04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Хүүхдээ 6 настай сургуульд элсүүлэх боломжгүй малчдын хүсэлтийг хүлээж авах болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Уг хууль баталснаар “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн сургуулийн зөвлөл шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалт хүчин төгөлдөр боллоо. Өнгөрсөн онд малчдын 10 мянга гаруй хүүхэд зургаан настайдаа сургуульд элсэн орж, 2 мянга орчим нь сургуулийн дотуур байранд амьдарч суралцаж байгаа аж. Алслагдсан сумдаас буюу гэрээсээ хол сургуульд орж, дотуур байранд бие даан амьдарна гэдэг зургаан настай хүүхдийн хувьд багагүй хүндрэл бэрхшээлтэй тулгардаг  бодит байдлыг үндэслэн дээрх зохицуулалтыг хуульд оруулж байгаа юм. 
Мөн энэ хуульд сумдад чанартай боловсрол, сургалт бий болгох, мэдлэг, чадвартай, туршлагатай багш нарыг ажиллуулах улмаар төвлөрөл, нүүдлийг сааруулах замаар сумын сургуулийг дэмжихэд оршиж буй талаар хууль санаачлагчид онцлон тэмдэглэв.
Энэхүү хуулиудын төсөлд орсон гол өөрчлөлтөөс дурдвал Боловсролын чанарын баталгаажилтын үр нөлөөг сайжруулж, хяналт-шинжилгээний тогтолцоог оновчтой болгох, Боловсролын сургалтын байгууллагын ашгийн төлөө ба ашгийн бус статусыг нарийвчлан тодорхойлох, засаглал, өмчлөл, санхүүжилт, сургалтын байгууллагын удирдлага, засаглалын зарчмыг илүү тодорхой болгохоор хуульчилав. Мөн гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёл зааж сургахад дэмжлэх туслалцаа үзүүлэх, насан туршийн боловсролын тогтолцоо бүрдүүлэх, боловсролын баримт бичгийг дүйцүүлэх, багц цаг харилцан тооцох, өдөр өнжүүлэх үйлчилгээ зэрэг нийгмийн хөгжил болон нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу зохицуулалтуудыг тусгасан байна.   

Дээд боловсролын тухайд улс төрийн нөлөөнөөс ангид байлгах, санхүүжилтийн олон хэлбэрийг бий болгох, боловсролын хөтөлбөрт тавих ерөнхий шаардлагыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтоох зэрэг өөрчлөлтийг нарийвчлан тогтоосон байна. 

Сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших насны хүүхдийн сурч боловсрох эрхэд хамаарах асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг эцэг эх, асран хамгаалагч нь хуваалцах зарчмын зохицуулалтыг бий болгосон. 
Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг нарийвчилж, Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байхаар хуульчиллаа. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.