04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Америкийн Дээд Боловсролын Системийн Тухай

Америкийн Нэгдсэн Улс маргаангүйгээр дэлхийд нэгдүгээрт орох дээд боловсролын системтэй орон билээ. Тэгвэл сүүлийн арав гаруй жилд Монгол оюутнууд америкийн олон төрлийн их дээд сургуулиудад ирж суралцах болсон нь бахархууштай явдал юм. Цаашид америкийн их дээд сургуульд суралцах сонирхолтой хүүхэд залуучуудад ямар төрлийн сургууль болон ер нь ямар бололцоо тэдний өмнө нээлттэй байгаа тухай бичвэл хэрэгтэй болов уу гэж би бодлоо.

Америкийн Нэгдсэн Улс маргаангүйгээр дэлхийд нэгдүгээрт орох дээд боловсролын системтэй орон билээ. Тэгвэл сүүлийн арав гаруй жилд Монгол оюутнууд америкийн олон төрлийн их дээд сургуулиудад ирж суралцах болсон нь бахархууштай явдал юм. Цаашид америкийн их дээд сургуульд суралцах сонирхолтой хүүхэд залуучуудад ямар төрлийн сургууль болон ер нь ямар бололцоо тэдний өмнө нээлттэй байгаа тухай бичвэл хэрэгтэй болов уу гэж би бодлоо.
Америкт нийтдээ 5-н төрлийн эрдмийн цол зэрэг олгодог дөрвөн мянга гаруй (4056) их дээд сургуулиуд байдаг. Үүнд:

1. Associate (A.P.) зэрэг олгодог 2 жилийн коллеж;
2. Bachelor бую Baccalaureate (B.A. эсвэл A.B.) зэрэг олгодог 4-н жилийн коллеж;
3. Master (M.A.) зэрэг олгодог их сургууль;
4. Доктор (Ph.D.) зэрэг олгодог их сургууль болон
5. Бусад (M.D., J.D гэх мэтчилэн) нарийн мэргэжлийн цол олгодог сургуулиудад нийтдээ 15-н сая гаруй оютнууд суралцаж байна.


Эхний хоёр шат болох 2 жилийн буюу 4-н жилийн сургуулиуд оюутнууд юу хүссэн дуртай мэргэжлээ шилж сонгон суралцаж болдог. Чухам энэ л уед оюутнууд юу сонирхсон тэр сэдвүүдийн хичээлийг авч суралцах хэрэгтэй. Мэргэжлээ хоёроос илүү олон удаа сольсон байх явдал америкийн оюутнуудын дунд энгийн үзэгдэл байдаг. Энэ нь манай монголын дээд боловсролын сургалтын систем-ээс их ялгаатай бөгөөд энэ бололцоог манай Монгол оюутнууд бүрэн ойлгож, сайн ашиглах хэрэгтэй. Мастер, Доктор буюу бусад нарийн мэргэжлийн цол олгодог сургуулиуд ихэвчлэн урьд нь сурсан мэргэжил дээр тулгуурлан элсэн ордог. Мастер, Доктор болон бусад цол олгодог их сургуулийн тухай энэ удаа би бичихээ болъё.

Associate зэрэг олгодог 2 жилийн коллежийг англиар Associate’s College буюу Community College гэж нэрлэнэ. Хоёр жилийн коллеж нь америкийн бүх дээд сургуулиудын 43 хувийг эзлэх бөгөөд 2 жилд сурч дуусах программтай байдаг. Энэ коллеж тухайн дүүрэг эсвэл бүсийн коллеж байна. Жишээлбэл, Northern Үirginia Community College (Виржиниа) эсвэл Mercer County Community College (New Jersey) гэх мэтчилэн.
Хоёр жилийн коллеж авууштай тал ихтэй.

