04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Сантис сургалтын төв хууль зөрчжээ

ШӨХТГ-т 40 иргэнээс өргөдөл гомдол ирсний дагуу Сантис боловсролын академи ХХК-д хяналт шалгалт хийхэд, хэд хэдэн зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрт нэмж оюутан тус бүрээс 310,000 төгрөг төлөхийг шаардсан үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно. 12.9-т бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.  Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна.  

Иймээс Сантис боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12,400,000 төгрөгөөс чөлөөлүүлж, диплом олгуулсан байна. Түүнчлэн сургалтын ямар хэлбэрийг "диплом"-оор баталгаажуулах талаар асуудлыг тодорхой болгох талаар асуудалыг БШУЯ-д тавьжээ.

Я.Баяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.