04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Улсын тусгай зөвшөөрөлгүй байгууллага иргэдийг гадаадад гаргаж байжээ

Гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ШӨХТГ-аас хийсэн  шалгалтаар нэр бүхий 26  аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ.

 

Мөн "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, сурталчилж байсан нь илэрчээ.

ШӨХТГ-аас өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлж, зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авч байгаа "Ворлд кореа" ХХК, "Ньювойс" ХХК,  "Шинэ зууны гүүр" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Ай эйч Си" ХХК зэрэг 16 аж ахуйн нэгжид нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа аж.

Я.Баяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.