Заримыг нь дурдвал:

1. Хоёр жилийн коллежийн оюутны төлбөр хамгийн хямд байдаг. Гадаад оюутны нэг симестэрт төлөх төлбөр нь $ 2,500 орчим байдаг. Гадаад оюутны төлбөр дотоод оюутныхаас илуу их үнэтэй ч, 2-3 сэмэстэр онц сайн дүнтэй суралцаад дээрээс нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орсон тохиолдолд зарим сургууль оюутны төлбөрийг хөнгөвчилж өгдөг.
2.Гадаад оюутнууд 2 жилийн коллежид элсэн ороход TOEFL өгөх шаардлагагүй учир, ялангуяа 2001 оны 9-р сарын 11-нээс умну, элсэн ороход хамгийн хялбар цоллэгэ байисан. Харамсалтай н, унуудур амэрикийн али ч сургуулид гадаад оютан элсэн ороход амэрикийн виса гаргуулах маш хундрэлтэй болжээ.
3. Зарим 2 жилийн коллежийн сургалт нь тухайн штатынхаа улсын (state public) 4-н жилийн коллежийн эхний хоёр жилийн сурах программыг хангадаг бөгөөд тэр нь цаашид үргэлжлүүлж сурах оюутанд маш их тус болох давуу талтай юм.
4.Гадаад оюутнууд америкийн ямар ч сургуулид заавал “бүтэн цагаар” сурах ёстой. Гэхдээ, энэ 2 жилийн коллежд оройн цагаар суралцах илүү бололцоотой.
5. Мөн, 2 жилийн коллеж хэдийгээр программ нь 2 жилийн хугацаатай ч, бүртгүүлээд хичээл авсаар байвал тухайн хун оюутны визээ хоёроос илүү жилээр хүчинтэй байлгаж болдог (4-н жилийн коллежтай адил).


Амeрикчүүд хоорондоо “Чи ямар коллеж төгссөн бэ” гэж ярилцахдаа ихэнхи тохиолдолд тэд 4-н жилийн буюу Баклавр зэрэг олгодог коллежаа ярилцаж байдаг. Амэрикт 20-30 жилийн өмнө арван жилийн (high school) диплома авсан хүн давгүй амьдарч болж байсан бол өнөөдөр Баклавр зэрэг горилсон байх нь амьдралд ахих наад захын шаардлага болоод байна. Баклавр зэргийг хувийн (priүate) бую улсын (public) 4-н жилийн коллежаас авч болно. өнөөдөр америк оюутнуудын 70 хувь нь баклавр зэргийг хувийн коллежд горилж байгаа бол, 80 нь доктор зэргийг улсын их сургуулиас хүртэж байна. Дөрвөн жилийн коллежд ороход 2 жилийн коллежд орохыг бодвол хамаагүй их өрсөлдөөнтэй бөгөөд шалгавар ихтэй. Жишээлбэл наад зах нь л гэхэд TOEFL шалгалт угсун байих хэрэгтэй бугууд TOEFL-ийн оноо доод тал нь 500 байх хэрэгтэй. Дөрвөн жилийн коллежийн оюутны төлбөр мөн илуу их үнэтэй. Улсын 4-н жилийн коллежийн 1 жилийн оюутны төлбөр нь хорин хэдэн мянган ($20,000 орчим) доллар байдаг бол хувийн 4-н
жилийн коллежийн төлбөр тавин мянган доллар хүрэх ч байдаг ($50,000).

Гадаад оюутнууд мөн л “бүтэн-цаг”-аар суралцах ёстой. Улсын коллежд суралцвал оройгоор суралцах бололцоотой ч харин хувийн сургуулиуд сурвал заавал өдрийн оюутан байх хэрэгтэй. Давтан хэлэхэд коллежд суралцаж байх үед оюутнууд өөрийн дуртай сонирхсон хичээлээр суралцаж болох бөгөөд мэргэжлээ бараг хэд л бол хэдэн удаа солиж болно. Иймээс оюутнууд коллежд суралцах үедээ өөрийн сонирхол болон ямар мэргэжилд илуу авьяастайгаа зөв тодруулж чадвал цаашид амьдралдаа амжилт гаргахад маш чухал юм.
Хэдийгээр ямар мэргэжлээр бакалавр зэрэг горилох нь чухал боловч 4-н жилийн коллежд суралцах явцад хүн өөрийгөө хэрхэн сайн боловсруулж чадсан мөн ямар төрлийн чадваруудыг ямар төвшинд сурч хөгжүүлж чадсан явдал ажилд ороход илуу чухал байдаг. Амэрикийн боловсролын систэмийн нэгэн онцлог давуу тал бол оюутнуудыг бүрэн өөрөө бие дааж сэтгэдэг чадвартай хүн болгож сургадагт оршино. Иймээс Амэрикийн коллеж төгссөн хүн аливаа нэгэн ээдрээтэй асуудал, бодлого, проблемтэй учирвал түүнийг шийдвэрлэх, хариултыг олж чөлөөтэй шинийг санаачлан сэтгэх тал дээр илүү чадалтай байдаг (problem solүing skill). Мөн коллежд суралцах явцад хүнтэй зөв харьцаж сурах (communication skill) чадварыг хөгжүүлнэ. Хүнд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө зөв ойлгуулах болон бусдын хэлсэнийг зөв ойлгож сурах нь хүний амьдралын туршид ямагт хэрэглэгдэх чухал чанар юм. Цаашилбал, ямар мэргэжил сонгосноос хамаарах ч гэсэн, амэрикийн коллеж төгссөн хүн бүр маш сайн зохион
бичлэгийн (writing skill), юмыг шинжлэн задлах (analytical skill), зарим нөхцөлд тооцоолон сэтгэх (quantitatiүe skil) гэх мэтчилсэн чадваруудыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй.


