04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Ахлах ангийн охидод нөхөн үржихүйн сэдвээр лекц уншлаа

Ататуркийн нэрэмжит тавдугаар дунд сургуулийн сурагчдад зориулан цуврал сургалт зохион байгуулж байгаа юм. Өчигдөр цуврал сургалтын хоёр дахь нь болов. Хичээлийн бус цагаар эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулсан сургалтаар хүүхдийн эрүүл мэнд, зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, гар утасны зохистой хэрэглээ, багш-эцэг эхийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр сургуулийн багш нар лекц уншиж байна.

Өчигдөр болсон сургалтыг тус сургуулийн эмч Х.Оюунжаргал, багш Д.Дуламсүрэн нар хөтлөн явуулж, 11-12 дугаар ангийн, 253 сурагч охидод эрүүл ахуй, нөхөн үржихүй сэдвээр хичээл заажээ.

Эдгээр цуврал сургалтыг БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг санхүүжүүлэн, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг гардан зохион байгуулж байна. Маргааш тус сургуулийн хөвгүүдэд зориулан гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх гэсэн сэдэвт сургалт болох юм. 

20160429 009


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.