05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

“Монголын үдэш” арга хэмжээ зохион байгуулжээ

МЕЛЬБУРН. /mongolianembassy.org.au/. Австралийн эмэгтэйчүүдийн холбооны Мельбурн хотын салбарын санаачилгаар 2014 оны зургадугаар сарын 19-нд Монголын өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт зориулан тусламжийн мөнгө босгох “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгууллаа.

 

Мельбурн хотод аспирантурт сурч буй, төгсөх ангийн оюутан Х.Оюунаа, Х.Нуржан, И.Майцэцэг, Б.Энхмаа болон Б.Одонтуяа нар энэ арга хэмжээнд оролцож, улсынхаа соёл, уламжлал, хоол хүнс, монгол бичгийн уран бичлэг /каллиграф/, холбооныхоо гишүүдийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг сурталчилсан юм. Тус холбооны нийт 60 гишүүн уг арга хэмжээнд оролцов. Б.Одонтуяагийн хандивласан уран бичлэгийн бүтээл дуудлага худалдаанд 140 доллароор үнэлэгдсэн байна.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.