Амэрикт бакалавр болон түүнээс дээш цол зэрэг олгодог бөгөөд эрдэм шинжилгээний судалгаа ажил хийдэг их сургуулийг Uniүersity гэж нэрлэнэ. Харин бакалавр зэргийг заавал тухайн Uniүersity дор харьяалагдах коллежөөс авна. Америкийн коллеж дотор Iүy League гэсэн нэртэй group-т багтдаг их сургуулиудын коллеж өндөр нэр хүндтэй. Жишээлбэл, Harүard, Yale, Princeton, Columbia, Cornell, UPenn, Dartmouth гэх мэтчилэн Iүy League их сургуулиуд байидаг. Мөн дэлхийд техник болон технолгоиор нэгд ордог МIT буюу Massachusetts Institute of Technology гэдэг сургууль Бостон хотын ойролцоо оршино.


Бусад өндөр үнэлгээтэй их сургуулиудыг дурдвал: Stanford, UCLA, Georgetown, Johns Hopkins, Chicago г.м. юм. Мөн өндөр нэр хүндтэй дан бакалавр зэрэг голлон олгодог коллежүүдаас дурдвал: Swarthmore, Boston College, Haүerford, Middlebury, Amherst, Wellesley, Williams,Bryn Mawr г.м. юм. Энэ их дээд сургуулиудыг сайн судлаад монгол охид хөвгүүд аль болох энэ сургуулиудад орж суралцвал тэд амьдралдаа амжилт гаргах нэгэн суурийг баттай бэлдэх юм.
Манай Монгол хүүхдүүд их сэргэлэн цовоо, ухаантай тул хичээл номоо сайн хийгээд онц сайн суралцаад дээр дурдсан сургуулиудад элсэх өргөдөл гаргавал аль ч сургууль сайн Монгол сурагчийг дуртайя элсүүлж авах бөгөөд зарим тохиолдолд санхүүгийн туслалцаатай-гаар ч сургах бололцоотой юм. Иймээс залуус хүүхдүүдээ америкийн шилдэг сургуулиудад шамдан суралцаж Монгол гэсэн нэрээ мандуулан ирээдүйнхээ эзэд болцгоо гэж та нарт уриальяа. Сайн эрдэм мэдлэг, боловсрол Чингисийн ур удамд түгэх болтугай.


Мастер болон Доктор цол зэргүүд
Энэ нийтлэлийн өмнөх хэсэгт Америкийн дээд боловсролын системийн тухай - хоёр жилийн Associate зэрэг олгодог буюу дөрвөн жилийн Bachelor’s зэрэг олгодог college-үүдийн тухай бичсэн билээ. Үүний дотор дөрвөн жилийн коллежийн тухай дэлгэрэнгүй бичээд, дөрвөн жилийн коллежид суралцах хугацаандаа хичээлээс гадуур ямар мэдлэг чадвар эзэмших, юу сурсан байх ёстой тухай бичсэн. Энэ удаа хоёр болон дөрвөн жилийн коллежээс төгсөөд цаашдаа АНУ-д суралцая гэвэл ямар боломжууд байдаг тухай, мөн Master болон Doctor (Doctorate) цолын тухай нарийвчлан бичье.
Юуны өмнө бид бүхний мэддэг нэг ташаа ойлголтыг энд залруульяа. Бид college-ийг миний урьд бичсэний дагуу гагцхүү хоёр жилийн Associate зэрэг олгодог, эсвэл дөрвөн жилийн Bachelor’s зэрэг олгодог гэж дан ойлгох тал байдаг. Тэгвэл Master болон Doctor зэргийг коллеж гэсэн нэртэй сургуульд мөн адилхан хамгаалж болно. Жишээлбэл Bryn Mawr College л гэхэд Bachelor зэрэг голлон олгодог ч гэсэн зарим салбар ухаанд Master болон Doctor зэргийг мөн горилдог сургууль. Тэгэхээр аливаа нэг сургуулийн нэрэн дээр үндэслэн тухайн сургууль яг ямар цол олгодог болохыг мэдэх аргагүй юм.


