05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Улаан ном цахим хэлбэртэй боллоо

Өнөөдөр БОНХЯамнаас ховор ан амьтан, ургамлын багтаан гаргадаг “Улаан ном”-ыг цахим хэлбэрт оруулсан талаар мэдээлэл хийлээ. Цахим номд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгдсэн бөгөөд цахим улаан номыг www.redbook.mn хаягаар хандан үзээрэй.

Мөн шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу, усны нөмрөг бүргэд, одой галуу, ооч ёл, манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтныг энэ номд шинээр бүртгэжээ.
Улаан ном монгол, англи хэл дээр амьтан ургамал бүрийн нэр, таних тэмдэг, амьдралын онцлог, тархац нутаг, тоо толгой, үржил, энэ жагсаалтад осрсон шалтгаан, цаашид хамгаалахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг мэдээллүүддийг багтаасан байна. Уншигч танд дуулгахад цахим хуудас руу хандаж 3 төрлийн хэлбэрээр улаан номоо татаж авах боломжтой. “EPUB” хувилбар нь ухаалаг утсанд, “Kindle” хувилбар ном уншиж байгаа мэт хуудас эргэх зориулалттай ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.