Эрсдэлээ 100 хувь өөрсдөө дааж, олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын санхүүжилт босгосон хөгжлийн банк энэ мөнгөнөөсөө экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж мэдэгдлээ. Тодруулбал, ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг нь олгохоор төлөвлөж байна.