Нэгэн тайлбар хийхэд Bachelor зэрэгт суралцахыг “undergraduate studies” харин Bachelor зэргээс дээш magistrantur болон aspirantur-т суралцахыг “graduate studies” гэж нэрлэнэ. Үүний жишгээр “undergraduate” оюутан нь дөрвөн жилийн сургуульд сурч байгаа, “graduate” оюутан нь magistrantur буюу apsirantur-т сурч буй оюутанг нэрлэнэ.
За тэгвэл, нэгэнт Bachelor зэрэг горилчихсон залуучуудад цаашид 2 төрлийн сонголт байна. 1) Тэр дор нь үргэлжүүлж сурах, эсвэл 2) хэдэн жил ажил хийсний дараа үргэлжүүлж сурах замууд байна. Дөрвөн жилийн college төгссөний дараа ерөнхийдөө гурван төрлийн чиглэлээр цаашид суралцаж болно. Үүнд:


1.Master (M.A.) зэрэг олгодог magistrantur
2.Doctor (Ph.D.) зэрэг олгодог aspirantur/doctorantur
3.Бусад (эмчин M.D., хуульчийн J.D. гэх мэтчилэн) нарийн мэргэжлийн цол олгодог сургуульд үргэлжлүүлэн сурч болно.
Мастер цол дотор олон төрлийн мэргэжлээр мастер цол хамгаалж болно. Үүнд жишээ татахад:
1. Master of Arts (M.A.) – нийгэм, урлаг, соёл, эдийн засаг, . гэх мэтчилэн
2. Master of Arts in Law and Diplomacy (MALD) – олон улсын харилцаа болон хууль.
3. Master of Business Administration (MBA) – business
4. Master of International Public Policy (MIPP) – засаг/нийгмийн олон улсын бодлого.
5. Master of Law and Social Policy (MLSP) – хууль болон нийгмийн бодлого.
6. Master of Public Administration (MPA) – засаг/нийгмийн удирдлага
7. Master of Public Health Administration (MPHA) – нийгмийн эрүүл мэндийн удирдлага
8. Master in Public Policy (MPP) – засаг/нийгмийн бодлого
9. Master of Science (M.S.) – техник, компьютер буюу аливаа нэг суурь шинжлэх ухаан. (тоо, физик гэх мэт)
10. Master of Social Science (MSS) – нийгмийн ухаан гэх мэтчилэн өөр олон нарийн салбарт уг цолыг хамгаалж болно.


Нэгэн зүйлийг онцлон хэлэхэд Master болон Doctor program-д элсэн орох үйл ажиллагаа доод тал нь нэг жилийн хугацаа шаардана. Иймээс магистрантур буюу аспирантурт элсэн орох өргөдөл болон бусад бичиг баримтаа тухайн тухайн программд суралцаж эхлэхийг хүссэн өдрөөсөө доод тал нь нэг жилийн өмнө цуглуулж эхлэх хэрэгтэй байдаг. Сургууль болгон өөр өөр өдөр элсэн орох үйл ажиллагаагаа хаадаг бөгөөд ихэнх сургуулиуд өвлийн Нэгдүгээр буюу Хоёрдугаар сард элсэн орох өргөдлийг хүлээн авахаа зогсоодог. Иймээс сургуулийнхаа мэдээллийг сайн шалгаж, энэ (deadline) өдрөөс нь хоцролгүй бичиг баримтаа илгээх хэрэгтэй.
Магистрантурт элсэн ороход Bachelor зэрэг хамгаалсан мэргэжлээрээ ч сурч болно, өөр мэргэжлээр ч сурч болно. Хамгийн гол нь өөрийнхөө сонирхсон тэр мастер зэрэг горилох болсон мэргэжлийг яагаад сонгох болсон зорилго бөгөөд хэтийн төлөвлөгөөгөө тодорхойлсон захидалдаа (personal statement) сайн тайлбарлаж учир шалтгаанаа нарийвчлан бичиж чадаж байвал болох нь тэр.


