05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Арлингтоны сургалтын төв орон нутгийн телевизээр Монгол Улсыг сурталчлав

Арлингтоны дунд сургуулийн сургалтын төв , Арлингтоны боловсролын телевиз , тус ЭСЯ хамтран “ Монголын соёл , боловсрол “ сэдэвт 2 цагийн телехөтөлбөрт манай улсын тухай баримтат кино , тус Элчин сайдын яамны Элчин зөвлөх Б.Одонжилийн танилцуулсан Монгол Улсын боловсролын тогтолцоо , Монгол –Америкийн боловсролын салбар дахь хамтын ажиллагаа , Америкт суралцаж буй монгол оюутан , сурагчдын мэдлэгийн өндөр түвшин , тэдний хэрэгцээ , шаардлагын тухай мэдээлэл , Арлингтоны дунд сургуульд суралцаж байгаа Д.Сүхбаатар , эцэг эхийн төлөөлөгч С.Балбармаа нарын ярилцлага тус тус багтав.
Хөтөлбөрт оролцсон Америк багш нарын төлөөлөгчид дунд сургуульд суралцаж буй Монгол сурагчдын ерөнхий мэдлэг америк хүүхдүүдийнхтэй харьцуулахад өндөр байгаа , иймд англи хэлний түвшнийг дээшлүүлэхэд илүү анхаарах , цаашид Арлингтоны дунд сургуулийн багш , сурагчдыг Монгол Улсад солилцооны хөтөлбөрөөр айлчлуулах , манай төлөөлөгчдийг Америкт ирүүлэх талаар хамтран ажиллах санал гаргав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Арлингтон дахь Монгол сургуулийн хамт олон мөн ихээхэн идэвх , чармайлт гаргажээ.

Монголын Элчин Сайдын Яамны цахим хуудсаас авав.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.