06 сарын 22, Мягмар
°C
USD 2,849.15
USD 2,849.15
EUR 3,385.22
JPY 25.89
GBP 3,941.37
RUB 38.90
CNY 440.55
KRW 2.51

Инновацийн нээлттэй үзэсгэлэн 2018 болно

БСШУСЯ, Шинжлэх Ухаан, технологийн сан, Шинжлэх Ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээ энэ сарын 07-13-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Энэхүү долоо хоногийн үйл ажиллагаа нь нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд мэдлэгийн эдийн засаг, инновацийн талаарх ойлголтыг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд зорилготой.

Инновацийн долоо хоногийн хүрээнд “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал, “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц” чуулган, “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, “Инновацийн үзэсгэлэн” зэрэг арав гаруй арга хэмжээ зохиогдох юм.

Уг арга хэмжээний нэг хэсэг болох “Инновацийн үзэсгэлэн” 2018 оны 5 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд 11:00-18:00 цагт “Улаанбатар чуулга”-ын байранд болно. “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” нь Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд энтрепрёнер сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах юм.

Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах хүрээнд үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага оролцоно. Үзэсгэлэнд 13 эрдэм шинжилгээний байгууллага, 6 Төрийн байгууллага, 41 хувийн хэвшлийн байгууллага тус тус оролцох юм. Үзэсгэлэнд уг байгууллагууд хэд хэдэн чиглэлээр оролцох бөгөөд Үүнд:

  1. Инновацийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,
  2. Мэдээллийн технологийн бүтээгэхүүн үйлчилгээ,
  3. Төрийн үйлчилгээний инноваци
  4. Нийгэм, соёлын инноваци
  5. Гоо сайхны, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн
  6. Инновацийн дэд бүтэц,
  7. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох нийт 7 чиглэлийн 200 гаруй инновацийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн харуулахаар төлөвлөөд байна.

 

Мөн энэ жилийн инновацийн үзэсгэлэн нь 2 хоног үргэлжлэх юм.Инновацийн талаарх хязгаарлагдмал ойлголтыг  өөрчлөх үүднээс  мэдээллийн технологи, Нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжийг олон нийтэд олгож байгаа юм. Түүнчлэн энэ үеэр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд амжилттайгаар яаж нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөө өгөх бөгөөд тус үзэсгэлэн нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, төр, засгийн байгууллагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод зэрэг өргөн цар хүрээг хамарч байгаагаараа онцлогтой.

 

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БОДЛОГО ба БОДИТ ҮР ДҮН
БОДЛОГО ба БОДИТ ҮР ДҮН
05/19/2021
…Ѳѳ тэгээд Монголын минь улс тѳр амаргүй юм аа. Хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд нь байнга шүүмжлэл дагуулаастай. Үр дүнг нь хүртээд байгаа хэрнээ сэтгэлд нь нийцнэ гэж үгүй. Би ч бас гадаадад байхдаа зѳндѳѳ шүүмжилж, “ингэх хэрэгтэй”, “тэгэх ёстой” гэхчилэн зааварладаг л байсан. Ирээд улстѳрийн бүтэц, үйл ажиллагааны зарчимыг нь ажихад санаснаас ѳѳр байлаа. “Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэхчилэн тогтолцооноосоо шалтгаалаад амаргүй л харагдана. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй” гэдгээр шийдвэр гаргаж буй эрх мэдэлтэн, сѳрѳг хүчнийхэндээ шүүмжлүүлж зѳнгѳѳрѳѳ эсэргүүцэгчдэд хараалгаж
БҮТЭН ЖИЛ
БҮТЭН ЖИЛ
01/29/2021
…Зѳндѳѳ олон жил ажиллаж амьдран, юм үзэж нүд тайлахдаа ѳѳрийн тѳлѳвшилѳѳ эерэгээр ѳѳрчлѳхѳд дэм болсон харь орноос, эх болсон Монгол нутаг руугаа зорьж ирээд яг нэг жил болж байна. Жавар тачигнасан цэнгэг агаартай энэ ѳглѳѳ Улаанбаатар хотод газардаж билээ. Олон жилийн дараа харь орноос ирээд “тэнгэрийн юм” бодож, “тэнгэрийн юм” ярьдаг гэж найз нѳхѳд анхааруулж байсан. Дасал болсон ахуйгаа мартаж орхисон ахуйтайгаа жишин халаглах үе зѳндѳѳ байсаан, нуулгүй хэлэхэд. Харьд олон жил амьдраад нэг л ѳглѳѳ “Би ер нь яагаад энд байгаад байх ёстой гэж? Нас ахиж буй надад ѳѳрийн эх орон, ѳѳрийн ахуй
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
ШИНЭ ҮЕИЙНХЭНИЙ ЗАСГИЙН ГАЗАР
01/23/2021
Сүүлийн хоёр хоногийн дотор санаандгүй үйл явдал болж ѳрнѳв. Хүн бүхэн ѳѳр ѳѳрийн ѳнцгѳѳс харж дүгнэж байгаа. Улстѳрийн тоглолт, улстѳрчдийн жүжиглэлийн талаар тѳсѳѳллѳѳс цаашгүй болохоор бодит бус баримтууд дээр дүгнэлт хийх хэцүү. Миний хувьд ѳрнѳсѳн асуудлуудаас хэд хэдэн эерэг тал харж байна. Дѳнгѳж тѳрсѳн эхийг хүүхэдтэй нь хамтад хүйтэнд нимгэн хувцастай нь ХѲСҮТ-д шилжүүлж авч явсан нь олон хүмүүсийн дургүйцлийг тѳрүүлж, маргааш нь залуус УОК-ыг огцрохыг шаардаж жагссан нь хүний эрхийн тѳлѳѳ улстѳржилтгүйгээр тэмцсэн шинэ үзэгдэл байлаа. Гэхдээ үүнийг улстѳрийн зорилгоор ашигласан

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.