Магистрантурууд нь нэг жилээс гурван жилийн хугацаатай байдаг. Зарим магистрантурт дөрвөн жилийн коллежоо төгссөний дараа шууд элсэн орж болдог байхад зарим нь ажлын бөгөөд амьдралын туршлагатай хүмүүсийг элсэн оруулна. Суурь шинжлэх ухааны юм уу нийгмийн төрлийн мэргэжлээр шууд магистрантурт элсэж ордог байхад нийгмийн удирдлага, бодлого мэтийн салбарт ажлын болон амьдралын туршлага илүү шаардсан байдаг.
Магистрантурт элсэн ороход хэрэв Америкт (эсвэл өөр англихэлний сургалттай оронд) хоёр жилийн юм уу, дөрвөн жилийн коллеж төгссөн бол TOEFL шалгалт өгөх хэрэггүй болно.

Гадаадаас магистрантурт элсэн орж байгаа тохиолдолд бол харин TOEFL шалгалт заавал өгсөн байх шаардлагатай. Ихэнх магистрантуруудад элсэн ороход GRE шалгалт өгсөн байхыг шаардана. Тэгэхээр GRE шаардагддаггүй зарим программууд ч бас байдаг. GRE нь Graduate Record Examination гэсэн үгийн товчлол бөгөөд магистрантур, аспирантурт элсэн ороход өгдөг шалгалт юм. GRE шалгалтын тухай бичвэл тусдаа нэг нийтлэл болох бөгөөд энэ шалгалтын асуултыг бэлдэж, шалгалтын тухай олон ном байхаас гадна уг шалгалтыг зохион байгуулж, шалгалтын асуултыг бэлдэж авдаг ETS гэдэг (Princeton, NJ-д оршдог мөн TOEFL шалгалтыг хариуцдаг) байгууллагын тухай тус байгууллагын website-aaс нэмэлт мэдээлэл авч болно. Хаяг нь http://www.ets.org/.


Ихэнх магистрантурт ялангуяа гадаад оюутнуудын хувиасаа мөнгө төлж сурдаггүй (гагцхүү MBA зэргийг хамгаалахад төлбөрийг заавал хувиасаа төлөх бөгөөд энэ цолын тухай доор дэлгэрэнгүй бичье). Иймээс магистрантурууд шилмэл сайн оюутнуудаараа туслах багш, туслах ажилтан гэх мэтчилэн ажил хийлгэдэг бөгөөд түүний хариуд нь хичээлийн жилийн төлбөрийг хандивчилж, (заримдаа тэглэж) өгдөг бөгөөд мөн туслах багш/ажилтан хийх туршид нь цалинжуулдаг.
Ямар зорилготой магистрантурт элсэх нь хүн болгоны хувьд мөн мэргэжил болгонд адилгүй. Жишээлбэл техникийн ялангуяа computer-ийн салбарт сайн ажил олоход дөрвөн жилийн коллеж төгссөн байх нь (дан Bachelor зэрэг) хангалтгүй. Иймээс computer-ийн ухааны Мастер цол хамгаалж байж гайгүй сайн ажилтай болоход илүү амар болдог. MBA буюу бизнесийн чиглэлээр мастер цол хамгаалбал нэг ёсны менежерийн юм уу аливаа нэгэн даргын ажилд бэлтгэгдэнэ гэсэн үг. Харин MBA цол хамгаалахад нэг талаас нь үзвэл хувиас их зардал гардаг тул MBA зэрэгтэй хүний цалин ерөнхийдөө өндөр байна. Master цол хамгаалсанаар аливаа нэгэн нарийн мэргэжлийн салбарт ороход бас тус дэм болох бөгөөд мөн өөрийн ажиллаж буй салбарт албан тушаал ахихад нэмэртэй болно.

