05 сарын 16, Ням
°C
USD 2,849.77
USD 2,849.77
EUR 3,452.78
JPY 26.05
GBP 4,007.63
RUB 38.53
CNY 443.08
KRW 2.53

БОЛОВСРОЛЫН САЛБAРЫН ДАМПУУРАЛ

Ѳнѳѳ цагт хүүхдийнхээ ирээдүйн тѳлѳѳ санаа тавьж, боломжийн мѳнгѳ зарцуулдаг болсон нь сайн үзэгдэл. “Хүүхдэдээ хѳрѳнгѳ мѳнгѳ ѳвлүүлэх бус сайн боловсрол эзэмшүүлэх нь ирээдүйд нь оруулж буй сайн хѳрѳнгѳ оруулалт” гэдгийг ойлгосон эцэг эхчүүд яаж ийгээд ч болов чанартай сайн сургуульд их үнэ тѳлж сургахыг хичээж байна. Боловсролын хэрэгцээ хийгээд хүрэлцээнд энэ нь сайн муугаар нѳлѳѳлж буй. “Улсын сургууль тийм ч чанартай бус, их үнэтэй хувийн сургуулиуд чанартай” гэх ойлголт ч түгээмэл болжээ. Боловсролын салбарт 20 жил багш захирлаар ажилласан миний хувьд, доорх асуудлуудад бид одоо л анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн бодогдож байна.

Нэгэн зүйл. ЗѲВ БИЕ ХҮН ТѲЛѲВШҮҮЛЭХ НЬ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО

Бид анхнаасаа дунд сургуулийн зорилгоо буруу тодорхойлжээ. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх бус, Монголын нийгэмд ажиллаж амьдарч чадах зѳв бие хүнийг тѳлѳвшүүлэх нь суурь боловсролын үндсэн зорилго байх ёстой юм билээ. “Үндсэн хууль”-д зааснаар үнэ тѳлбѳргүй байх СУУРЬ БОЛОВСРОЛ-оор хүүхдэд ямар чадваруудыг эзэмшүүлэх вэ?

1. Хэл харилцааны соёл
2. Эдийн засгийн суурь мэдлэг
3. Хууль эрхзүйн мэдлэг чадвар
4. Гоо зүйн боловсрол
5. Байгаль экологийн боловсрол
6. Техник, технологийн суурь мэдлэг
7. Мэдээлэл авч боловсруулах чадвар
8. Гадаад хэлний мэдлэг чадвар
9. Гэр бүл бэлгийн боловсрол
10. Багаар болон хамтаар ажиллах чадвар

Зүгээр л тѳсѳѳлѳх ахул: элдэв араал зүхэл хэлэхгүйгээр бусадтай эелдэг харьцдаг, хууль дүрэм журмыг ухамсартайгаар биелүүлдэг, хаана ч хог хаядаггүй, амьтан ургамлыг хайрладаг, нүүрномд донтож ѳдѳржин суулгүйгээр хэрэгтэй мэдээллээ олж ашигладаг, гэр ахуйн элдэв цахилгаан хэрэгслэлээ зѳв ажиллуулж мэддэг, уран зураг болон сонгодог хѳгжим ойлгодог, ѳѳрийн санхүүгийн орлого зарлагаа тооцолж чаддаг, бусдын ѳмнѳ ѳѳрийгѳѳ зѳв илэрхийлж бусдыг хүндэлж ойлгодог, гадаад хэлээр ярьж ойлгох чадвартай, ирээдүйд гэр бүл болоход ѳѳрийгѳѳ бэлтгэж чадсан иргэн хүнийг бэлтгэх нь бидний зорилго мѳн. Дунд сургуулиудад одоо үзэж буй үндсэн хичээлүүдийг нэгтгэн суурь боловсролыг амьдралд ойртуулан бэлтгэх боломжтой. 12 жил монгол хэлний хичээл судалчихаад зѳв боловсон ярьж чаддаггүй, бичиг баримт боловсруулах чадваргүй залуусыг тѳгсгѳж байгаа нь бидний алдаа. Ийм жишээг зѳндѳѳ дурдаж болно.

Нэгэн зүйл. ХҮҮХДИЙН АВЪЯАС ЧАДВАРЫГ ХѲГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ

Хүүхдийн авъяас чадварыг багаас нь илрүүлж хѳгжүүлэх нь боловсролын салбрын дараагийн зорилт мѳн. Хүүхдэд академик боловсролыг сайн олгож байгаа ѳнѳѳгийн боловсролын тогтолцоог илүү боловсронгуй болгож, сонголтыг ѳргѳжүүлэх замаар энэ зорилтыг шийдвэрлэж болно. Одоо бидний маргалдаад байгаа дэлхийн хэмжээний сургалтын хѳтѳлбѳрүүд энэ зорилтыг шийдвэрлэх боломж мѳн. Ийм сургалтууд тѳлбѳртэй байх бѳгѳѳд, сонголт хийх эрх нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд байх юм. Хэд хэдэн хэлбрүүд байж болно.

1. Гүнзгийрүүлсэн сургалт
2. Тусгай хѳтѳлбѳрт сургалтууд
3. Хичээлийн дараах хѳтѳлбѳр болон дугуйлан секц

Монгол хүүхдүүдийн ѳндѳр үнэлгээтэй оюуны чадамж, алив зүйлийг хурдан сурах чадвар, бусдаас илүү байх гэсэн эрмэлзлэл тэднийг дэлхийн түвшинд амжилт гаргахад түлхэц болно.

