05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Олон улсын математикийн олимпиадаас 6 шагнал хүртэв

Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улсын Кейптаун хотноо энэ сарын 3-13-ны хооронд зохион байгуулагдсан Олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон 6 сурагч 5 хүрэл медаль, 1 шагналт байрны эзэд боллоо.

 

55 дахь удаагаа зохион байгуулагдсан уг олимпиадад 101 орны 600 гаруй сурагч оюун ухаанаа сорьсноос “Олонлог” сургуулийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ, А.Сумъяабат, Г.Баяржавхлан, "Орчлон" сургуулийн сурагч О.Бодрол, 11-р сургуулийн сурагч Д.Батзориг нар тус тус хүрэл медаль, “Олонлог” сургуулийн сурагч А.Сүхбат шагналт байр эзэлсэн байна. Манай баг тамирчид багаараа 42-р байранд шалгарчээ. "Говь кашмер" компани баг тамирчдаа технологийн дэвшил шингэсэн зуны ноолууран бүтээгдэхүүнээр ивээн тэтгэсэн аж.

Б.Туул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.