05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Mortgage-с болж Америкчууд стресст орж байна

Орон сууцны зээлийн хүүгийн түвшин нь маш том асуудлын нэг болж байгаагаас Америкчуудын хагасаас илүү нь 5 жилийнхээсээ өмнөхөөсөө илүүтэйгээр сэтгэл санааны хямралд орж байгааг анхааруулсан байна.

Америкийн Сэтгэл зүйн Холбооноос Америкийн стресс 2007 онд гэсэн санал хураалт явуулахад Америкийн хагас нь буюу 48 хувь тэдний сэтгэл санааны хямрал сүүлийн 5 жилд илүүгээр өссөн талаар хэлсэн байна. 8-30аас 9-11 хүртэл Harris Interactive –с явуулсан онлайн судалгаанд 1,848 насанд хүрэгчид оролцсон байна. Гэвч cудалгааны хамгийн сонирхолтой нь энэ зэргийн юманд санаа зовхооргүй зүйл дээр хариулагчдын талаас илүү хувь нь орон сууцны үнэ нь тэдний стрессийн үндсэн шалтгаан болж байна гэсэн байна.

Орлоо.ком, 15 минут студийн хамтарсан бүтэн сайн өдрийн 15:00 цагаас явагддаг ''Цахим Цаг'' нэвтрүүлгээр яг энэ mortgage-н асуудлаар үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн Долгор Плоетзыг урьж оролцуулна. Та бүхэн асуух зүйл байвал бидэнд урьдчилаад service@orloo.com руу асуултуудаа илгээж болно. 

 

Америкийн зарим мужуудад mortgage- н үнийн өсөлт галзуу хулгана шиг л өсөж байгаа учраас орон сууцтай болохыг хүсэгчид багасаж харин орон сууц эзэмшигчдийн хувьд mortgage-н өсөлт болон үнэт цаасны хомсдол зэрэг нь тэдэнд бүхий л талаараа муугаар нөлөөлж байна.  

“Бид орон сууцны үнэ өсөж байгааг мэдэж байна. Мөн энэхүү үнийн өсөлт нь хүмүүсийн сэтгэл санаанд шууд нөлөөлж байгааг ч ойлгож байгаа” хэмээн Алабамагийн их сургуулийн сэтгэл зүйч эмч Beverly Thorn хэлсэн байна.

Үнэхээр ч mortgage нь Америкчуудад чирэгдэл учруулан сэтгэл санааны уналтанд оруулж байгаатай санал нийлж байгаагаа Виржинагийн их сургуулийн Psychiatry болон Neurobehavioral Sciences тэнхимийн эрхлэгч, доктор Bankole Johnson хэлсэн байна.

“Хамгийн чухал нь энэ бүхэн маш тодорхой бус байгаагаас хүмүүс ч мөн адил тодорхойгүй нөхцөл байдалтай тулгараад байна. Үүнээс л болж тэд маш их стресст орж байгаа” хэмээжээ.

“Мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү тулгараад байгаа эмгэнэлт явдлыг сурвалжилж байгаа ч өөрсдийн байрыг зарах бодолгүй байгаа хүмүүс ч тэр санхүүгийн нөлөөг мэдэрч байна” хэмээн тэрээр хэлсэн байна.

Мөн түүнчлэн судалгаанд оролцогчдын 3 ны 1 нь mortgage-с болж гүн шоконд орсон байгаа нь тогтоогдсон байна.Ойролцоогоор 5 хүний 1 нь сард 15-с дээш удаа сэтгэл санааны уналтанд ордог байна.

http://www.abcnews.go.com/Health/Depression/Story?id=3776513&page=1


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.