Олон улсын салбар сайтай мөн программ сайтай цөөхөн хэдэн сургуулиудыг дурдая. Johns Hopkins Center for Adүanced International Studies, The Fletcher School of Law and Diplomacy, Georgetown Uniүersity School of Foreign Serүice, John F.
Kennedy School of Goүernment in Harүard.
Доктор цол горилох нь
Одоо Доктор буюу Ph.D. (Doctor of Philosophy) цолын тухай бичье.
Доктор буюу Ph.D. цол нь аливаа хүний дээд боловсролын оргил нь юм. Үүгээрээ ч, доктор цол нь их өндөр нэр хүндтэй бөгөөд тухайн хүний боловсролыг тодотгож өгдөг. Доктор цолыг бараг бүх салбарт горилж болно. Мөн Америкийн боловсролын системд Доктор цол хамгаалсанаар энэ дэлхийн хамгийн сайн чанарын бөгөөд дээд зэргийн үнэлгээтэй цолыг горилж байна гэсэн үг. Учир нь Америкийн аспирантууд дэлхийн шинжлэх ухааны олон салбаруудыг тэргүүлж давамгайлж явдаг бөгөөд Америкт доктор цол хамгаалахад тийм ч хялбар биш юм.


Нэг талаас нь үзвэл Доктор цолыг үнэхээр эрдэм мэдлэгт суралцах дуртай хүмүүс хамгаална. Нөгөө талаас нь үзвэл өөрийн мэргэжилдээ үнэхээр дуртай эсвэл цаашид ажлын албан тушаал ахихад Доктор цолтой байхаас гарцаагүй тохиолдолд тухайн мэргэжлээрээ Доктор цол горилох гэх мэтчилэн мөн олон янзын шалтгаан байна. Юуны өмнө Доктор цол хамгаалахад, эмч болоход шаардлагатай суралцах хугацааг эс тооцвол, хамгийн урт хугацаа шаарддаг, доод тал нь дөрвөн жил. Зарим салбарт есөөс дээш жил суралцаж байж доктор цолыг горилох тохиолдол ч цөөнгүй. Харин Доктор цол горилсоноор өндөр цалинтай ажилд золгоно гэсэн батлагаа үгүй. Хэрэв баяжия гэж бодвол хуульч, эмч, эсвэл MBA-тэй бизнесмэн болох хэрэгтэй. Харин эдгээр цолыг хамгаалахад сургалтын төлбөр их өндөр бөгөөд тухайн сургууль нь оюутнуудад санхүүгийн туслалцаа энэ мэргэжлээр бараг өгдөггүй учир оюутнууд их хэмжээний мөнгөн зээл авч суралцана. Дээрээс нь эмч (MD буюу Medical Doctor) болоход илүү урт хугацаа, нөр
хөдөлмөр, хичээл зүтгэл, ер нь хувийн амьдралаа огоорон байж суралцаж ажиллахыг шаардана.


Доктор цол горилоход ямар сургуульд тухайн цолоо хамгаалах нь Bachelor буюу Master цол хамгаалснаас бараг илүү чухал болж ирдэг. Иймээс жил болгон янз бүрийн мэргэжлийн аспирантуруудыг Baron’s гэх мэтчилэн байгууллагууд дугаарлан үнэлж, ранк жагсаалт хийж, тусгайлан сэтгүүл хэвлэж гаргадаг. Зарим сургууль нийгмийн ухааны салбарт дээгүүрт ордог байхад өөр нэг сургуулийн инженерийн программ нь дээгүүр жагсаалтанд орох жишээтэй. Гэхдээ миний түрүүчийн нийтлэлд дурдсан сургуулиудын аспирантууд янз бүрийн төрлийн салбарт жил дараалан дээгүүр байр эзэлдэг. Тэр сургуулиудыг дахин дурдвал: Harүard Uniүersity, Yale Uniүersity, Princeton Uniүersity, Columbia Uniүersity, Cornell Uniүersity, Uniүersity of Pennsylүania, Dartmouth College гэх мэтчлэн Iүy League болон Stanford Uniүersity, Uniүersity of California in Los Angeles (UCLA), Uniүersity of California in Berkeley, Georgetown Uniүersity, Johns Hopkins Uniүersity, Uniүersity of Chicago, Uniүersity of Үirginia, Tufts Uniүersity гэх мэтчилэн янз бүрийн мэргэжлээр асирантурууд нь нэгдүгээр зэрэглэлд ордог сургуулиуд байна. Харин техник, компьютерийн салбарт Massachusetts Institute of Technology буюу MIT гэдэг сургуулийн нэрийг энэ салбарт авьяастай бөгөөд энэ салбарыг сонирхсон залуу хүн болгон мэдэх ёстой сургуулийн нэг юм. Энэ сургуулиудын тухай илүү мэдэж авьяа гэвэл интернетээс уг сургуулиудын website-д орж үзвэл таньд хэрэгтэй мэдээлэл тэнд байх болно.


