05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

АНУ-ын бүх мужын жолооны дүрмийн номнуудыг орчуулж гаргана

Монголынхоо төлөө, Монголчуудынхаа мэдлэг, боловсрол, оюуны төлөө өөрийнхөө алтан цагийг зориулдаг нэгэн хүнийг та бүхэндээ танилцуулья. Түүний нэрийг  Баасанхүү. Р Фейза гэдэг, тэрээр Америкт ирсэнээсээ хойш олон номнууд орчуулж хэвлэж гаргасан уйгагуй хөдөлмөрч эмэгтэй юм.
Түүний намтраас товч танилцуулахад тэрээр  Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн Үндэстэн хоорондын эрх зүйн факультетад сурч нийтийн үндэстэн хоорондын эрх зүйч мэргэжлээр 1983 онд төгссөн ажээ. Баасанхүүгийн ажлын зам дандаа дардан байсангүй. Төгсөж ирээд тэр үед байсан Гадаадтай Эдийн Засгаар Харилцах Улсын Хорооны “Комплексиморт ” нэгдэлд мэрэгжилтнээр ажиллаж байсан.
 Хожим нь үйлдвэрүүд өөрсдийн гадаад харилцааны фирмүүдийг, “Арьсимпекс” фирм, “Ноосимпекс” фирм, байгуулахад “Арьсимпекс” фирмэд хуулийн зөвлөгчөөр томилогдон ажиллаж байгаад, тус фирмийн барааны няравт тас шүүмжлэгдэн -хууль гэж хэрэгтэй ч юмуу, үгүй ч юмуу, хуулийн зөвлөгч гэж юу ч хийдэггүй, өндөр цалин авсан хүн л  байх юм гэх мэтээр- “хоолны сав-хуулийн зөвлөгч” гэж цомхотголд орж ажилгүйчүүдийн эгнээнд оржээ.  

Ингэж, хэсэгтээ ажилгүй байх хугацаандаа хүний лангууны худалдагчийн ажил хийж үзжээ. Энэ ажлыг хийж байхдаа бараанууддаа жижигхэн таниулгуудыг нь орчуулаад тавьчихдаг байсныг нь бусад худалдагч нар “аптекийн эм шиг” хэмээн шоолонгуй хэлж ярих хирнээ зарим нь үг үсэггүй хуулбарлаад бараандаа тавьчихдаг, эсвэл худалдан авагчиддаа хэлээд сууж байдаг байжээ. Энэ бол юм орчуулах эхлэл нь байлаа. 

Дараа нь МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургуульд олон улсын эрх зүйн тэнхим байгуулагдангуут нийтийн үндэстэн хоорондын эрх зүйн  багшаар ажилласан бөгөөд 1997 онд Америкт ирэхээсээ өмнө тэнхимийнхээ оюутнуудын 5 жилийн сургалтын хөтөлбөрийг боловсруулчихаад ирсэн байна.

Одоо хийж буй ажлаа тэрээр хөрсөн дээр нь гишгэж хөлд, хэлд орсон эх оронд минь, би мах цусных нь тасархай болсон монголчуудад хэрэгтэй, тустайн үүднээс хийж байна гэж үздэг байна.

1) Мэдлэг, ба сургалтын товхиsudlalyn_hural__37_.jpgмол болгож, 

1.  АНУ-ын машины замын  томъёолсон тэмдгүүд, замын хөдөлгөөний дохионууд, цардмал дээрх тэмдэглэгээнүүдийн товхимол   Үнэ: $20 + $5 хүргэмж, тээвэрлэнгэ 

2.... муж-улсын замын хөдөлгөөний тухай хуулиуд, замын дүрмүүд, хянамгай жолоодлын зөвлөмжийн товхимол Үнэ: $25 + $5 хүргэмж, тээвэрлэнгэ  Үүнд: Арканзас, Виржиниа, Иллиноис, Индиана, Калифорниа, Мичиган, Юта муж-улсууд.

3. Арилжааны жолоочийн зөвшөөрөл Судлах лавлах бичиг   Үнэ: $350 + $15 хүргэмж, тээвэрлэнгэ       Тодруулга: Монголчуудын маань хамгийн их сонирхдог А ангилгын арилжааны тээврийн хэрэгслүүдийн ном бөгөөд Иллиноис муж-улсад авдаг шалгалтын жишиг асуултууд (224 асуулт) англи, монгол хэлээр, ба хариу хавсрагдсан. Мэдлэг, ба сургалтын номоор бүтээсэн.  Жич: Номоо дагалдаад DVD гаргах болно.

 4. Желл-О цэлцмэгийн жорууд  Үнэ: $25 + $5 хүргэлт ба тээвэрлэлт

 5.  Жимсгэний жорууд  Үнэ: $15 + $5 хүргэлт ба тээвэрлэгэ 

2) Та бүхний гар дээр тун удахгүй очих хэвлэл: Хоолны ном, 

1. Америкийн гал тогооны тун өчүүхнээс 

Бүлэг 1. Амттан Бүлэг 2. Буурцаг, будаа, үр тариа Бүлэг 3. Бялуу Бүлэг 4. Гоймон, паста Бүлэг 5. Гриллдэлт Бүлэг 6. Жигнэмэгүүд Бүлэг 7. Каззерол Бүлэг 8. Загас, нялцгай биетэн Бүлэг 9. Мах Бүлэг 10. Ногоонууд, жимсүүд Бүлэг 11. Өндөг, бяслаг Бүлэг 12. Саладууд, шанзайнууд, амтлагч Бүлэг 13. Сүмсүүд, хачрууд Бүлэг 14. Талхууд Бүлэг 15. Ундаанууд Бүлэг 16. Хоолны өмнөх зуушууд, хөнгөн зуушууд Бүлэг 17. Чихрүүд Бүлэг 18. Шанзтай боовууд, тартууд Бүлэг 19. Шөл, стеү Бүлэг 20. Шувууны мах

sudlalyn_hural__38_.jpg

Хийж байгаа, хийж буй, хийх гэж байгаа, хийх бүхэн маань өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, өрөөлийн төлөө, сөгдөөгүй сөхрөөгүй монголынхоо төлөө юм гээд манай Орлоогийн уншигчдад дараах ерөөлийг дэвшүүлж байна.

Хүйн холбоотой миний эх орон- монголыг минь-тэнгэрийг минь, бодьгалыг хүндлэн эрхэмлэдэг монгол хүмүүс улам олон болог. Монголчууддаа, та бүхэн минь энэ нутаг оронд хийморьтой, жавхаатай яваарай. 

Та бүхэн түүний номнуудыг худалдаж авахыг хүсвэл bfeiza@hotmail.com  гэсэн түүний мэйл хаягаар холбогдоорой.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.