05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

''Би Монгол'' хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүлийг Сан-гийнхан гаргах гэж байна

''Би Монгол'' хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл анхныхаа дугаарыг толилуулахад бэлэн боллоо. Энэ сэтгүүл нь сард 1 удаа Монгол хэл дээр, Монгол хэл, түүх соёл, зан заншлаа сэргээн хадгалахад нэмэр болох, мөн Bay Area-д амьдарч байгаа хүүхдүүдээ сурталчлах зорилгоор гарч байгаа юм байна. Бас энэ сэтгүүлийг хүүхдүүд өөрсдөө бүтээж байгаагаараа онцлогтой ажээ. Энэ сэтгүүлийг хийх болсон шалтгаан нь 6 сарын 3-нд тэмдэглэсэн Хүүхдийн баярын өдрийн үйл ажиллагааны үр дүн юм. Тэр өдөр Монгол хүүхдүүд маань Монгол мэдээллээр дутагдаад байнаа даа гэсэн дүгнэлт хийсэн минь энэ сэтгүүлийг зохион байгуулж хийлгэхэд хүргэлээ. Ингээд бид сард 250 ширхэг хэвлэх төлөвлөгөөтэй ба 250 хүүхдэд энэ сэтгүүлийг үнэгүй мэйлээр явуулж байх юм байна. Энэ сэтгүүлийг сар бүр гаргаж байхад санхүүгийн туслалцаа хэрэгтэй байгаа тул сайхан сэтгэлтэй эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ бодож байгаа бол бидэнд сар бурийн $10-н хандив өгч сэтгүүлийн байнгын ивээн тэтгэгч болж болно. Сэтгүүлийн е-мэйл хаяг bi_mongol_usa@yahoo.com шүү.  Энэ 8 сарын 20-нд анхны дугаар гарна. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.