Тэгэхээр нэгдүгээр зэрэглэлтэй аспирантурт элсэн ороход агуу их өрсөлдөөнтэй. Жишээлбэл нэгдүгээр зэрэглэлтэй нэгэн асприантурт элсэн орохоор 100 хүн өргөдөл гаргахад тэдний дотроос таван хүн л тэнцдэг. Нэгдүгээр буюу хоёрдугаар зэрэглэлийн аспирантураас доктор цол хамгаалбал тухайн хүн Доктор цол хамгаалсаны дараа илүү олон ажлын байрны сонголттой болдог. Ялангуяа, амьдралдаа профессор болох зорилготой хүн байвал эдгээр сургуулиуаас Доктор цол хамгаалбал профессор болох зам нь илүү дөт болно. Гэхдээ мэдээж хүн болгон янз бүрийн шалтгаанаар заавал нэгдүгээр буюу хоёрдугаар зэрэглэлтэй сургуульд Доктор цол хамгаалах шаардлага үгүй. Гэхдээ Америк улсад шинээр анх удаа цагаачлан, эвсэл сурч ажиллаж амьдарч эхэлж байгаа Монголчууд бидэнд Америк Улсын хамгийн сайн, аль болох шилдэг сургуульд нь суралцахын төлөө чармайж ажиллах нь бидний зорилго байх ёстой болов уу гэж би хувьдаа бодож байна. өнөөдөр л гэхэд энэ сургуулиудын ихэнхэд нь шалгарч элсэн ороод
амжилттай суралцаж төгсөөд одоо ч суралцаж байгаа монгол оюутнууд цөөнгүй бий.


Аспирантурт элсэн орох үйл явц нь магистрантур орохтой адилхан. Харин ялангуяа сайн сургуульд элсэн ороход миний өмнө дурдсанчлан өрсөлдөөн маш ихтэй. Тиймээс, TOEFL шалгалт өгвөл 600 оноо, за бүр муудвал 575 оноо авах шаардлагатай. Гэхдээ урьд нь англи хэлтэй сургуулиас (Amerik, Angli, Canada, Australia, South Africa, гэх мэт оронд) Associate, Bachelor буюу Мастер бол хамгаалсан тохиолдолд TOEFL шалгалт өгөх хэрэггүй. Харин аспирантурууд элсэн орж бүх оюутнуудаасаа GRE шалгалтыг өгсөн байхад шаардах бөгөөд сайн сургуульд орохыг тулд GRE шалгалтанд дээгүүр оноо авсан байх хэрэгтэй.

Түүнчлэн дөрвөн жилийн коллежоо онц буюу сайн дүнтэй төгссөн байх шаардлагатай бөгөөд ямар учраас Доктор цол хамгаалах болсон учир шалтгаанаа маш сайн тайлбарлаж бичсэн байх хэрэгтэй. Бас нэг аспирантурт элсэхэд шаардлагатай бөгөөд ач холбогдол ихтэй зүйл бол урьд сурч байсан багш болон удирдлага дор нь ажиллаж байсан даргын тодорхойлолт байдаг. өнөөдрийн техник технологийн эринд Америкийн бараг бүх сургуулиуд элсэлтийн үйл ажиллагаагаа интернэтээр дамжуулан (online) явуулдаг болсон.


Иймээс юуны өмнө аспирантурт элсэн орохын өмнө хувь хүн өөрийнхөө дур сонирхол, ирээдүйн ажлын байдал зорилгоо сайн тодорхойлон ойлгож мэдсэн байх хэрэгтэй. өөрийнхөө юу хүсч, сурах дуртайгаа сайн танин мэдсэний дараа сурах аспирантуруудаа судалж эхлэх хэрэгтэй. Аль программ нь юугаараа давуу талтай, мөн өөрийн чинь сонирхсон салбар, дэд салбарт ямар шинжилгээ судалгаа хийдэг, багш нар нь ямар нарийн мэргэжилтэй бөгөөд ямар сэдвээр судалгаа хийж байгаа гээд л сайн нарийн судалж мэдэх хэрэгтэй зүйлсүүд олон байдаг.


