05 сарын 20, Даваа
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Багшлах эрхийн шалгалт авна

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам” гарч шалгалтыг ирэх сарын 10-ны өдөр зохион байгуулах боллоо. Энэхүү шалгалт нь БШУ-ы сайдын 2013 оны А/305 тоот тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд явагдах болсон юм.

Шалгалтын бүртгэл багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хуудас www.itpd.mn хаягаар 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл онлайнаар явагдана. Энэхүү шалгалтанд багш мэргэжлээр их дээд сургууль төгссөн багшлах хүсэлтэй иргэд болон гурваас дээш жил мэргэжлээрээ ажиллалгүй эрх нь цуцлагдсан иргэд өгөх боломжтой. Шалгалтын бүртгэлийн хураамж 35 мянган төгрөг юм байна.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.