01 сарын 27, Баасан
°C
USD 3,483.50
USD 3,483.50
EUR 3,803.98
JPY 26.91
GBP 4,322.68
RUB 50.26
CNY 513.45
KRW 2.83

Бээжингийн олимпод бэлтгэж хятадууд Англи хэлээ сайжруулна

Бээжингийн олимпод бэлтгэж хятадууд Англи хэлээ сайжруулах юм байх аа. Зохион байгуулагчид 2008 оны олимпд шүлсээ хаях, нурж унаж байгаа байшин сав, болон муухай авир гаргахыг хориглох гэнэ. Бээжингийн олимпод бэлтгэж хятадууд Англи хэлээ сайжруулах юм байх аа. Зохион байгуулагчид 2008 оны олимпд шүлсээ хаях, нурж унаж байгаа байшин сав, болон муухай авир гаргахыг хориглоно гэж Асошиэт Прэсс Бээжин хотоос мэдээллээ.

Chinglish гэж нэрлэгддэг хятаджсан англи хэлээ сайжруулахыг олон нийтэд уриалж байгаа юм байна. Ирэх 08 оны олимпод нийт 500 000 гадныхан ирэх гэж байдаг, таксиний жолооч нар нь таг хэлгүй байдаг, гадаа гудамжны самбар, хаяг нь өөрсдөөс нь өөр хэн ч ойлгохгүй Англи ч биш, хятад ч биш холион бантан байдаг. Жишээ нь тамхины дэлгүүрийн реклам самбарт "An Excellent Winding Smoke.", Бээжингийн онгоцны буудалд "Careful Landslip Attention Security.", гудамжны рекламны самбарт учир битүүлэг "Shangri-La is in you mind, but your Buffalo is not." зэрэг бичгүүд байдаг нь гадныханд тун ч ойлгомжгүй. Эдгээр асуудлыг шийдэж засварлахад 40 сая ам доллар төвөлөөд байгаа юм байна. Хотын захиргаанаас өнгөрсөн жил гудамж замын тэмдэг, хаягуудыг 6500 стандарчилсан англи хэлээр болгож шинэчилж өөрчилсөн байна.

Таксины жолоодох зөвшөөрөл авахад Англи хэлний шалгалт өгөх шаардлага тавьж байгаа гэнэ. Хотын нийт 15 сая оршин суугчдын гуравны нэг нь тодорхой хэмжээнд англи хэлээр ярьдаг гэх боловч хэлний түвшин муу гэж үзэж байна.

Удахгүй Бээжин улам өнгө засаад, аялаж яваа нэг нь ээрч төөрөхгүй, гудамжаар яваа хүмүүс, таксины жолооч нь англиар яриад эхлэх нь ээ.

ШИНЭ ЗАРУУД


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.