04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

“EXPORT MONGOLIA–2018” арга хэмжээ болно

Уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Export Mongolia-2018” форумын 2018 оны 2 дугаар сарын 01-нд Corporate Hotel Event Hall-д болно.

Ач холбогдол:

  • Экспортын талаар төрөөс баримталж буй бодлого
  • Экспортод гарч буй үйлдвэрлэл эрхлэгчдийн тэргүүн туршлага
  • Экспортын талаар олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр
  • Экспортын баримжаатай үйлдвэрлэлийн санхүүжилт зэрэг мэдээллүүдийг нэг дороос авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болох юм.

Чуулганд Гадаад харилцааны яам, Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй экспортыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд оролцож үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэлхийд гарах боломжийн талаар ярилцах юм. Мөн Тус форумд үндэсний тэргүүлэгч компаниуд гадны зах зээлд гарсан арга туршлагаасаа хуваалцана.

“Export Mongolia-2018” арга хэмжээнд оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид олон улсын худалдааны төлөөлөгчидтэй холбосон кластрын сүлжээнд нэгдэх боломжтой бөгөөд дэлхийн зах зээлд гарахад нэн хэрэгтэй мэдээ мэдээллээр хангагдана. Дэлгэрэнгүй мэдээлллийг 91991955, 99055561 утаснаас авна уу. Үйлдвэрлэгч та бүхэн өргөнөөр оролцоно уу.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.