Доктор цолыг хамгаалах туршид ихэнх аспирантурууд сургалтын төлбөр төлдөггүй. Доктор цол хамгаалах явцад маш олон төрлийн санхүүгийн туслалцаа болон шагнал тэтгэлэг, эсвэл зээл байдаг . Иймээс элсэлтийн үйл явцаа эхлэхээс өмнө тухайн салбарт ямар тэтгэлэг болох scholarship, grant, award—ууд сургуулиудаас, америкийн болон олон улсын сан хөмрөгөөс, засгын газруудаас болон хувийн сайн дурын ашгын төлөө бус байгууллагуудаас олж болох тухай мөн сайн судалж мэдсэн байх хэрэгтэй. Хэрэв элсэх өргөдлөө гаргахаас өмнө хувь хүн өөрөө санхүүгийн үүсгэвэрээ олчихвол тэр хүний сонирхсон сургууль нь уг хүнийг илүү дуртайяө элсүүлж авна. Иймээс аспирантурт суралцах санхүүгийн туслалцааны тухай номууд Америкийн аль ч номын санд болон дэлгүүрүүдэд “Graduate School Grants and Scholarships” гэх мэтчилэн нэртэйгээр элбэг байдаг.


Америкийн аспирантурын программууд шаардлага маш өндөртэй. Тэд доод тал нь хоёр жил маш шургуу хичээлд сууж суралцахыг шаардана. Зарим аспирантурууд урьд нь магистр хамгаалсан хүний магистрын хичээлийг шилжүүлэн хүлээн зөвшөөрдөг ч тухайн хүн өөрийнхөө мэргэжлийн мэдлэгийг бүрэн олж авсан байхыг аспирантурын программ шаардана. Тиймээс, доод тал нь хоёр жил суралцсаны дараа аспирантурын оюутнууд их том шалгалт өгдөг. Тэр шалгалтыг “qualifying exam” гэж нэрлэдэг. Энэ шалгалт оюутныг мэргэжлийнхээ тухай сурсан бүх сэдвээр нь шалгах бөгөөд жинхэнэ мэдлэгийг шалгасан шалгалт юм. Сайн оюутнууд нь эл шалгалтыг нэг удаа өгөөд давчих тохиолдлууд байхад зарим оюутнууд нэгээс олон удаа өгч байж энэ шалгалтыг давна. Харин шалгалтаа өгч дийлээгүй, даваагүй тохиолдолд аспирантураа орхисон оюутнууд ч цөөнгүй байдаг.

Аспирантураа дуусгаагүй зарим оюутнууд Мастер цол аваад сургуулиасаа гарах тохиолдол ч мөн байдаг. Харин энэ шалгалтуудыг давсны дараа оюутнууд өөрсдийн эрдэм шинжилгээний судалгааны ажлын сэдвээ сонгох том ажилд ордог. Тэгээд шинжилгээний ажлаа дуусгасан тохиолдолд диссертаци бичих ажил эхэлдэг. Аспирант хүн болгон өөрийнхөө диссертацид аливаа нэг шинэ нээлт, эсвэл тухай салбартаа хувь нэмэр оруулсан байх шаардлагатай байдаг. Иймээс Америкт доктор цол хамгаалсан хүн болгоны диссертаци нь Америкийн Конгрессийн номын сан болох хүн төрөлхтөний мэдлэгийн өвийн санд үүрд хадгалагдан үлдэнэ. Ингээд диссертациа амжилттай хамгаалсан тохиолдолд Doctor of Philosophy (Ph.D.) цолыг Америкийн Нэгдсэн Улсад горилж дуусгана. Доктор цол горилсоноор нөр их хүч хөдөлмөр, хичээл чармайлт, итгэл зүтгэл, мэдлэг боловсрол, өндөр сэтгэхүй онцгой шинийг эрэн хайх сэтгэлгээ шаардаж байж олдог эрдэмт хүний биеийг олсоны боловсролын дээд оргилд хүрч байгаа юм.


Иймээс залуучууд та бүхэнд америкийн шилдэг сургуульд элсэн орж Master, Doctor цол горилон шамдан суралцаж, Монгол гэсэн нэрээ мандуулан өндөр амжилт гаргаасай гэж ерөөе. Сайн эрдэм мэдлэг, боловсрол Чингисийн үр удамд улам их түгэх болтугай
Ж.Алимаа /Arlington, VA/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.