05 сарын 11, Бямба
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

“ Нууц товчооны жимээр” “Хөх цэрэг”-үүд аялна

Үндэсний хэмжээний “Хөх цэрэг” аялал нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж  байгаа бөгөөд энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд ингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар  энэ сарын  27-оос ирэс сарын 06-ны хооронд 1600 км  газар аялна.

Эх орныхоо түүхэн дурсгалт , үзэсгэлэнт  газрууд,  монгол ахуйтай танилцах,  эх оронч сэтгэлгээтэй иргэдийг бэлтгэх зорилготой тус аялалд  ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, оюутан залуус нэгдэх боломжтой. Аяллын багийн бүрэлдэхүүнд   түүхч, тайлбарлагчид, эмч , цагдаа, олон улсын болон үндэсний сургагч багш нар болон УИХ –ын гишүүн С.Ганбаатар, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригтбаатар, дуучин A Cool, Маск продакшны жүжигчин Ш.Жавхлан, 2013 оны Монголын мисс Б.Ану зэрэг улс төр , урлаг соёлын алдартнууд аяллын турш хүүхдүүдтэй мэдлэг  оюунаа хуваалцаж  хамт аялна. "Хөх цэрэг” аяллыг Монголын лектор төв, Хөх цэрэг клуб зохион байгуулдаг бөгөөд энэ жилийнхийг  ССАЖ-ын яам дэмжин, Батлан хамгаалах яам,  Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цагдаагийн газар, Яаралтай түргэн тусламж 103, Мiss Mongolia association, Амжилтын төлөө хамтдаа ТББ-ууд хамтран ажиллаж байна.  

М.Халиун


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.