Нэгэн зүйл. БАГШИЙН ХѲГЖИЛ, УР ЧАДВАР ЭНЭ БҮХНИЙ ҮНДЭС МѲН

Хичнээн сайхан сэтгэлтэй байгаад хѳдѳлмѳр зүтгэлийг нь үнэлэхгүй бол урам нь хугардаг. Зах зээлийн ѳнѳѳгийн нийгэмд багшийн хѳдѳлмѳрийн үнэлгээ бага хэрнээ элдэв дарамт нь их, хэр хэмжээнээс олон хүүхдийг бага цагт сургах хэт ачаалал, нийгмийн халамж нь хүрэлцээгүй байгаа нь Монголын боловсролын салбрын дампуурлын үндсэн шалтгаан мѳн. Асар хурдацтай мэдээллийн энэ цаг үед багш нар сурагчиддаа гологдож эхэлж байгаад тэд ѳѳрсдѳѳ буруутай ч, Тѳр бас буруутай. Багш хүн ямар байх ёстой вэ?

1. Харилцааны ѳндѳр соёлтой
2. Мэргэжлийн сайн мэдлэг, ур чадвартай
3. Хүүхдийг хайрлах сайхан сэтгэлтэй
4. Сэтгэл зүйн ѳндѳр мэдрэмжтэй
5. Мэдээлэл хүлээн авч сайтар боловсруулан хэрэглэх чадвартай
6. Хүүхдийг үлгэрлэн дагуулах сайн чанаруудтай

Боловролын салбрын хѳдѳлгүүр болсон сайн багш нарыг бэлтгэхэд Тѳр ямар үүрэгтэй вэ?

1. Хѳдѳлмѳрийн үнэлгээ
2. Анги дүүргэлтийн тоо
3. Ажиллах нѳхцѳл болон материаллаг хангамж
4. Амьдралын дэмжлэг болон нийгмийн халамж
5. Удирдлагын зѳв менежмэнт

Хүүхдэд хайртай, сайхан сэтгэлтэй хүн л хийдэг багшийн хѳдѳлмѳрийг сайн үнэлэхээс, багшийн стандарт тогтоож тэднийг сургууль дээрээ хѳгжүүлэхээс, ѳѳрийнхѳѳрѳѳ ажиллаж хүүхдийн ѳмнѳ хариуцлагаа хүлээх боломжийг багшид олгохоос Монголын боловсролын салбрын шинэчлэл эхлэх болно.

TOВЧХОН ДҮГНЭХЭД:

-Хүүхдийг зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэх зорилттой СУУРЬ БОЛОВСРОЛ-ыг Монголын боловсролын үндэс болгон, улсын болон хувийн хэвшлийн бүх сургуулиудад заавал оруулж “Үндсэн хууль”-д зааснаар үнэ тѳлбѳргүйгээр эзэмшүүлнэ. Ѳѳрѳѳр хэлбэл нэг сурагчид ноогдох хувьсах зардлыг зѳвхѳн суурь боловсрол олгосны тѳлѳѳ сургуулиудад хуваарилна гэсэн үг.

-Хүүхдийн авъяас чадварыг хѳгжүүлэх зорилготой олон сургалтуудыг ѳѳрийн боломжиндоо суурилан явуулах эрхийг улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад олгох юм. Энэ сургалт нь тѳлбѳртэй байж болох бѳгѳѳд, эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хэрэгцээ сонирхол дээр тулгуурлан сонголт хийх боломжтой

-Багш бэлтгэх, тэднийг хѳгжүүлэх, үр дүнтэй ажиллах боломжийг нь олгоход Тѳр сайтар анхаарч бодлого болон арга барилаа шинэчлэх хэрэгтэй болж байна. Хүүхдийг зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэхэд багш дангаараа бус эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байж зѳв шийдлийг олно гэдгийг хаа хаанаа ойлгох цаг нь болжээ.

Хѳгжлийн амин сүнс болсон хувь хүний хѳгжлийг олгодог, үр дүн нь удаан хугацаанд илэрдэг боловсролын салбрын шинэчлэлийг одоо л хэрэгжүүлэхгүй бол ЦАГ ХУГАЦАА БИДНИЙГ ХҮЛЭЭХГҮЙ, ИРЭЭДҮЙ ҮЕ БИДНИЙГ УУЧЛАХГҮЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-08-25
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БҮТЭН ЖИЛ
БҮТЭН ЖИЛ
01/29/2021
…Зѳндѳѳ олон жил ажиллаж амьдран, юм үзэж нүд тайлахдаа ѳѳрийн тѳлѳвшилѳѳ эерэгээр ѳѳрчлѳхѳд дэм болсон харь орноос, эх болсон Монгол нутаг руугаа зорьж ирээд яг нэг жил болж байна. Жавар тачигнасан цэнгэг агаартай энэ ѳглѳѳ Улаанбаатар хотод газардаж билээ. Олон жилийн дараа харь орноос ирээд “тэнгэрийн юм” бодож, “тэнгэрийн юм” ярьдаг гэж найз нѳхѳд анхааруулж байсан. Дасал болсон ахуйгаа мартаж орхисон ахуйтайгаа жишин халаглах үе зѳндѳѳ байсаан, нуулгүй хэлэхэд. Харьд олон жил амьдраад нэг л ѳглѳѳ “Би ер нь яагаад энд байгаад байх ёстой гэж? Нас ахиж буй надад ѳѳрийн эх орон, ѳѳрийн ахуй
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
01/23/2021
Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна. Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
“БИ”- гээр ѲВЧЛѲГСѲД
12/01/2020
Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог. *НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.