ нь түүний хөрөнгийн эх үүсвэр болж чадсан байна.

Мөн түүнийг маш энэрэнгүй, буяны үйлст их хандив өгдөг гэдгээр нь хүмүүс их мэддэг ажээ.

Түүний хөрөнгө нь Мексикийн ядуу амьдралтай хүн амын 53 хувийг тэжээх чадвартай гэсэн тооцоог Дэлхийн банкинаас гаргасан байна.

http://news.bbc.co.uk/2/hi/business/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.