03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

МОНГОЛ СУДЛАЛЫН АНХДУГААР БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

АНУ-н Вашингтон хотод анх удаа болсон МОНГОЛ СУДЛАЛЫН БАГА ХУРАЛ маш зохион байгуулалт сайтай, шинээр дэвшүүлсэн соргог санаа санаачлага ихтэй, бусаддаа ашиг тустай сайхан хурал болж өнгөрлөө. Хуралд оролцогсдод болон зохион байгуулагчдад зориулан ирүүлсэн мэндчилгээнүүдийг доор тавьлаа.
Мөн хуралд оролцохыг хүсээд амжаагүй, чадаагүй хүмүүстээ зориулаад Орлоогийн зүгээс...

 

сайн дурын видео бичлэгүүдийг хийсэнийгээ дуу болон видео буландаа оруулсан байгаа. Та бүхэн сонирхолтой илтгэлүүдийг энд дарж  үзэж сонсоорой. Бас зургуудыг фото зургийн буланд оруулсан болно.  

Монгол улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Равдангийн Болд энэ хурлын ач холбогдолыг үнэлэн маш олон хэрэгтэй мэдээ мэдээлэлийг хуралд оролцсон нийт хүмүүс, эрдэмтэнгүүд болон оюутнуудад зориулан хүргэсэн. Энэ мэдээллийн бүрэн гүйцэд бичлэгт оруулах боломж олдоогүйдээ хүлцэл өчье. Гэвч 2/3 ийг бичлэгт буулгаснаа видео буландаа оруулсан. Монгол улсын ерөнхийлөгч агсан Нацагийн Багабанди Монгол судлалын хуралд мэндчилгээ ирүүлсэнийг Орлоогий Сонсууштай буланд та бүхэндээ уншиж сонсгоно.

Бусад мэндчилгээг доор орууллаа.

Төвдийн Соёлын Төвийн Ерөнхийлөгч, Ренбүүчи Ажаа Гэгээний мэндчилгээ

Вашингтон Ди Си хотноо Монгол хэлээр хуралдаж буй Монгол Судлалын Хуралд оролцогчдод

Бурханы шашны ном судар эхлэхдээ НОМ дор мөргөмүү, БАГШ дор мөргөмүү хэмээдэг. Энэ бол Монголчууд бид эрт үеэсээ эрдэм ном, ухаантан мэргэдийг хүндэтгэн дээдэлж ирсний баталгаа юм. Та бүхнийг эх Монгол хэлээрээ чуулж, эрдэм номоо хэлэлцэн буйг сонсоход бахархалтай байна. Харамсалтай нь миний бие хилийн чинад ажил гарсны тул энэ удаад биеэр оролцож чадсангүй.

Европ, Азийн өргөн уудам нутгаар тархан суусан Монголчууд бид олон жил туурга тусгаар амьдарч ирлээ. Тэгвэл эрх чөлөөт энэ улст ийнхүү эрдэм ухаан, оюун санааныхаа хүчээр ахин нэгдэж, үүх түүх, шашин соёлоо дэлгэрүүлэн тэтгэх боломж буйг хурлыг зохиож байгаа буяны садангууд олж харжээ. Монгол хүн Монголынхоо түүх, соёлыг Монголоороо хэлэлцэх шиг сайхан зүйл хаа байх вэ?

Монгол Улсын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын Төвийн хамт олон болон, хуралд илтгэл тавьж, мөн сонсч хэлэлцэн оролцож буй бүх хүмүүст урт нас, удаан жаргал, өндөр эрдэм, өгөөмөр буяныг хүсэн ерөөе.

Шонү чалүг чанва ву
Иший донмэ равдү жан
Жигдэн сүмжий мүнсэл ва
Жамбы янла чанцал ло

Ум ара база нади

Монголчилбол:

Идэр залуугийн хав байдлыг хадгалсан
Илэрхийеэ бэлгэ билгийн зулыг бадруулагч
Энэ гурван ертөнцийн харанхуйг арилгагч
Эгшиг яруу Манзуширдаа мөргөмүү

Ум ара база нади

Төвдийн Соёлын Төвийн Ерөнхийлөгч, Ренбүүчи Ажаа Гэгээн.

Монгол судлаач, түүхч Жэк Ведерфордийн мэндчилгээ

АНУ-д анх удаагаа Монгол хэлээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Монголын Түүх, Соёлд зориулсан хуралд оролцогч эрхэм та бүхний амар амгаланг айлтгая.

Чингис хаан Алд биеэ алжаахыг үл тоон, ахуй төрөө л мөнхөд оршихыг хүсэж байсныг Монголчууд та бүхэн мэднэ. Түүний хүсэл биелжээ. Өнгөрсөн жил Монгол улс Чингис хааны үндэслэн байгуулсан чухам тэр тулгар төр үргэлжлэн оршсоор буйн 800 жилийн ойг тэмдэглэв. Түүний байгуулсан улс ес дэх зуун жилтэйгээ золгож байна. Энэ шинэ зуунд Их Хааны өв уламжлалыг тодорхойлох, авч явах эзэд нь та бүхэн билээ.
Энэ өнгөрсөн найман зуун жилд Монгол үндэстний түүхийг ихэвчлэн гадныхан бичсээр ирлээ. Эхлээд Хятад, Перс, Оросууд Монголын түүхийг тайлбарлаж байсан бол удаад нь Франц, Герман, сүүлдээ Америкуудын ээлж ирэв бололтой. Гэвч Монголын түүхийг Монголчуудаас илүү нарийн ойлгох улс нэгээхэн ч үгүй гэдэг нь тодорхой. Энэ их улсын ес дэх зуун жилийн анхны жил Та бүхэн хуралдахдаа уламжлалт Монгол улсынхаа түүхийг Чингис хааны өөрийнх нь ярьж байсан тэр хэлээр туурвиж эхэлнэ хэмээн миний бие итгэн хүлээж байна.
Энэ өргөөнөө цугласан та бүхнийг хийгээд таны гэр бүлийг, Их Монгол үндэстнийг Мөнх Хөх Тэнгэр үүррд ивээх болтугай.

Макалестер Коллежийн Доктор, профессор, Монгол судлаач, түүхч Жэк Ведерфорд

Цахим Өртөө сүлжээний мэндчилгээ

АНУ дах Монгол Улсын Элчин Сайдын Яам, АНУ дах Монгол Соёлын Төвийн санаачилгаар тус улсын нийслэл Вашингтон ДС хотноо зохиогдож буй Монгол Судлалын Анхдугаар бага хурлыг зохион байгуулагчид болон уг хуралд илтгэлээрээ оролцож буй эрхэм Монгол ахан дүүс та бүхэнд энэ цагийн хүчирхэг гүрэн Америк орноос Монгол тvмний оюунд хувь нэмэрээ оруулахаар тасралтгvй урсах мэдлэг оюуны их урсгалын булаг шандийг даргилуулан оргилуулж буйд тань газар газар суугаа Монгол түмний оюун бодлын хэлхээс болон оршдог Цахим Өртөө сүлжээний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье

Энэ булаг ширгэлгvй оргилж бусад улс орнуудад суугаа Монгол залуусынхаа мєн энэ л санаа зорилгоор бий болгон эх нутгийн зvг урсгасан эрдэм оюуны урсгалтай эрч нэмэн гол мєрєн болж тэлсээр Монгол орныхоо хєгжил дэвшлийг умдаалан тэтгэх их хүч болон хуралдан цутгасугай хэмээн ерөөл талбия.

Монгол туургатны Цахим Өртөө сүлжээ
Цахим Өртөө Холбоо

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.